Роберт Шуман: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
'''Роберт Шуман''' ({{lang-de|Robert Schumann}}; 6 сарын 6, [[1810]] – 7 сарын 29, [[1856]]) нь [[Герман|Германы]]ы [[хөгжмийн зохиолч]] байв.
 
[[Image:schuhmann.jpg|thumb|right|250px]]
 
Германы [[хөгжмийн зохиолч|хөгжмийн их зохиолч]], [[нийтлэлч]], XIX зууны [[романтизм|романтик урлагийн]] хамгийн сод төлөөлөгчийн нэг Роберт Шуманы бүтээлийг [[Орос|Оросын]]ын хөгжмийн суут зохиолч [[Пётр Чайковский|П.И.Чайковский]] “Хөгжмийн шинэ хэлбэрийн бүхэл бүтэн ертөнц болсон тэрээр өөрийнхөө суут өвөг дээдсийн хүрч амжаагүй чавхдасыг анх хөглөсөн юм” гэж үнэлжээ.
 
Р. Шуман багааасаа [[хөгжим]], [[уран зураг]], [[яруу найраг]]т адилхан авьяастай, идэр үедээ [[урлагийн онол]], [[гоозүй]] судалж байв. Эх нь түүнийг [[хуульч]] болгох гэж цөхрөнгөө барж эцэстээ хүүгийнхээ урлагийн авьяас билэгт буулт хийхэд хүрсэн юм. Р. Шуман “Хөгжмийн шинэ сэтгүүл”-ийг үндэслэж 10 жил түүний зохиогч, редактор байхдаа гайхалтай дайчин нийтлэлүүд бичиж, түүндээ хоцорсон үзэл санаа, арга зарчмыг шүүмжилж, шинэ дэвшилт бүхнийг сурталчилж байлаа. Түүний зохиосон [[төгөлдөр хуур|төгөлдөр хуурын]]ын бяцхан аязууд нь ер бусын содон зураглал, ончтой дүрслэл, хөтөлбөрт шинж, урьд сонсогдоогүй хэмнэл сэлтээр тэр үеийнхний гайхлыг төрүүлдэг байв. Тиймээс зарим хүмүүс түүний зохиол бүтээлийг ойлгож ядахдаа “хөгжмийн урлагт үймээн дэгдээгч” гэж бичиж байжээ. Р. Шуман үнэндээ цоо шинэ зам эрж, хүний сэтгэхүйгээс гарч болох бүхий л хувирал өөрчлөлт, амьдрал, үзэгдлийн эгзэгт мөч, хямралыг гайхалтай хурц мэдэрч, үүнийгээ төгөлдөр хуураар төгс илэрхийлэн дүрсэлж чаддагаараа гоц байжээ.
 
Р. Шуман урлах ажлаа хөгжмийн “шоовдор” жижиг хэлбэрүүдээс эхэлж, аажимдаа том хэлбэрт шилжсэн юм. Төгөлдөр хуурын гурван сонат, “Уран сэтгэмж”, “Эрвээхэй”, “Багт наадам”, “Бүжгүүд”, “Хүүхдийн амьдралаас”, “Ойн амьдралаас”, “Хүүхдийн цоморлиг” зэрэг жижиг хэлбэрийн зохиол бичжээ. Харин түүний 4 [[симфони]], 7 [[концерт]], 25 цөөхүүл чуулга зохиол, хөтөлбөрт удиртгал, төгөлдөр хуурын бөгөөд хийлийн гурав, гурван сонатууд нь үзэл санаа, сэтгэхүйн арвин гүн утга, өргөн далайцтайгаараа онцлог юм.
 
{{DEFAULTSORT:Шуман, Роберт}}
 
[[Category:Германы хөгжмийн зохиолчид]]