Англи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 81:
}}
 
[[Их Британи Умард Ирландын Нэгдсэн ВантХаант Улс]]ыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн орны нэг нь '''Англи''' ({{lang-en|England}}) юм. Англи орон [[Их Британи (арал)|Их Британи арлын]] өмнө, зүүн, төв бие дээр [[Шотланд]], [[Уэльс]] хоёртой газраар хиллэж, [[Умард тэнгис|Умард]], [[Ирландын тэнгис|Ирланд]], [[Кельтийн тэнгис|Кельтийн]] хэмээх гурван тэнгисээр хүрээлүүлж оршдог. Мөн зүүн урд талаараа [[Ла-Маншийн хоолой]] (англиар ''English Channel'' - Англи суваг)-гоор [[Европ]]ын эх газраас тусгаарлагдан байдаг. Их Британи арлыг тойрсон 100 гаран жижиг арал Англид харьяалагдана.
 
5-р зууны үед умард [[Герман]]аас [[Герман төрлийн хэлнүүд|Герман төрлийн]] хэлтэй хүмүүс Английн зүүн хэсэг рүү олноор нүүн суурьшжээ. Эдгээр хүмүүс нь англи (одоогийн англиас ялгаатай буюу эртний англи), сакс, фриз, ют зэрэг олон овог, аймгийн төлөөлөл байсан хэдий ч түүхэнд [[Англи-Саксон]] (''Anglo-Saxon'') гэж ерөнхийлөн нэрийдэгддэг.