Их Монгол Улсын товч түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Их Монгол улс руу чиглүүлэгдлээ
б Бот: исправление двойного перенаправления на Их Монгол Улс; косметические изменения
Tag: Redirect target changed
Мөр 1:
#REDIRECTЧИГЛҮҮЛЭГ [[Их Монгол улсУлс]]
Их Монгол улсын гадаад бодлого<br />
Их Монгол улсын эдийн засаг<br />
Мөр 40:
Чингис хаан богино хугацаанд 100 000 цэрэгтэй, мөн оны намар Тангуд руу хөдөлжээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна хэмээн мэдэгдэж дайн зарлажээ.
1226 оны хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоёр дахь том хот, Худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгчээ.
Баруун нарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1 сард Яргай хотод төхөж очив. Гол хүч нь Түрэмгий балгасанд нэгэнд цохигдсон, нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан тул Тангуд улс ялагдав.
== Их Монгол улсын эдийн засаг ==
Чингис хаан төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс-мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Тиймээс малаа өсгөх үндэс болсон байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогодоо онцгойлон үзэж байлаа. Адуу нь улс орноо хамгаалах, өргөн уудам нутагт харилцаа холбоо залгуулах, нүүдлийн мал аж ахуйгаа хөтлөх, баяр наадам, ав хомрого зэрэгт чухал үүрэгтэй байжээ.
Өнчдийг тэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг арга хэмжээ авчээ.
Гадаад худалдаа хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ. Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан зарим үед дайн байлдаанаар асуудлыг шийдвэрлэж байв. Нүүдэлчдийн дайны нэлээд хувь нь эдийн засгийн шалтгаантай. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого явуулж байсан нь үүнд онцгой анхаарч байсны илрэл юм.
Чингис болон түүнийг залгамжлагч хаад Торгоны замыг мэдэлдээ авч, аян зам, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгдсэн дорвитой цогц арга хэмжээ авчээ. Гадаад худалдаа өмнөх үеэс эрс өсөв. Монголын Их хаадаас санхүүгийн дэмжлаг авч тэдний нэрийн өмнөөс худалдаа хийдэг Дундад Азийн уртаг хэмээх худалдаачид тэр үед олширчээ.
== Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт ==
Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.
Мөр 62:
Байнгын армийг бий болгосон төдийгүй цэргийн бодлого боловсруулах Илдэч хэмээх газрыг байгуулжээ.
Их Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван том түмэнд хувааж, Төвийн түмнийг Наяа ноён захирч түүний мэдэлд Гурван голоор савласан төвийн нутаг хамрагджээ. Баруун түмнийг Боорчи захирч Алтай нуруу орчмын нутаг түүнд харьяалагджээ. Монголын зүүн хэсэг Хянган нуруу орчим нутаг Зүүн түмэнд харьяалагдаж Мухулайн захиргаанд байв.
Их түмэн нь дотроо хэд хэдэн бага түмэнд, бага түмэн нь мянгат, зуут, аравтад тус тус хуваагдаж байв. Тэдгээр нь байлдааны үед 10-10 000 цэрэг гаргах, тайван цагт тогтоосон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.
== Монголчуудаас гаралтай Кидан ==
Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх НТ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.
Мөр 84:
Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.
 
Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.
== Монгол нутгийн нүүдэлчин аймаг - Жужан(Нирун) ==
Их говийн өмнө зүг нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан НТ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ.
 
4-5-р зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нь сүрхий садаа тотгор болж байжээ. Иймд Шэлүнь Гаогюй нарыг бүр мөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр удаагийн довтолгооноороо Гаогюй нарыг бут цохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо дараагаар тэр тухайн үед баруун хойд Хятадын нэг хэсгийг ноёрхож агсан Тангудын Цян улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг өмөг түшиг болгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө . "Жужан Дэудай хаган" хэмээн зарлаж, Жужан улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.
Мөр 109:
 
Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ.
Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ.
== Монголчуудын эртний удам - Хүннү ==
Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Мөр 115:
Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ. Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.
 
Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг.
==
Чингисийн цэргийн сургуулийн талбай ==
Чингис хаан монголын өндөрлөгийн олон аймаг ястныг нэгэтгэж, их монгол хаант улсыг байгуулсныхаа дараа, олон удаагийн аян дайн хийж, залгаагаар ялалтууд байгуулж байлаа. Чингис хаан цэргийн талаар ялалт байгууулсныхаа дараа, дараачийн стратегийн тухай бодож сэтгэж байжээ. Тэрээр өмнөд нутгийн бөгчим халуун улиралаас зайлахын тулд ус билчээр тэнцсэн, үзэсгэлэнт сайхан Хөлүн далайн эрэгд өөрийнхээ түшиц газраа байгуулсан байна. Чингим хаан бүх оюун ухаанаа цэрэг дасгалжуулах дээр тавьж, дараачийн алхамдаа бэлтгэл хийж байжээ.