"Монголын буддизм"-ны өөр хувилбарууд

Deleted
(Deleted)
Tags: Mobile edit Mobile web edit
(Deleted)
Tags: Mobile edit Mobile web edit
== Үечлэл ==
Монгол оронд буддын шашны дэлгэрэлтийг гурван үе болгодог.
 
== Түмэнхэн ноён (1558-1640) ==
Монголын нэг том ноён Халхын Автай сайн ханы дүү Түмэнхэн ноён (хожмийн сайн ноён хан аймгийн өвөг) Монгол Далай ламаа өмгөөлөн Түвдэд цэрэглэн орсон боловч үймээн дарагдан, Далай лам үхсэн байсан тул түүний шарилын ажилд 10,000 лан мөнгө өргөн буцсанаас [18,28x] харахад Потала ордноос авахуулаад өдий төдий Түвдийн сүм хийдүүд тэр цаг үед баригдсан нь тохиолдол биш аж. Эндээс Монгол орны буян, заяаны хүчээр энэ ордон, сүм хийдүүд босжээ гээд хэлэхэд хилсдэхгүй. Харин өглөгийн эзэн болсон өгөөмөр сэтгэлтэй Монгол орон нь ядууран буурсаар хорьдугаар зууны эхээр шавар, гуулин бурханы цуглуулгатай, Монгол бичиг үсгээ гадарладаг хүн ховор мөртлөө энгийн хүн байтугай лам нар нь ч өөрсдөө ойлгодоггүй Түвд тарнийг хэн хүнгүй сайн цээжилсэн үндэстэн болж хувиржээ.
 
Петр хааны шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу [[1719 он]]<nowiki/>д Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай Жон Белл (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.
 
== Мөн үзэх ==
Anonymous user