"Монголын буддизм"-ны өөр хувилбарууд

Harassment religious information corrected
(→‎Үечлэл: Deleted false information)
Tags: Mobile edit Mobile web edit
(Harassment religious information corrected)
Tags: Mobile edit Mobile web edit
== Үечлэл ==
Монгол оронд буддын шашны дэлгэрэлтийг гурван үе болгодог.
 
== Халхад шажин дэлгэрсэн нь ==
'''Халхад шажин дэлгэрсэн нь:''' Алтанг шашны нөлөөгөөр нэр сүр олж байгааг дуулсан Монголын барьцамхай том ноёдууд юунд зүгээр сууж тэсэхэв. Түмэн засагт хаан болон Халхын толгой феодал Автай (1554-1588) зэрэг эрхэмүүд шашин дэлгэрүүлэхээр хөөцөлдөж эхлэв. Нэн ялангуяа хожмийн Монголын хамгийн том үндэстэн болсон өнөөгийн тусгаар Монгол улсын гол түшэг тулгуур, ноён багана Халхад Гэрсэнз хунтайжийн III хүү Онохуй үйзэний хүү Автай ноёны явуулсан шашны үйл явдалууд их анхаарал татах нь зайлшгүй билээ.
 
Автай сайн ноён Халхад шашин залсан тухай олон домог байдаг бөгөөд хоорондоо зөрөөтэй байдаг юм. Ямар ч байсан Түмдийн Алтан хаан шашинд орон нэр сүр нь нилээн бадарч байгааг сонссон Автай ноён бусдын жишгээр лам залахаар шийджээ. Эсвэл Автай нь тодорхой хэмжээнд тэр үеийн бүс нутгийн хамгийн хүчирхэг хүн Алтангаас хараат байсан учраас түүний улс төрийн бодлогыг дагахаас өөр замгүй байсан байж магадгүй. Халхын түүхчид Автайг Түвдэд очиж шашин залсан гэдэг боловч үнэн хэрэгтээ Түмдийн Хөх хотод очин Далай ламтай уулзаж шашин залсан бололтой. Энэ үед Далай лам түүнд Очирваний хувилгаан, Очир сайн хан цол өгснөөр Халхад анхны хан цолтой хүн буй болжээ. Ирээдүйд өөртэй нь өрсөлдөж магадгүй хан цолтой хүн бий болоход Далай лам Содномжамцыг ивээлдээ авсан Алтан хаан дуртай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүний ивээлд орсон Далай лам халхын ноёнд энэ цолыг өгөхөөс өөр аргагүй байсныг бодоход Халх Монгол тэр үес тун хүчирхэг болж Монголын түүхийн тавцанд ноёлох аймаг болох замаа тавьжээ гэдгийг гэрчилдэг. Тэгэхлээр Далай ламтай Автай ноён нь Алтан хааныг өнгөрсөнөөс хойш 1587 онд очиж уулзсан гэдэг нь үнэн болов уу? Ийнхүү Халхад хан цолтой хүн бий болж Буддын шашин залснаар Автай сайн хааны нэр сүр алдаршиж Халхыг нэг үе бараг ганцаараа мэдэх шахаж Түшээт хааны өвөг дээдэс болжээ. Уламжлал ёсоор Хувилай хааны үеэс ирсэн шашныг хамгаалагч догшин дүртэй Махагал бурхан Монголын буддын шашны гол шүтээн болсон.
 
Халхад Автай хаан нь түүний нэг хувилбар Гомбогүр бурханыг залав. Бас зарим мэдээгээр бол Очирвань бурханыг хамт залжээ. Монголын хамгийн хатуу ширүүн, уур амьсгал бүхий бүс нутаг говь цөл ихтэй Халхаас ирсэн тул хамгийн хэрэгтэй зүйл нь болох ертөнцийг үүсгэгч хоёр дахь бурхан, бороо, хур үүл, аянга цахилгааныг эзэмшигч Очирваань бурханыг бэлэгдэж өгсөн байх. Эхэн үедээ Монгол оронд улаан болон шарын шашны урсгал нь падлийгүй байлаа. Жишээлбэл: Түмэн засагт хаанаас авахуулаад Лигдэн хаан хүртэл улааны лам нарыг шүтэж байсан. Автай сайн хаан Эрдэнэ зууг байгуулахдаа улааны лам Лодойнямбуугаар аравнайлуулж [18, 27х] байснаас шалтгаалан Халхын Богдууд Эрдэнэ зуугаас дайжин Их хүрээгээ нүүлгэж байсан бололтой. Гэтэл дорно зүгт Зүрчидийн Нурхайч (1575-1626) хэмээхээр толгойлуулсан Умард Алтан улс гэгч бий болон зальхай арга хэрэглэн, Монгол аймгуудын хагарал дээр тоглож эхэлсэн нь улаан шараар талцаж Монголчууд хядалцахад нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Цахарын Лигдэн хаан (1592-1634) нь бүх Монголын хаан нэртэйгээс цаашгүй болж бусад аймгууд нь хэзээнээс Монголын албат байсан Зүрчидийн овд автан тэдний холбоотон болж эхлэв.
 
Монгол орны гадаад байдал нэн хүндэрсэн энэ үед Далай лам тэргүүтэй шарын шашныхан шинээр гарч ирж буй хүчирхэг энэхүү улсад тал засан улмаар 1642 онд Манжийн хааныг Манзшури бурханы хувилгаан гэж өргөмжилсөн нь Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний тэмцэлд оюун санааны маш том цохилт өгсөн юм. Ер нь Алтан хааныг нас бармагц тэд өөр нэг хүчтэн Мин гүрэнтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байсан байна.Тийм учраас Далай лам болон түүний дагалдан баясагч нарыг номхотгон ариутгахыг Лигдэн хаан нь зорьсон боловч харамсалтайгаар замдаа таалал төгсжээ. Шашны түүхчид Монголын сүүлчийн албан ёсны их хаан Лигдэнийг шашны дайсан гэж бичдэг авч Лигдэн хаан нь шашныг алагчилж үздэггүй байв.
 
Монгол хэл дээр Буддын ном судруудыг орчуулуулж байсан. Ганжуур судрыг хүртэл бүрэн орчуулуулжээ. Хэдий Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн таалал төгссөн боловч сүүлд түүний үр, ач хүү Бүрнээ ван Монголын их хааны угсаа гэдгээ нотлон хэзээ ч мартахгүй байж эгзэгтэй цаг үед Манжийн эсрэг бослого гарган байлдаж байгаад ах дүү нарынхаа хамт алуулжээ. Ингэж Монголын хаан ширээг албан ёсоор залгамжлагч нарыг Манж нар устгасан байна. Хэдий монголын олон ноёдууд харийнханы арга мэхэнд автан тэдний талд зүтгэх, эсвэл энэ хүнд үед идэвхгүй байр суурь баримталж байсан авч Халхын томоохон ноён, соён гэгээрүүлэгч Цогт тайж(1580-1637) Лигдэн хааны бодлогыг илт дэмжин Монгол хэл дээр ном судар орчуулуулах төдийгүй улс төрийн амьдралд идэвхитэй оролцон түүнийг дэмжихээр Хөх нуур руу хөдөлсөн. Шашны түүхчдийн үздэгээр бол нутаг орондоо хавчигдан нүүсэн ч гэлцдэг. Дашрамд өгүүлэхэд хожмийн нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, эх оронч, үндэсний үзэлтэн [[Бямбын Ринчен|Бямбын Ренчин]] гуай эхийн талаасаа Цогт хун тайжийн дайн, тулааны хөл үймээнээр Орост дүрвэж гарсан үр садынх нь удам билээ.
 
Цогт тайж Хөх нуурт ирэх үед Лигдэн хаан нас барж хүү Эжээ хонгор нь эхийн хамт Манжид олзлогдсон хүнд үе байлаа. Цогт хунтайж уулаасаа ухаалаг шийдэмгий хүний хувьд Хөх нуурт ноёрхож байсан Түмдийн Хулачи ноёныг эрхэндээ оруулан улмаар Түвдийн улааны шашныхан болон хаад, ноёдыг өөртөө татан хүч хуримтлуулан шарын шашныг дарахаар шийджээ. Шашны талаас улааны шашныхан нь шарын шашин нь Монголчуудын цэргийн болон эдийн засгийн дэмжлэгээр (өргөл барьцаар) хүчирхэгжиж ноёрхож байгаад, Түвдийн хаад, ноёдууд нь болохоор шарын шашныхан улс төрийн эрх мэдлийн булаалцалдах болсонд дургүйцэн тэдний эсрэг тэмцэх болсноор Хөх нуурын Цогт хаан хэмээн алдаршиж эхэлсэн түүнийг дагах болжээ. Ингээд Ахмад рүү Арслан тайжид 10,000 цэрэг өгөн Түвд рүү “энхийг сахиулахаар” Түвдийн хаад, ноёд, улааны урсгалын хүсэлтээр илгээжээ.
 
Далай лам тэргүүтэй шарын шашныхан Монгол цэргийн сэтгэл, санаа, оюун ухааныг мохоох элдэв шашны дэг ёслолуудыг үйлдсэн боловч цогтой, золбоотой Халх Монголын дайчин цэргүүдээс мянган бурхадаараа хүрээлүүлээд ч хувь тавилангаасаа зайлах аргагүйг ойлгон тэр үеийн Монголын бас нэгэн хүчирхэг аймаг асан Дөрвөн Ойрадын холбооноос тусламж эрэлхийлсэн байна.
 
=== Монгол цэргийг зогсоох хүч ===
Ертөнцийн улс гүрнүүдэд тэнгэрийн ташуур, бурханы цээрлэл гэж нэрлэгдсэн Монгол цэргийг зөвхөн
 
# Байгалийн гамшиг
# Дотоодын тэмцэл
# Хаан буюу удирдагч нарынхан л үхэл зогсоож байсан түүхтэй.
 
Энэ дэлхийн хаана ч гэсэн Монгол цэргийн зориг зүрх, цог жавхааг энэ мэтээр хараал, зүхэл, мөргөл, сор залах аргуудаар, сэтгэл зүйн хүчээр эр зоригийн мохоох гэж оролдсон тохиолдол бүтэлгүйтэж байсан нь дээр дурдсанаар үнэхээр Монгол цэргийн байлдааны ажиллагаа нь нүгэл хилэнцэт ертөнцөд өгөх шударга ёсны шийтгэл, бурхан тэнгэрийн зарлигаар ирсэн залхаалт, тэнгэрийн ташуур, тэнгэрийн тааллаар ч болдог юм бил үү? Иймд Монгол цэргийн эсрэг тэмцэх гэдэг бурхан, тэнгэрийн тааллын эсрэг байсан учир дайсан этгээдүүд нь давуу хүчтэй байсан ч шившигтэйгээр ялагдах жамтай гэж шашин, шүтлэгийн талаас нь тайлбарлаж болох мэт.
Үнэхээр ч дээр дурдсан шалтгаануудаар Монгол цэргийн довтолгоо тасалдаж, эцгийнхээ тушаалыг дагалгүй Далай ламын талд орсон Арслан тайжыг цаазалснаар түүний цэрэг сарниж эсэргүүцэл этгээд нь түр ч болов амсхийв. Удалгүй өөр нэг Монгол цэрэг болох Ойрадын цэрэг ирснээр Цогт хааны цөөн тооны халх цэрэг дээр тулгуурласан, орон нутгаас татсан чанар муутай цэрэг голлосон хүчийг бут цохижээ.
 
== Хошуудын Төрбайх (1582-1654) ==
Anonymous user