Найруулга зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Холбоос үүсгэв
/ * Ур чадвар * /
Мөр 2:
 
== Тойм ойлголт ==
 
=== Уламжлалт ойлголт ===
Найруулга зүйн өнгө аяс, яруу хэрэглүүр, утга гэсэн нягт холбоотой гурван ойлголт байдаг. найруулга зүйн утга гэдэг ойлголт нэлээд сүүлд яригдаж буй ойлголт юм. Энэ нь янз бүрийн хэлний ойлголт, ялангуяа үгсийн сан утга зүйн хүрээнээс хальсан өнгө аястай байхаар барахгүй найруулга зүйн мөн чанараар ижил бус байдаг. Хэлний тогтолцооны хувьд найруулга дундын хэрэглүүр нь янз бүрийн хүрээ харилцааны нөхцөлд найруулга зүйн онцгой шинж агуулалгүй хэрэглэдэг хэлний нэгж юм.
 
=== Тодорхойлолт ===
Line 12 ⟶ 15:
 
Найруулга зүй нь аливаа найруулга үүрэг, зорилгоор нь албан бичгийн, уран зохиолын, шинжлэх ухааны зохиолын, сонины нийтлэлийн, ярианы найруулга гэж ангилдаг бөгөөд эдгээр нь дотроо дэд найруулга болон салбарладаг. Энэ тухай найруулга зүй судлаач, проф. Ц.Сүхбаатар ”[[Монгол хэлний найруулга зүй]]” (УБ., 2000, х. 74-243) номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
 
Оросын шүүмжлэгч Г.Белинский “''Үг хэлц бүхэн зохиолчийн санааг хурц тод, барим тавим илэрхийлэх тул энэ санааг гаргах өөр үг, өөр хэлц олно гэвэл бүтэхгүй байх. Гагцхүү аугаа их бичгийн хүмүүс ийм ур чадвартай болдог юм''” гэжээ.
 
== Ур чадвар ==
[[Николай Гоголь|Н.Гоголь]] нь найруулж сурахын тулд доорх ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй гэж үзжээ.
 
# Хөдөлмөрч эрмэлзэл
# Ажигламтгай
# Уншигч
# Бүтээлч дуурайлал авагч
# Бичих сэдвээ ойлгогч
# Төлөвлөгч
# Сэтгэлийг хөдөлгөгч
# Үг сонгогч
# Яруу хэрэглүүр ашиглагч
 
=== Хөдөлмөрч эрмэлзэл ===
'''Хөдөлмөрч эрмэлзэл:''' гойд сайн найруулж бичих нь хүний авъяас билэгтэй холбоотой боловч уйгагүй хөдөлмөрөөр ийм чадвартай болдог. Хүн өөртөө хатуу шаардлагатай оргилсон хүсэл тэмүүлэлтэй, зоримог бадрангуй байваас шилдэг бүтээл гардаг. Сэтгэл зүтгэл, мэдлэг ухаан, эрүүл мэндийн нэгдэл аливаа үйлийг бүтээх эх сурвалж болдог. Өөрийгөө маш сайн дайчлах хэрэгтэй.
 
=== Ажигламтгай ===
Ажигламтгай байх: Сэргэн мандалтын үеийн  нэртэй зураач, их сэтгэгч [[Леонардо да Винчи|Леонарда Да Винчи]] нь “''Уран зураг бол харах яруу найраг, Яруу найраг бол унших уран зураг''” гэжээ.
 
=== Уншигч ===
Унших: Энэ чадварыг эзэмшихэд гүйлгэн унших, гиншин унших арга байна.
 
=== Бүтээлч дууриалал авагч ===
Бүтээлч дууриалал авах: Энэ нь шууд хуулбарлана гэсэн үг биш. Зохиолын зохиомж, санаагаа гаргасан байдал, дүрслэлийг урлан бүтээх аргыг нь дууриаж болдог.
 
=== Бичих сэдвээ ойлгогч ===
Бичих сэдвээ ойлгох: Сэдвээ гүн ойлгож, түүнийгээ эргэцүүлэн ургуулан бодох хэрэгтэй. Хаанаас нь хэрхэн авах вэ? бичих вэ? гэдгээ бодох хэрэгтэй. Сэдэв дээрээ  санаагаа төвлөрүүл, уншигчид миний мэдээллээс юу ойлгох вэ? ухаарах вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
'''Төлөвлөгч'''
 
Төлөвлөх: Сонгож авсан сэдвээ төлөвлөх нь зайлшгүй юм. Аливаа бүтээл нягт нямбай төлөвлөгөөний дагуу бүтдэг. Төлөвлөгөөнөөс зохиомж үүснэ. Зохиомж нь уншигч бүү хэл зохиогчийг хөтөлдөг. Зохиомж дотроо эхлэл, өрнөл, төгсгөл тайлалтай байна. Зөв эхлэх нь хамгийн чухал юм.
 
=== Сэтгэлийг хөдөлгөгч ===
Сэтгэлийг хөдөлгөх: Сэтгэл хөдөлгөх увдисыг олж бичих хэрэгтэй. Уншсан хүнд юм бодогдохоор сэтгэлийн гүнд нэвтрээр байж чадвал аливаа бүтээл амттай болдог. Бүтээлийг утга төгс бүхэл бүтэн цогц болгох нь зохиомжийг урлах эрдэм чадвараас шалтгаална.
 
=== Үг сонгогч ===
Үг сонгох: Аливаа зохиол үгээр бүтдэг. Үгээр илэрхийлж болохгүй санаа бодол байдаггүй. Үгийн зөв сонголт нь хамгийн чухал юм.
 
=== Яруу хэрэглүүр ашиглагч ===
Яруу хэрэглүүр ашиглах: Найруулгад дүрслэх болон яруу хэрэглүүрийг зохистой ашиглах нь илэрхийлж буй санаа дүрсэлж буй зүйл улам тод томруун яруу сайхан болдог.
 
== Мөн үзэх ==