Хятадын Коммунист Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 23:
}}
'''Хятадын Эв Хамт Нам''' буюу '''Хятадын Коммунист Нам''' 1921 оны 7-р сард байгуулагджээ. Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. 2017 оны 10-р сард зохион байгуулагдсан 19-р Үндэсний Конгрессоос сонгогдсон [[Ши Жиньпин]] өнөөгийн тэргүүлэх удирдагч юм.
 
ХКН-ын туйлын зорилго бол коммунист нийгэм байгуулах явдал юм. Хятадын Коммунист Нам үйл ажиллагаандаа "Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл баримтлал", Дэн Сяопиний онол, Зяан Зэминий "Гурван төлөөллийн онол" , "шинжлэх ухааны үзэл баримтлал" -аар удирдуулж байгаагаа тунхаглаж байна. "Ху Зинтао ба Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа зэрэг юм. Оросын 1917 оны Октябрын хувьсалын нөлөөгөөр Коминтерний тусламжтайгаар марксизм-ленинизмын үзэл санааг Хятадад түгээж үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж Хятадын Коммунист нам 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан ажээ.
 
ХКН-ыг 1921-1927 онуудад намыг тэргүүлж байсан '''Чень Дусю''' тэргүүтэй хэсэг нөхдүүд байгуулсан байна.
 
ХКН-ын Анхдугаар их хурлыг 1921 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр Шанхай хотод 12 төлөөлөгчтэй нууц байдалтай зохион байгуулсан байна. Хурлаар Хятадад социализм байгуулах намын эцсийн зорилгыг тунхаглав. Хятадын зүүний үзэлтэй сэхээтний төлөөллөөс бүрдсэн "дугуйлан" -аас дэлхийн хамгийн том улс төрийн нам болтлоо өргөжсөн юм.
 
ХКН-ын түүх дараах хэсгүүдэд хувааж болно.
 
# Гоминдантай нэгдэн милитарист бүлэглэлүүдийн эсрэг фронтын үе (1922-1927).
# Хятад дахь Зөвлөлт Бүгд Найрамдах Улс буюу улс орны эрх мэдлийн төлөө Гоминдантай хийсэн тэмцлийн үе (1927-1937).
# Японы түрэмгийллийн эсрэг тэмцэл, Хоёрдугаар Гоминдантай нэгдсэн фронтыг байгуулсан үе (1937-1945).
# Хятад дахь иргэний дайн (1946-1949) - Гоминдантай хийсэн дайны үе.
# Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсаны дараа үе(1949 оноос хойш) - нам улс орондоо эрх баригч нам болон төлөвшсөн үе.
 
== Гишүүд ==
ХКН 2015 оны байдлаар 86 сая гишүүнтэй байжээ. Үүүнээс:
 
** тариаланчид -25,9 сая
** удирдах бөгөөд техник ажилтнууд -12,5 сая
** намын ажилтнууд -9 сая
** албан хаагчид - 7,4 сая
** ажилчид - 7,3 сая
 
== Удирдлага ==
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны өнөөгийн гишүүд нь:
 
Ши Жиньпин - ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга.
 
Ли Көцян - БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд
 
Ли Жаншу - БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
 
Ван Ян - Бүх хятадын ардын улс төрийн Зөвлөлдөх үндэсний хорооны дарга
 
Ван Хунин - ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга
 
Жао Лэжи - ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын дарга
 
Хан Жэн - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч
 
 
ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газрын гишүүд''''':'''''
 
* Ван Хунин
* Дин Сюэсян
* Ян Сяоду
* Чэнь Си
* Го Шэнкунь
* Хуан Куньмин
* Ю Цюань