"Монголын буддизм"-ны өөр хувилбарууд

(Deleted)
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Таамаглал: Жин улс нь Монголчуудыг өөрсдийн харьяалалдаа авч холбоотон болгож эхэлснээр Монголчуудын дайсан байгаад эцэстээ эзлэгдэж албат нь болсон Зүрчидийн Алтан улс гэж нэрлэгдэх нь тохиромжгүй байсан байх. Манж нар нь Зүрчидийн шууд удам бус түүний төрөл нь байсан бөгөөд бүрэлдэхүүндээ Монгол, Хятад угсаатныг шууд болон хошуу цэргийн зохион байгуулалтай нэгтгэснээр үнэндээ шинэ үндэстэн угсаатан болсон Монгол ноёд, хатадын байр суурь эхэн үед нь их хүчтэй нөлөөтэй байсан тул Буддын шашны нөлөөгөөр цэцэн мэргэний бэлэгдэл Манзушири бурханы нэрнээс Манж гэдэг үгээ авсан бололтой. Тухайлбал: Нурхачи өөрийгөө Манжшури бурханы хуваилгаан гэж байв. Хун тайжийн хаан цол нь Сэцэн/дээд эрдэмт хаан гэгдэж байсан.
 
1642 онд Түвдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар [[1911 он]] хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” [18, 92x] гэж байжээ. Учир нь тэдэнд Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэдэнд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.
 
=== Ламын тоо ===
 
* Түвдэд гурван эрийн нэг нь лам байхад
* Халхад хоёр эр хүн тумын нэг нь лам байв.
 
Иймд үйлдвэрлэх хүчин хөгжүүлэх байтугай хүн амын тоон буурч, хүрээ, хийд тойрсон ганц бие эмэгтэйчүүдийн гэр лүү зурайх хамбын, цоржийн гэх мэт нэрэмжит жимүүд балархааргүй болжээ. Нөгөө талаас нь харахад эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь нөхөргүй байсан гэж бодоход л дээрхи зүйлүүдийг нотлох шаардлагагүй ээ. Хамгийн ноцтой нь аль эрдэм ном сурах чадвартай сийрэг толгойнууд нь лам болж үр удмаа тасалснаар генетикийн хувьд ном сурах чадваргүйчүүд нь нь үр удмаа үлдээх сонголт (selection) явагдаж Монгол хүмүүсийн оюуны дундаж чадвар үе, үеэрээ муудаж байсан нь илэрхий. Ер нь Манжийн эхэн үеийн бодлогууд нь тун айхавтар байсан нь Монголын хошуу, аймаг, угсаатны бүлэг болон улс төрийн нэгдэл болгонд тус тусад нь өөрөөр хандаж бодлого явуулж байснаас харагддаг бөгөөд харин Монголын түүхчид түүнийг үл харгалзан нэг бол Монголчуудтай холбоотон байсан бүр ах дүүгийн холбоотой ойр байсан, Хятадад уусахаас хамгаалж байсан эсвэл заналт дайсан байж Монголчуудыг устгаж байсан гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлтүүд нь учир дутагдалтайг дээрхи ялгавартай бодлогоос харж болно.
 
Манжуудад ч, Түвдүүдэд ч, Оросуудад ч Халх Монголчууд нь хамгийн найдваргүй, үл итгэж болох Монголчуудын бүлэг байсаар ирсэн түүхтэй. Уг шалтгаан нь Халхууд:Монгол орныхоо төв хэсэгт оршин гадны нөлөөнд бага автагдсан
Монгол төрийн уламжлалдаа оюун санааны хувьд үнэнч байсанд оршдог. Иймд Манжууд Өвөр Монголыг дотночилон холбоотны ёсоор үздэг ахул Түвдүүд Хошууд тэргүүтэй Ойрадуудад илүү дотносож, хожим Оросууд Дөрвөд тэргүүтэй Увсын Ойрадуудаар Монгол орны удирдлагыг зонхилуулж байсан нь тохиолдол биш ээ.Хэдий тийм ч оюун санааы тусгаар байдлын ач холбогдлыг ухааран [[1718 он]]<nowiki/>д Ойрадын цэрэг Түвд болон Хөх нуурыг хяналтандаа оруулав.
 
Зүүнгарын нэрт жанжин Их Цэрэндондов нь Түвдийн асар өндөр уулсуудыг даван гэнэдүүлэн довтлож цэргийн урлагт дахин давтагдаагүй үзүүлбрээр Түвдийн хаан ширээнд заларч байсан Хошуудын хааныг нийт Монголын эрх ашигтай зөрчилдөж эхэлсний улмаас түлхэн унагажээ. Оюун санааы удирдлагаа хяналтандаа оруулж авахыг эрмэлзсэн Монголчуудын аюулыг олж харсан Манж гүрэн яаралтай арга хэмжээ аван цэргийн хүч явуулсан ч эхний удаадаа Зүүнгарынханы ялалтаар төгссөн. Харамсалтай нь Түвдүүдийн эсэргүүцэл, тэдний ар талд нь явуулсан элч төлөөлөгчдийн алах, зам харилцааг нь хорлон сүйтгэх террорист ажиллагааны улмаас Ойрадын цэрэг Зүүнгар нутагтайгаа холбоо тасарч хангалт болон сэтгэл санааны дэмжлэгээ алдан голдуу Монгол цэрэг дээр суурилсан дайсны хүчинд автан Түвдийг хяналтаасаа алдав. Ингэснээр Манжууд Түвдэд хяналтаа тогтоон Далай лам, Банчин Богдуудын дахин төрөх явцыг хянадаг болсон юм. Нэг жишээ дурдвал: Түвдийн (хошуудын) хааны өргөмжилсөн Далай ламыг хуурамч гэж зарлан Манж Чин улс VII Далай ламыг тавьсан байна.Халхын шарын шашин Манж, Түвдийн Монгол дахь шарын шашны гол тоглоом нь Халхын богдууд нь байлаа. Халхуудын Монгол угсаатны дундах байр суурь нь товойх тусам тэдний оюун санааны удирдагч Богдынх нь нэр нөлөө автоматаар өсөн өнгөрсөн зууны эхэн гэхэд нийт Монголын улс төрийн жүжгийн хамгийн гол дүрд хувирчээ.
 
== Цэцэн хан Шолой (1577-1652) ==
Anonymous user