Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Corrected
Tags: Mobile edit Mobile web edit
Corrected
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 5:
== Үечлэл ==
Монгол оронд буддын шашны дэлгэрэлтийг гурван үе болгодог.
 
== Төвөдийн шарын шашны Монгол дахь бодлого ==
'''Төвөдийн шарын шашны Монгол дахь бодлого:''' 1642 он гэхэд Хошуудын Гүүш хаан Төвөдийг бүрэн илбэн тохинуулж, захиргаандаа оруулснаар хаан ширээнд нь заларчээ. Улмаар түүхэн дэх хамгийн авьяаслаг Далай лам гэгдэх V Далай лам Лувсанжамцыг (1617-1682) Төвөдийн шашны тэргүүнд өргөмжилснөөр Төвөд болон Монгол оронд шарын шашин хэмээх Төвөдийн буддизмын нэгэн урсгал бүрэн ноёрхож эхлэв. Гэвч Гүүш хаан буюу Төрбайх хашир хүний хувьд Төвөдийн зарим том хийдийн лам нарыг Богд цолоор өргөмжлөн Далай ламыг “хэмжээнд нь барих” арга хэмжээ авч байсан байна.
Тэд дотоод асуудлаа шийдсэн болохоор гадаад асуудалдаа зав гаргав. Тэр үед мандан хүчирхэгжиж байсан Манж дай чин гүрэнд уулаасаа хүчтэнийг дагадаг уламжлал ёсоороо сээтэн хаяж, мөн өглөгийн эзэн болсон Монгол оронд төвөдүүд “хараа” тавьж байлаа. Учир нь шарын шашныхны бичдэгээр өглөг буяны эзэн болсон монголчууд нь тэдний орлогын хамгийн том эх булаг, цэрэг улс төрийн хамгаалалт нь байсан билээ. Баяжиж хүчирхэгжсэн шарын шашин 1645 оноос алдарт Потала ордон мэтийн том төслүүдийг хэрэгжүүлж V Далай ламыг нас барснаас арваад жилийн хойно дуусгажээ. Ер нь Төвөдийн буддизм баяжиж хүчирхэгжсэн нь монголчууд энэ шашинд орсонтой салшгүй холбоотой. Харин Монгол орноос өргөл барьц нэртэй асар их баялаг гадагшаа урсаж эхэлснээр монголчуудын ядуурал, доройтлын гол эх үүсвэрүүдийн нэг болсон юм.
 
== Түмэнхэн ноён (1558-1640) ==