Баярын Жаргалсайхан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''Баярын Жаргалсайхан''' ([[1915]] - [[2005]] оны [[10 сарын 24]]) нь [[Гадаад Хэргийн Яам|Гадаад Явдлын Яамны]] сайд байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. дипломатч Орчин цагийн Монгол Улсын анхны дипломатчдын нэг юм.
 
Тэрээр 1915 онд [[Дорнод]] аймгийн [[Халхгол сум]]анд Буйр нуур гэдэг газар төржээ.

1925-1929 онд хошууны бага сургууль, 1929-1930 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1930-1933 онд Намын төв сургууль, 1937-1940 онд [[Москва]] хотын Дорно дахины дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.
 
1933-1937 онд Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооны зохиолын эрхлэгч, дарга, "Хувьсгалт залуучуудын эвлэл", "[[Залуучуудын үнэн]]", "Хүмүүжил жигшил" сэтгүүлийн эрхлэгч, "Үндэсний эрх" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, 1947-1950 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1955-1956 онд Монголын зохиолчдын хорооны даргаар тус тус ажиллажээ.
 
Б.Жаргалсайхан 1941 оноос Москва дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Засгийн газрын протоколын эрхлэгч, ГЯЯ-ны Протоколын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1950-1953 онд БНХАУ-д анхны Элчин сайд,
Б.Жаргалсайхан Монгол Улсын гадаад харилцааны салбарт 1941 оноос эхлэн 40 гаруй жил ажиллахдаа Засгийн газрын протоколын эрхлэгч, Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, сайд, [[МАХН]]-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, [[БНМАУ]]-аас [[ЗСБНХУ]]-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас [[БНХАУ]], [[Чехословак]], [[Франц]], [[Египет]], [[Алжир]], [[Энэтхэг]] улсад суугаа Элчин сайд, [[НҮБ]]-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж байв.
 
1953-1955 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар томиглогдон ажилласан байна.
 
Улмаар МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 1961-1969 онд НҮБ-ын дэргэд суугаа БНМАУ-ын Байнгын төлөөлөгч, БНСЧСУ, Египетэд элчин сайд, 1969-1973 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1973-1976 онд Алжирт элчин сайд, 1976-1980 онд ГЯЯ-нд зөвлөх, 1980-1985 онд БНЭУ-д элчин сайдаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
 
Тэрээр 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгчөөр ажилласан юм.
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой. Б.Жаргалсайхан энэ хугацаанд “Ойрхи дорнодын асуудал”, “Африкийн тэмдэглэл”, “Ганга мөрөн”, “Нэгэн зүйл бодол”, “Олон жилийн хууч”, “Алаг жарны тодрол”, 2004 онд “Хувь тавилангийн эрхшээл” ном туурвиж хэвлүүлсэн ажээ.
Тэрээр 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгчөөр ажилласан юм.
 
Б.Жаргалсайхан [[Ардын Их Хурал|Ардын Их Хурлын]] 1,2,3,4,7 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож, АИХ-ын дарга, Гадаад хэргийн байнгын комиссын дарга, Дэлхийн энхтайвныг хамгаалах байнгын хорооны гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж иржээ.