Богд хааны ордон музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Visual edit
б 66.181.161.11 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Rollback Reverted
Мөр 63:
====Асарт гурван хаалга====
[[File:Winter Palace Bogd Khan 3102714730 bcd9215156 o.jpg|thumb|350px|right|Махранзын сүмийн үүдэн дэх Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийн илэрхийлэх бичиг]]
Голын хаалгаар хаан хатан хоёр, хажуугийн хаалгаар шадар бараа бологсод нь орж ирдэг байв. Хорвоогийн сайн сайхан, зол жаргал бүхэн энэхүү хаалгаар орж ирэхийн бэлгэдэлтэй учир хаалт хавтасгүй байдаг. Гол хаалганы дээд талын, баясгалант есөн луу тойруулан чимсэн хөх модон самбар дээр баруун талд нь “Бадаргуулт төрийн гучин гуравдугаар оны гурван сард”, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт” гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр, мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн хэлээр алтан үсгээр бичжээ. Асарт гурван хаалганы зүүн талд байх бичээст чулуун хөшөөний нүүрэн талд “Цаглашгүй ганганасан хумхын ертөнцийн буян шүтээн олон түмэн галавтаа энх амгалан мөнх бататгахын өлзий хутаг оршвой” хэмээн монгол бичгээр, ар талд нь төвд үсгээр бичжээ. Баруун талын чулуун хөшөөний нүүрэн талд Бурхан багш, хоёр шавийг хамтад нь дүрсэлсэн дурсгал байна. Ар талыг нь нь хоёр луу ороосон байдлаар урлажээ.
 
====Чаган багана====
Мөр 84:
====Шүтээн зургийн сүм====
[[File:UB-Bogdo-kb4.jpg|thumb|200px|right|Хэнгэргийн асар]]
Энд XIX-XX зууны эхэн үеийн нэрт зураач Жүгдэр, Хасгомбо, Гэндэндамба нарын бүтээлийн зэрэгцээ Их хүрээний дэг сургуульд хамаарах нэр нь үл мэдэгдэх зураач урчуудын олон тооны бүтээл бий. Монгол шүтээн зургийн хосгүй үнэт өвд хамаарах эдгээр бүтээлүүдийг торгон дээр байгалийн эрдэс шороон будаг ашиглан урласан ба Бурханы шашны зохиол, хутагт мэргэдийн намтар, дүр зэргийг дүрслэн харуулжээ. Монгол шүтээн зургийн онцлог нь үндсэн өнгө давамгайлсан хурц тод өнгөтэй байхын зэрэгцээ ур хийцийн өндөр түвшиндтөвшинд бүтээгдсэн байдаг.
 
====Эрдэм итгэмжит сүм====
Мөр 106:
Өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар байшинг Оросын [[II Николай]] хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу 1903-1905 онд Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн [[Сэцэн хан аймаг|Сэцэн хан аймгийн]] буриад барилгачдаар бариулсан байна. Үүнд Манжийн эзэн хаан “Буруу номтны байшин бариулав” хэмээн зэм хүртээсэн тул байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь [[цацаргин|бадамлянхуа]] цэцгэн хээ зуруулан нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл амыг дарж байсан гэдэг<ref> http://news.barilga.mn/r/67373</ref>. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн цагт амьдарч байжээ.
 
Одоо энд хаан хатан хоёрын эдэлж хэрэглэж байсанасан эд өлөг, хувцас өмсгөл, гоёл зүүсгэл, тэрчлэн гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн барьсан бэлэг сэлт, амьтны чихмэлүүд, ирвэсийн арьсан гэр зэрэг Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн олон сонирхолтой үзмэр бий.
 
Өвлийн ордны үзүүллэгийн танхимууд нь: