Самуэл Беккет: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
File
б Холбоос үүсгэв
 
Мөр 5:
Тэрээр [[Англи хэл|Англи]], [[Франц хэл]]ээр зохиолоо бичдэг байв. [[1969]] оны [[Нобелийн шагнал]]тан. Ирландын нийслэл [[Дублин]]д коллеж төгсөөд, 1928-1930 онуудад [[Парис]]т Английн утга зохиолын хичээл зааж байхдаа ''Whoroscope'' хэмээх анхны найраглалын номоо хэвлүүлжээ. Зохиолч [[Жеймс Жойс]]ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд тэрбээр Беккетэд их урлахуйн томоохон нөлөө үзүүлсэн гэдэг.
 
Беккет 1937 оноос эхлэн [[Франц]]ад амьдрах болж, дараа жил нь ''[[Мерфи]]'' анхны романаа туурвижээ. Зохиолч [[Марсел Пруст|М. Прустын]] тухай ном болон [[Жеймс Жойс|Ж. Жойсын]] тухай [[эссэ]] бичсэн нь судлаачид болон уншигчдын зүгээс [[талархал]] хүлээж байв. Беккетийг [[Европ]] болон [[АНУ|АНУ-д]] алдаршуулсан бүтээл нь ''[[Годог хүлээсэн нь]]'' (1952) хэмээх [[эмгэнэлт жүжиг]] болно. Энэ зохиолын гол баатар нь ''[[Тоглоом өндөрлөхүй]]'' (1957), ''[[Краппсын сүүлчийн дуу хураагч хальс]]'' (1958), ''[[Аз жаргалтай өдрүүд]]'' (1961) зэрэг бусад томоохон жүжгүүдийнхтэй адил хүн төрөлхтний мөхөс дорой байдлын улмаас сэтгэл санаагаараа гутарч яваа нэгэн юм. 1967 оноос Беккет зохиосон жүжгүүдээ өөрөө найруулан, голдуу [[Франц]], [[Герман]] улсад тайзнаа тавьдаг байлаа.
 
Беккетийн уран бүтээлд амьдрал бүхэлдээ учиргүй гэсэн далд эргэцүүлэл зонхилдог нь утга зохиолын уналт, гутранги үзлийн илрэл гэж зарим судлаачид үнэлсэн нь бий.