Сүйхэтү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Сүйхэтү''' нь Чингис хааны хүү Тулуйн татвар эмээс төрсөн хүү, Их Монгол Улсын язгуу..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

12:39, 19 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Сүйхэтү нь Чингис хааны хүү Тулуйн татвар эмээс төрсөн хүү, Их Монгол Улсын язгууртан.

Сүйхэтүгийн эх болон түүний төрсөн он сарын тухай тэмдэглэл үлдээгүй бөгөөд энэ нь түүнийг Мөнх, Хубилай, Хүлэгү, [Аригбуха хаан|Аригбуха]] нарын эх өөртэй ах дүүстэй нь харьцуулахад чухал хүнд тооцогддоггүй байсантай холбоотой гэж үздэг.

Монголын нууц товчоо болон Судрын чуулганд түүний тухай бараг дурьдаагүй ч、Төмөрийн улсад эмхтгэгдсэн Угийн бичгийн магтууд Хүлэгү ханы Баруун Азид хийсэн довтолгоонд Сүйхэтү оролцож, Самаркандад хүрэлцэн ирэх үед нас нөгчсөний тул шарилыг нь Монгол руу буцаасан тухай өгүүлсэн нь бий.[1]

Судрын чуулганд Сүйхэтүгийн хүү Тогтохтөмөрийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэнд өгүүлснээр Тогтохтөмөр зоригтой, нум суманд гарамгай дайчин байсан тул Хубилай хааны зарилгаар Хайдутай тулалдахаар Номуганы хамтаар явсан ч эсрэгээрээ Номуганыг олзлон Хайдуд тушааж урвасан аж.

Эшлэл

  1. Мүраока 1985, 338-р хуудас