Дашдоржийн Нацагдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Manual revert Visual edit
бNo edit summary
Мөр 31:
Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийн]] [[Дархан чин вангийн хошуу]], өнөөгийн [[Төв аймаг|Төв аймгийн]] [[Баяндэлгэр сум (Төв)|Баяндэлгэр сумын]] нутаг [[Гүн Галуутай]] гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ. Түүнийг 1913 онд долоон настай байхад эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж гэрээрээ 1914 онд нийслэл Хүрээ рүү шилжин суурьшсан байна. Д.Нацагдоржийн өвөг эцэг Цэрэндорж (дөтгөөр зэрэг тайж) нэг үе харьяат хошууны захирагч яваад 1911 онд нас барсан байна.
 
1915 онд эцэг нь Д.Нацагдоржийг есөн нас хүрмэгц [[Их хүрээний Алтангэрэл]] гэдэг хүнд шавь оруулан бичиг заалгажээ. Энэ үед Д.Нацагдорж монгол бичгийн тодорхой уншиж, сайн бичдэг  болсон бөгөөд эртний сургаал бичиг болох «Зүрхэн тольт», «Элдэв тайлбар толь бичиг», «Хав муур хулгана гурвын үлгэр», «Хоёр загалын тууж», «Оюун түлхүүр» зэрэг монгол хэл,уран  зохиолын түүхтэй холбогдох ном дэвтрүүдийг судалж ертөнцийг харах, амьдралыг танин мэдэж эхэлсэн байна. 1918 онд ''' '''Дархан чин ван хошууны хүн ам, мал хөрөнгийн тооллогын дансанд эцэг Ц.Дашдоржийн ам бүл хүн амын дансанд- Ц.Дашдоржийг нас 34, хөвгүүн Нацагдорж нас 13, өрх нэг, ам хоёр, адуу, тэмээ үгүй, 4 үхэр, 21 хоньтой гэж бүртгэгджээ.
 
1918 он сүүлчээр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн албан хаажээ.
Мөр 55:
[[1924]] онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож мөн оноос Д.Нацагдорж МХЗЭ  ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.
 
1925 оноос Д.Нацагдорж [[«Ардын цэрэг» сонинысонин]]<nowiki/>ы эрхлэгчээр ажиллаж, Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.
 
=== Хилийн чанадад суралцсан нь===