Шичигосан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Холбоос үүсгэв
 
Мөр 8:
 
==Гарал үүсэл, орчин үе==
[[Билгийн тоолол|Билгийн тооллын]] 15-ны өдөр нь ямар ч үйлийг эрхлэхэд сайн өдөр гэгддэг. Түүнчлэн хуучин тооллын 11 сард ургац хурааж дуусаад, байгалийн хишгээс бурхандаа өргөл өргөж, [[талархал]] илэрхийлдэг сар учраас 11 сарын тэргэл сартай өдөр ургацын баяртайгаа хамтатган хүүхдээ бурханд даатгах болжээ. Мэйжи эринд [[аргын тоолол]]д шилжсэнээр шинэ тооллын 11 сарын 15-нд энэхүү ёслолыг үйлдэх болсон байна. Гэхдээ энэ нь бүх нийтийн амралтын өдөр биш учраас ажил албатай эцэг эхчүүд зөвхөн 11 сарын 15 гэлтгүй, 11-р сарын аль нэг амралтын өдөр үйлдэх нь элбэг болжээ. Хоккайдоо зэрэг хүйтэн бүс нутагт 1 сар урагшлуулж, [[10 сарын 15]]-нд үйлдэх нь ч бий.
 
Японд хүүхэд 3 нас хүрэхээрээ үсээ ургуулах, хөвгүүд 5 нас хүрэхээрээ [[хакама]] өмсөх, охид 7 хүрээд кимоногийн тусгай бүс [[оби|обиг]] бүслэх эрхтэй болдог. Бяцхан охид энэ үедээ анхлан нүүрээ будан, сүмд зочилдог байна. Энэхүү заншилд [[сондгой тоо|сондгой тоог]] ээлтэй хэмээдэг [[Хятад|Хятадын]] соёлын нөлөө их бий.