Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
{{Хаан
|title=Хүннү гүрний хаан
|image= File:Pınarbaşı 20.JPG
|caption=
|reign=МЭӨ 234 - МЭӨ 174 он
Мөр 27:
 
'''Модун шаньюй''' нь (Хятадын сурвалж бичгүүдэд Модуны нэрийг Маодунь хэмээн бичсэн байдаг) МЭӨ 234 онд төрсөн бөгөөд МЭӨ 209 онд эцэг [[Түмэн шаньюй]]г алсны дараа [[Хүннү гүрэн]]г үүсгэн байгуулагч болсон. Түүний засаглал МЭӨ 209 - МЭӨ 174 онд үргэлжилж байсан ба түүний үед Хүннү гүрэн хамгийн хүчирхэг байсан.Хүннү бол Монголчуудын их гүрэн бөгөөд удирдагч зонхилогчид нь Монголчууд байсан
[[Файл:Hsiung-nu-Empire.png|мини|300px|Модун шаньюйгийн үеийн Хүннү гүрэн]]
 
==Гарал үүсэл==
 
Мөр 37:
 
==Хүннү гүрнийг байгуулсан нь==
[[File:Hsiung-nu-Empire.png|300px|thumb|Модуны удирдлаг доорх Хүннү гүрэний эхний үе]]
 
Модун МЭӨ 209 онд шаньюйн суудалд сууж, засаг захиргааны өөрчлөлт хийжээ. Тэрээр Хүннү улсын засаг захиргаа, цэрэг, аж ахуйд томоохон өөрчлөлт хийсэн юм. Хүннү улсын засаг захиргаа, цэргийн байгуулалтын тухай "Ши цзи" зохиолд: "Маодунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хятадтай мөр зэрэгцэх улс болсон бөгөөд түүний үе улиран залгамжилдаг төрийн тушаалтны цолыг тэмдэглэн дурдаж болно. Баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван, баруун, зүүн их жанжин, баруун, зүүн дүвэй, баруун, зүүн данху, баруун, зүүн гудухоу тушаалтныг тавьсан. Хүннүгээр цэцэн гэхийг туци гэнэ. Иймд хааны ор залгамжлах хүү зүүн цэцэн ван болох нь олонтой. Зүүн, баруун цэцэн вангаас данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт (цэрэг), бага нь мянган морьт (цэрэг) захирна, эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ. Том түшмэд цөм үе залгамжилна. Хуянь, Лань, хожим буй болсон Сюйбу, эдгээр гурав нь сурвалжит овог мөн. Зүүн гарын бүх ван, жанжин нь Шангу тойргийн өөдөөс харан дорно зүгт Хуйхэ, Чосонтой (Солонгосын нутагт байсан эртний улс) хиллэн зүүн гарт байна, бүх баруун гарын түшмэл, жанжин нь Шаньцзюнь тойргийн өөдөөс харан, өрнө зүгт Юэчжи, Ди, Цян нартай хиллэн баруун гарт нутаглана. Шаньюйн өргөө нь Дай, Юньчжун тойргийн өөдөөс харсан нутагт буудаг. Тэд тус бүр өвс, ус даган нүүх хувь газартай, гэхдээ баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван хамгийн том хувь газартай. Баруун, зүүн гудухоу төр жолоодоход тусална. 24 түмтийн дарга тус бүр мянгат, зуут, аравтын дарга, жижиг ван, гол туслагч, дүвэй, данху, цецзюй нарыг томилно." хэмээн өгүүлжүхүй. Мөн "Ши цзи" зохиолд Хүннүгийн том түшмэдийн тухай өгүүлэхдээ: " Хүннүгийн том түшмэд гэвэл дээд нь зүүн цэцэн ван, дараа нь зүүн гули ван, дараа нь баруун цэцэн ван, дараа нь баруун гули ван, эдгээрийг дөрвөн эвэртэн гэнэ. Дараа нь зүүн, баруун жичжу ван, зүүн, баруун вэньюйти ван, дараа нь зүүн, баруун цзяньцзян ван, эдгээрийг арван эвэртэн ван гэнэ." гэжээ. Хүннү улсын цэрэг, зэвсгийн тухай "Ши цзи" зохиолд дурдахдаа: "Алсын тусгалтайгаас нум, сум, ойрынхоос илд,төмөр бариултай жад байна... Маодунь хүчтэй болсноос хойш гурван бум гаруй цэрэгтэй... Маодунь Пинчен хотод Хань улсын хаан Гаодийг дөрвөн буман морьт цэргээр бүслэхдээ өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтой цэрэг байрлуулсан." хэмээн бичжүхүй. Мөн Хүннү улсын хэв хуулийн талаар "Ши цзи" болон "Хоу Хань шу" (Хожуу Хань улсын түүх) хэмээх зохиолуудад дурдахдаа: "Тэдний баримталдаг хуулиар ирт, үзүүртийг гаргавал цаазаар аваачна, хулгайн ялтай хүний гэр бүлийг хураана. Хөнгөн хэрэгтнийг бэрээднэ, хүндийг цаазаар авна. Арав хоногоос илүү хугацаагаар хорихгүй, улс даяар хоригдол хүн хэдхэнээс хэтрэхгүй... Зүүн гарт хамаарагдах Хуянь, баруунд орох Лань, Сюйбу овог нь шүүх хэргийг эрхлэн ял оноож, тэр тухайгаа шаньюйд амаар илтгэнэ, гэхдээ бичиг, дэвтэр үйлддэггүй." хэмээжээ.
 
Мөр 68:
}}
{{end}}
 
==Гадаад холбоос==
* [https://web.archive.org/web/20150319062455/http://www.allempires.com/article/index.php?q=The_Xiong_Nu_Empire All Empires: The Xiongnu Empire]
* [http://www.chinaknowledge.de/History/Altera/xiongnu.html The Xiongnu – China Knowledge site]
* [http://depts.washington.edu/silkroad/exhibit/xiongnu/essay.html Essay on the Xiongnu]
 
[[Ангилал:МЭӨ 234 онд төрсөн]]