Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Hate speech, wrong information deleted
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 19:
=== Монголчлох шалтгаан ===
Хамгийн ноцтой нь Чин гүрний бодлоготой Түвдийн Монгол руу хандах ашиг сонирхол нь нийцэж байлаа. Түвдүүд шашнаар дамжаалан нөлөөлөө тогтоож орлогын баялаг эх үүсвэрээ хадгалах зорилгоор Монгол хэл рүү Буддын ном зохиолыг орчуулж байсан улааны шашны Сажа/Сакяа урсгалынхантай тэмцэлдэж, уг урсгалыг дэмжигч Лигдэн хаан, Цогт хунтайж нартай дайсагнаж байсан нь Манжийн улс төр, эдийн засаг, дипломат бодлогоор Монголыг эзлэх зорилготой яв цав нийцэж байлаа. Эх хэл дээрээ Буддын философийг уншин ухаарч сэтгэж, хэлэлцэж чаддаг хүмүүс юу гэж Манжийн далд явууллагад амар автан, дотоодын тэмцлээсээ шалтгаалан харийн харьяат болохыг хүсэх билээ. Ер нь Монгол хэл дээр Буддын ном, судруудыг орчуулах ажил Ойрадын Зая Бандидаас (1599-1662) хойш зогссон юм. Манж, Түвдийн аль алинд нь Буддын шашны мөн чанарыг ухаардаг, түүний философийг судлан оюун санаагаа хөгжүүлдэг Монголчууд бус харийнхны хэлснийг цээжлэн, бодож сэтгэж ухаарах шаардлагагүй манкуртууд, сохроор дагадаг дуулгавартай дагалдан гүйцэтгэгч нар хэрэгтэй байсан нь ойлгомжтой.
 
== Манжийн шашны Монгол дахь бодлого ==
Манжийн шашны Монгол дахь бодлого: Манжууд нь 1635 он хүртэл Зүрчидүүд хэмээгдэн улсаа Хожуу Жин (Алтан гэсэн үг) гэж нэрлэж байсан ажээ. Харин Нурхачийг залгамжилсан дунд хүү Хун тайж нь 1635 оноос өөрийн ард түмний нэрийг Манж гэж улсаа Дай (их) Чин (ариун) гэж нэршүүлжээ. Манж гэдэг нэрийн талаар янз бүрийн таамаг байдаг бөгөөд одоо хүртэл яагаад Манж гэж өөрсдийгөө нэрлэх болсон тухай яг нарийн тодорхой батлагдсан баримт байдаггүй байна.
 
Таамаглал: Жин улс нь Монголчуудыг өөрсдийн харьяалалдаа авч холбоотон болгож эхэлснээр Монголчуудын дайсан байгаад эцэстээ эзлэгдэж албат нь болсон Зүрчидийн Алтан улс гэж нэрлэгдэх нь тохиромжгүй байсан байх. Манж нар нь Зүрчидийн шууд удам бус түүний төрөл нь байсан бөгөөд бүрэлдэхүүндээ Монгол, Хятад угсаатныг шууд болон хошуу цэргийн зохион байгуулалтай нэгтгэснээр үнэндээ шинэ үндэстэн угсаатан болсон Монгол ноёд, хатадын байр суурь эхэн үед нь их хүчтэй нөлөөтэй байсан тул Буддын шашны нөлөөгөөр цэцэн мэргэний бэлэгдэл Манзушири бурханы нэрнээс Манж гэдэг үгээ авсан бололтой. Тухайлбал: Нурхачи өөрийгөө Манжшури бурханы хуваилгаан гэж байв. Хун тайжийн хаан цол нь Сэцэн/дээд эрдэмт хаан гэгдэж байсан.
 
1642 онд Түвдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар [[1911 он]] хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” [18, 92x] гэж байжээ. Учир нь тэдэнд Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэдэнд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын
 
== Цэцэн хан Шолой (1577-1652) ==