Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Protected "Монголын буддизм" ([Засварлах=Бүртгэгдээгүй хэрэглэгчдийг түгжих] (тодорхойгүй хугацаагаар) [Зөөх=Бүртгэгдээгүй хэрэглэгчдийг түгжих] (тодорхойгүй хугацаагаар))
No edit summary
Мөр 12:
'''Хоёр дахь дэлгэрэлт''' нь Хөх нуур хавийг эзлэн суусан Өгөөдэй хааны хоёр дахь хүү Годан ноён [[Төвөд|Түвд]] рүү өнгөлзөж эхэлснээс үүджээ. Монголын их гүрний номлолын дагуу тэнгэрт ганц бурхан газарт ганц л Монголын хаан байх ёстой тул Түвдийг эрхшээлдээ оруулах нь эзэмшил нутаг нь хөрш зэргэлдээ Годан ноёны тэр тусмаа ирээдүйн Их хааны ширээг залгамжлах ёстой хүмүүсийн эхэнд тавигдаж байсан хүний нэр төрийн хэрэг ажгуу. Тийм боловч ядуу буурай, газар нутгийн таагүй байрлалтай, үл ойлгогдох шашин бүхий Түвд орон нь Монголчуудын гол анхаарлын төвд орох улс биш байсан. Иймд Годан ноёны мэдэлд Түвд орныг шууд эзэлчих хангалттай хүч байгаагүй тул тухайн үеийн Түвдийн хамгийн нөлөө бүхий Сажа хийдээр дамжуулан эзлэн дарангуйлахаар шийджээ. Мэдээж Монголчуудын эзэрхэг түрэмгий бодлогод дургүйцсэн Түвдүүд шууд дагасангүй. Ингээд Годан өөрийн мэдлийн багахан цэргийн хүчээр “үзүүлэх тоглолт” хийн бурханы шашин шүтэн урьдын дайчин байдлаа алдсан Түвдийн цэргийг хялбархан цохин зарим сүм хийдийг нураан ихэд тонон сүйтгэсэн байна. Гэвч Монголчуудын довтолгоо [[Өгэдэй хаан|Өгөөдэй]] хааныг нас барснаар зогсжээ.
 
Цаг үеийн байдал эвгүйтсэнийг ойлгосон Түвдийн Сажа хийдийн тэргүүн Гунгаажалцан Годаны урилгыг (үнэндээ тулган шаардалт) хүлээн авч түүний өргөөнд ирж бараалхав. Уулзалт нь сүүлд шашны түүхчдийн бичдэгээр багш шавь, Түвдийн шашинд дагаар орох хүрээнд болоогүй юм. Харин Түвдийг шашнаар нь дамжуулж эзэмших үүднээс мөн Түвдүүдийн сэтгэлийг засах хэрэгтэй тул Сажа ламыг Түвдийн шашны тэргүүнээр өргөмжлөөд Монголчуудын хувьд түүнийг тахилгын лам төдийхөнөөр тавьжээ. Мэдээж дайнч Монголчууд Түвдэд “үзүүлэх тоглолт” хийн хүн, амьтнаар нь “тахилга” өргөчихсөн учир тэр нүгэлээ цайруулах тахилгын лам хэрэгтэй байсан биз ээ. Тохиролцоо ёсоор Түвдүүдийг үг дуугүй татвар төлөхийг шаардаж номхон хүлцэнгүйгээр эсэргүүцэл үзүүлэхгүй дагах зам бол Монголчуудаас аврагдах цорын ганц авралын зам, Монголчууд дагаар орсон улс орнууддаа сайн ханддаг өглөгийн эзэн гэх мэтээр Гунгаажалцан ламаар айлдуулав. [ 10, 323х]
 
Гунгаажалцанг дагаж түүний хоёр зээ дүү нь хамт ирсэний нэг нь хожим нь Пагва лам болсон 9 настай Лодойжалцан (1235 – 1280) байжээ. Гунгаажалцан Буддын шашин нэвтрүүлэх зорилгоор шинээр Монголчуудад зориулсан үсэг зохиох гэсэн боловч бүтэлгүйтсэн. Хожим түүний зээ дүү нь Хувилай хааны дэргэд дөрвөлжин бичиг зохиож чадсан юм. Хувилай хаан тухайн үедээ маш өндөр боловсорсон хүн байсны хувьд эзэлсэн ард түмнүүдээ дан ганц хүчээр захирч болохгүйг, оюун санаа сэтгэлийг нь татахын тулд боловсронгуй системтэй шашин хэрэгтэйг ойлгон төрийн шашины эрэлд гарчээ. Нөгөө талаар Хувилай нь Хятад орныг хар багаасаа захирч суусан хүний хувьд олон Хятад зөвлөхтэй байж тэдний нөлөөнд нилээн автсан хүн байлаа. Тэдний нэг нь Буддын шашны Хятад лам Хайюун гэгч байжээ. Уг хүний нөлөө маш их байсан учир Буддын шашныг Хувилай хаан хүлээн авахад нөлөөлсөн олон хүчин зүйлсийн нэг нь болсон байх.