Паг Жон-хи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 10:
| бүрэн эрхийн хугацаа = 1963он - 1979 оны 10 сарын 26
| дэд ерөнхийлөгч =
| төрсөн огноо = 1917 оны 119 сарын 1430
| төрсөн газар = Кёнсан аймгийн Гүми
| нас барсан огноо = 1979 оны 10 сарын 26
Мөр 20:
}}
 
'''Пак Жон Хый''' (1917.1109.1430-1979.10.26) бол Өмнөд Солонгосыг 1961 оноос эхлэн 1979 онд бусдын гарт амиа алдах хүртлээ удирдаж байсан улс төрч, генерал юм. Пак 1961 онд Солонгосын Хоёрдугаар Бүгд найрамдахыг төрийн эргэлтээр унагаж, эрх мэдлийг гартаа авсан. 1963 онд ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ тэрээр Үндэсний Бүтээн байгуулалтын Дээд Консулын тэргүүнээр ажиллаж байв. 1972 онд Пак цэргийн хуулийг баталснаар улсынхаа үндсэн хуулийг хоёрдугаарт тавьж, үндэстний дотор байсан коммунист заналхийллийг өөрийгөө ерөнхийлөгчөөр тунхаглажээ. Түүний амь насанд халдахаар хэд хэдэн удаа оролдсоны дотор Умард Солонгосын туршуулуудын халдлага хоёр удаа байжээ. 1979 оны аравдугаар сарын 26-нд Пак өөрийн хамгаалалтын албаны дарга Ким Жэ Гюүгийн гарт амиа алдсан юм. Пак Жон Хый 18 жил Өмнөд Солонгосыг удирдсан.
 
Японы эзлэн түрэмгийлэлд байсан Солонгост ядуу тариачин айлын гэрт төрсөн Пак Японы Манж Го хаант улсын армид алба хааж байв. Түүнийг чадварлаг офицер болохыг нь ажиглаж, Японы эзэн хааны армийн дээд зэрэг болох Квантуны армид Дэлхийн II дайны үед элсүүлжээ. Дайны дараагаар Пак Бүгд найрамдах Солонгос улсын армид элсэв. Солонгосын дайны үед тэрээр тун залуудаа генерал цол хүртсэн юм. 1960 онд Пак Солонгосын армийн үйл ажиллагааны хэлтсийн тэргүүн болж, 1961 онд Өмнөд Солонгосыг 30 гаруй жил удирдсан цэргийнхний эсрэг төрийн эргэлт хийсэн офицеруудыг удирдав.
 
Пак 1979 оныг хүртэл Өмнөд Солонгосыг удирдахдаа эдийн засгийн өсөлтийг нь хурдасгаж Хан мөрний эрэг дэх ид шидийг бүтээсэн. Гэсэн ч түүний дэглэмийн үед хүний эрхийг зөрчих, халдах тохиолдол байсан. Үүнээс болж түүний талаарх хүмүүсийн бодол хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь түүний хийсэн өөрчлөлтийг үнэлэх ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь түүний дэглэмийг буруушаадаг. Түүний дэглэмийн үед залуу насаа өнгөрөөсөн ахмад үеийнхэн социалист Умард Солонгосоос өөрсдийгөө хамгаалахын тулд Пакын бүтээн байгуулсан эдийн засгийн суурийг нь үнэлдэг. Харин Солонгосын шинэ үеийнхэн болоод ардчиллын төлөө тэмцэж байсан хүмүүс түүний дэглэмийг буруушааж, Өмнөд Солонгосын ардчилалд хүрэх шилжилтэд саад хийсэн гэдэг. 1999 онд Time сэтгүүлийн “Зууны шилдэг Ази хүмүүс”-ийн эхний арван хүнд Пак Жон Хый багтжээ.
 
== Өсвөр нас ==
Пак Жон Хый 1917 оны арваннэгдүгээр сарын 14-нд Солонгосын колонийн Гиёнбук мужийн Гумид төржээ. Тэр ядуу тариачныд таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүүхэд болон төрсөн. Залуудаа Пак Дэгүд сургуульд багшлах зөвшөөрөл авч, багшийн сургууль төгссөний дараа Мунгёнд багшаар ажиллах болжээ. Энэ үедээ тэр Такаги Масао хэмээх япон нэртэй болсон юм. Японы дайны дараагаар Пак Манж Гогийн эзэн хааны армийн Чанчуны цэргийн академид элсэхээр шийджээ. 1942 онд сургуулиа төгсөхөд нь чадварлаг офицер болохыг нь япон зааварлагч нар нь ажиглан түүнийг Япон дахь Эзэн хааны дайны коллежид үргэлжлүүлэн суралцахыг санал болгожээ. 1944 онд гуравдугаар ангиа төгссөний дараа Пакыг Японы дээд зэргийн Квантуны армид дэслэгч болгож, Дэлхийн II дайны төгсгөлөөр алба хаалгажээ.