"Ажиглалт"-ны өөр хувилбарууд

no edit summary
(2017 source edit)
 
[[Шинжлэх ухаан]]ы үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйн төвшинд ажиглалтын явц болон үр дүнд тавих хяналт, түүнтэй холбоотой ойлгох боломжийн асуудал чухал байр эзэлдэг. Ажиглалтын явцад ажиглагчийн идэвх санаачлага, ерөнхий байдал, тодорхой үр дүнд хүрэх гэсэн итгэл үнэмшил, урьдичлсан бэлтгэл зэрэг сэтгэл зүйн хүчин зүйлүүд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм хүчин зүйлүүдээс бүрэн төгс ангижрах боломжгүй учир энэ нь ажиглалтын үр дүнг субъектив хандлагаас салгах асуудлыг хөнддөг. Ажиглалтыг тэмдэглэх (объектын хэсэг, элемент, зүйлүүдийг тус тусад нь ойлгох), бүхэлдээ тусгах (объектыг бүхэлд нь ойлгох) зорилготой гэж ангилдаг. Мөн ажиглалтын шууд (судлаач судалж буй объектын шинж тэмдгийг онцгойлон авч үздэг), шууд бус (тухайн объектэд бус, түүний үр дагаварт анхаарлаа хандуулдаг), төвлөрсөн (нэмэлт хэрэгсэл хэрэглэхгүйгээр зөвхөн хүний мэдрэх эрхтнүүдийн тусламжтайгаар явуулдаг), төвлөрсөн бус (багаж хэрэгслийн тусламжтайгаар явуулдаг) төрлүүд байдаг. Ажиглалт танин мэдэхүйн олон талт арга, танин мэдэхүйн үйл ажиллагааны урьдач нөхцөл болохын хувьд объектын талаарх анхдагч мэдээллийг туршилтын баталгааны нийлбэрийн хэлбэрээр өгдөг онцлогтой. Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйд ажиглалтыг бие даасан, өргөн хүрээтэй, түгээмэл арга гэж үздэг. Тэр ч байтугай ажиглалт маш энгийн нөхцөлд ч оюун ухааны үйл явцтай холбоотой, нэлээд нарийн төвөгтэй нөхцөлд онцгой шаардлагатай албан ажлын аргын үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа социологи, антропологи, нийгмийн сэтгэл зүй, сэтгүүл зүй зэрэг нийгмийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой юм. Энд ажиглагч - объект хэмээх харилцаа нь ажиглагч - ажиглуулагч гэсэн харилцаа болон хувирч, ажиглуулагч бас л тухайн ажиллагааны идэвхтэй төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, ажиглалтыг эсэргүүцэх, зан байдлаа зориуд өөрчлөх, ажиглагчид нөлөөлөхийг оролдох, хүсэн хүлээж буй зүйлийг санаатайгаар тодруулах үйлдэл хийж болно. Тэгэхлээр тухайн тохиолдолд ажиглагчийн оролцоо өөрөө шийдвэрлэхийг шаардсан асуудалтай тулгардаг. Тиймээс социологи анх удаа зарчмын хувьд өөр хувилбарыг буюу ажиглагчийг судалж буй бүлгийн ахуй амьдралд биечлэн оролцож, өөрөө судалгааны объект болон хувирах аргыг сонгосон бол антропологи тийм аргыг ажиглагч оролцож буй тэр орчноос өөр соёлыг судлахад ашиглах болсон. Сэтгэл судлал өөрөө өөрийгөө ажиглах аргыг арга зүйн хувьд хангасан нь ажиглалтын боломж, орон зайг өргөжүүлсэн юм. Үүнээс гадна ийм олон янзын хандлага нь ажиглалтыг шинжлэх ухааны практик, мөн өдөр тутмын амьдралын ердийн ажиллагаа гэж үзэх зарчмын ялгаа ч судлаачдын дунд эргэлзээ төрүүлж эхэлсэн. Орчин үед энэ аргыг сэтгүүл зүйн практик үйл ажиллагааг судлахад түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд мониторингийн (үз) судалгаатай хослон хэрэглэх замаар томоохон амжилтанд хүрч байна.
 
[[Ангилал:Цагдаагийн ажиллагаа]]
[[ангилал:Судалгаа]]
[[Ангилал:Тагнуул]]