Парис: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Утгын алдаа зассан
Tags: Reverted Visual edit
Мөр 69:
'''Парис''' ({{lang-fr|Paris}} [{{IPA|paˈʁi}}]) нь [[Франц]]ын [[нийслэл]] бөгөөд хамгийн их хүн амтай хот юм. [[Сена мөрөн]] Парис хотыг хойд (''Rive Droite'' „баруун эрэг“) болон өмнөд (''Rive Gauche'', „зүүн эрэг“) хэсэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн (заримдаа Парисын бүс буюу ''Région parisienne'' гэгддэг) төвд оршино. Парис хотын захиргаа доорх газар нутагт (1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй) 2013 оны 1 сарын байдлаар 2.229.621 хүн амьдарч байгаа нь [[Европын Холбоо]]ны том хотуудын жагсаалтанд тавд, мөн Парисын ''aire urbaine'' буюу [[метрополи]] газар нутагт нь 12,4 сая хүнтэйгээрээ [[Лондон]]ы дараа хоёрт ордог хүн шигүү суурьшсан газар нутгуудын нэг юм.<ref>[http://www.insee.fr/fr/themes/tableau.asp?reg_id=0&ref_id=NATTEF01203 ''INSEE: Les 60 premières aires urbaines en 2013''], 2016-03-21</ref><ref>[http://www.insee.fr/fr/themes/tableau_local.asp?ref_id=POP1B&millesime=2012&niveau=1&typgeo=AU2010&codgeo=001 ''INSEE: POP1B – Population par sexe et âge – Aire urbaine de Paris (001)''], 2015-11-22</ref><ref>[http://insee.fr/fr/themes/document.asp?reg_id=0&id=4502 ''INSEE: Villes de France''], 2015-06-04</ref> Бусад европын орны нийслэлтэй харьцуулахад харьцангуй бага талбайтай (105 км²) ба нэг километр квадрат талбайд 22.000 хүн оногдож байгаагаараа европын хүн амын нягтшил хамгийн өндөртэй нийслэл хот юм.
 
Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан толгой төмөр замын буудалтай Франц улсын зам тээврийн чухал зангилаа цэг болдог. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр [[Дэлхийн өв|ЮНЕСКО-ийн дэлхийн өвд]] багтах ба [[ЮНЕСКО]]-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна [[Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага]] болон [[Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим]]ын төв байрууд ч энэ хотод байдаг. Парист хүний сонирхлыг татсан алдарт [[Эйфелийн цамхаг]], [[Нотр-Дамын сүм]], [[Лувр|Луврын музей]] зэрэг байдаг нь аялагч, жуулчдыг ихээр татдаг. Жилдээ ойролцоогоор 16 сая гадаадын жуулчид Парист ирдэг учир Лондон, Бангкок хотуудын дараа орох хамгийн ихээр жуулчид ирдэг хотын тоонд ордог. Парис орчмын бүсэд (Иль-де-Франс) жилдээ 47 сая гаран гадаад дотоодын зочид ирж буцах бол 18418,4 сая гаран нь хоногоор айлчилдаг байна.<ref>[http://www.directmatin.fr/france/2014-12-15/tourisme-lile-de-france-plebiscitee-696469 Directmatin.fr] ''Tourisme : l'Ile-de-France plébiscitée'', нийтлэгдсэн 2014-12-15, хандсан 2014-12-22</ref>
 
Өнөөгийн Парис хот нь 3-р зуунд [[Иль дө ла Сите]] арал дээр байсан [[Кельт]]ийн суурингаас эхлэн хөгжсөөр ирэв. Сүүлд ромчууд Сена мөрний эрэгт нэгэн хотыг байгуулсан нь 6-р зуунд [[Франкийн эзэнт гүрэн|Франкийн эзэнт гүрний]] төв байжээ. 16-р зуунд [[Франциск I]]-ийн үед Парист соёл, урлаг цэцэглэн хөгжсөн үе байв. [[Абсолютизм]]ын үед ялангуяа 17-р зуунд хаанчилж байсан [[Людовик XIV]] санаачлагаар хотод олон шинэ барокын барилга болон үзэмж төгөлдөр гудамж талбайгаар өргөтгөсөн нь барокын үед хот тохижуулах үлгэр жишээ болж байжээ. Хэдийгээр 1682 онд хааны ордонг [[Версаль]] руу шилжүүлсэн ч, улс төр болоод эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй байснаас улсын төв хэвээр үлджээ. [[Францын хувьсгал]]ын үе буюу 1789 оноос эхлэн Парис түүхэн үүрэг гүйцэтгэх болов. 19-р зуунд [[аж үйлдвэржилт]] нөлөөгөөр Парисын хүн ам огцом өсч, 1846 он гэхэд нэг сая оршин суугчтай болсон байна. Дараагийн арван жилд [[Белле эрин|сайхан эрин]] гэгчийн нөлөөгөөр зургаан томоохон үзэсгэлэн бий болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаx болов. Өнөөдөр Парис нь франц хэлтний нийслэл хот бөгөөд [[өрнө дахин]]ы чухал хотуудын нэг юм.