Телевиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Visual edit
б 150.129.143.50 (яриа)-н хийсэн засваруудыг 93.157.169.14-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 24:
1972 онд Монгол телевиз нь “Интервидение” олон улсын телевизийн байгууллагийн гишүүн болсон юм. 1980 онд Монгол телевиз техникийн шинэчлэл хийсэн байна. Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж өнгөтөөр нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1980 оны олимпийн наадам, 1981 оны 3 сарын 22-өөс 30-ний хооронд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай шууд дамжуулан үзүүлж байлаа. 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлэг дамжуулах болсон. 1980 оноос эфирийн цагаа нэмэгдүүлж долоо хоногт 6 өдөр эфиртэй болжээ. Энэ үеэс “Оддын ахан дүүс”, “Оноо хурд хором”, “Бид Артек явна” зэрэг шинэ нэвтрүүлэг гарах болсон. 1972 онд Монгол телевизийн дэргэд “Телекино” үйлдвэр байгуулагджээ. Ургацын далай нэвтрүүлэг радиогоос телевизийн хувилбарт шилжсэн байна.
1990 онд ASIASAT-1 хиймэл дагуулаар нэвтрүүлгээ дамжуулах болсон. 1991 оны 1 сарын 1-ээс Монгол телевизийн сувгаар америкийн телевизийн нэвтрүүлгийг үзүүлдэг болжээ. 1992 онд Монгол телевиз бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж бие даасан студи байгуулагджээ. 1992 оны 4 сарын 25-нд сэтгүүлч Ц.Нармандах “Чөлөөт телевиз”, Д.Гарам-Очир “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг” байгуулжээ. Мөн уран бүтээлийн “Жолоо” нэгдэл үүссэн. Энэ бол хувийн арилжааны телевиз байгуулах гэсэн анхны оролдлого гэж хэлж болно.
1997 онд Монгол телевиз “Ханилаг”, “Алслал”, “ACD” зэрэг 20 гаруй студи болж бүтцийн өөрчлөлт хийжээ. Гэвч тун удалгүй дахин редакцийн бүтэц зохион байгуулалтандаа оржээ. 1998 онд Монгол телевиз Японы засгийн газрын тусламжтайгаар техникийн шинэчлэл хэсэгчилж хийв. 1998 оноос Монгол телевиз өдөр бүр нэвтрүүлэг дамжуулах болж, өглөөний хөтөлбөр нээсэн. 1998 онд Монгол Улсын парламент “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль батлав. Ингэснээр Монгол телевиз нь “МҮТВ” хэмээн нэрээ өөрчилжээ. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагджээ. Анх байгуулагдсанаасаа хойш төрийн мэдэлд байж, эрх баригчдын дуу хоолой болж байсан МҮТВ нь олон нитийннийтийн статустай телевиз болов.
 
===Монголын арилжааны телевизүүд===