Ути хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Tag: 2017 source edit
Мөр 4:
<br>Түүний захирсан улс нь 429 онд [[Тоба Вэй|Табгачийн Вэй улстай]] хийсэн дайнд ялагдаж, харьяат аймгууд нь бослого гаргаж, улсын хүч доройтон 5 гаруй жил Вэй улстай найрамдалтай харилцахыг хичээж байв. Энэхүү ялагдлаас болж өмнө зүгийн харь улсууд руу чиглэсэн түрэмгий бодлого явуулах боломжгүй болсон үед 431 онд Вэй улс энэ давуу талыг ашиглаж, баруун талд оршиж байсан [[Ся улс|Ся улсыг]] байлдан эзлэв. Улмаар 436 онд [[Хойд Янь улс]], 439 онд [[Хойд Лян улс]]ыг Вэй улс түрэмгийлэн эзлэв.</br>
<br>Иймээс 431 онд Вэй улсад их хэмжээний бэлэг сэлттэй элч илгээснээс хойш дайнгүй тайван болов. 434 онд Вэй улсын [[Тоба Тао хаан]]ы [[Сихай гүнж]]ийг Ути хаан хатнаа болгохоор гуйж, 2000 морь, их хэмжээний бэлэгтэй элч илгээхэд, Вэй улс зөвшөөрч илгээв. Үнэн хэрэгтээ энэ нь Вэй улсын хараат орон болохоо илэрхийлсэн явдал байлаа. Гэвч Вэй улсын [[Тай Уди хаан]]ы баруун зүгийн улс аймаг руу холбоотон хайн илгээсэн элчүүийг Жужаны цэргүүд барьж авсан нь хоёр улсын найрамдал цуцлагдахад хүрсэн. Ингэж 436 оноос Жужан улсын арми, Вэй улсын хойд хил рүү нэвтрэн довтлох болсон. Харин 438 онд Вэй улсын [[Тай Уди хаан]] цэргийн хүчээ нэгтгэн, 3 замаар [[Жужан улс]]ад дайран орсон. Гэтэл энэ удаагийн дайнд ундны усны хомсдолд орж, төөрч будилснаар ихэнх цэргүүд нь харангадаж үхсэн. Харин Тай Уди хааны удирдсан цэргийн бүлэглэл нь Жужаны түмэн морьт цэрэгт бут ниргүүлэн зугтан зайлав.</br>
439 оны 6 сард [[Хүннү]]гийн [[цзюйцюй]] аймгийг Вэй улс довтлоход тэд Жужаны Ути хаанаас тусламж хүсжээ. Тиймээс Жужанчууд Вэйн нутагт халдаж, Ути хааны ах [[Цилегуй]] шилмэл морин цэргээр [[Цицешань уул]] хүрэн Вэйн нийслэл [[Пинчэн]] хотод дөхөв. Харин хаан өөрийн цэрэгтэй Тутуйшань ууланд Вэйн түшмэл [[Чансунь Даошэн]]ий цэрэгтэй тулалдсан байна. Гэвч [[Иньшань уул]]наас хойш болсон тулалдаанд Жужанчууд ялагдаж хааны ах Цилегуй мөн хааны авга ах [[Таулуху]] болоод 500 жанжин цэргийн хамт олзлогдож, түм гаруй цэргээ алуулан их хохирол амсжээ. Баригдсан Цилегуй '''цзюйцюй нар биднийг баллалаа''' гэснийг Ути сонсоод гэдрэг буцжээ. Ути хаан 439 онд баруун газрын орнуудад элч илгээн '''Вэй улс аль хэдийн сул дорой болсон. Одоо ертөнцөд гагцхүү бид хүчтэй байна. Вэй улсын элч дахин ирвэл битгий хүндэтгэгтүн''' хэмээн хэлүүлж байв. Учир нь Тоба Вэй улс 439 онд Хүннүгийн үлдэгдэл аймгуудыг довтлон Вэй улсын Хэсид нэгтгэснээр Түрэгийн ашина аймгын харъяат 500 өрх Жужан улсыг даган орж төмрөөр алба өргөх болжээ. Харин Вэй улс 439 онд олзлогдсон Цилегуйг 441 онд [[Шуофан ван]] (Одоогийн [[Ордос]], [[ШааньсиШаньси]]гийн хойд хэсэг, [[Ниншя]]г хамарсан хэсгийг [[Шуофан]] гэж байв) болгон өргөмжилсөн нь Жужан улсын удирдагчдыг хагаралдуулж, заримыг нь өөртөө татах бодлого явуулж байсныг харуулна.
440 оны үеэс Тоба Вэй улсын зүгээс Жужан улсыг бүрмөсөн эзлэн авахыг эрмэлзэн 443, 444 онд Жужан улсад халдан довтолсон ч, Ути хаан баруун зүгт зугтан зайлж чадсан. Харин энэ үеэс Вэй улсын цэргийн жанжид нь дайныг дэмжсэн болон эсэргүүцсэн гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, зарим үед эзэн хааныхаа бодлогоос зөрөх, товлосон хугацаанаас зориуд хоцрох мэтийн үзэгдэл өрнөж эхэлсэн. Харин 444 оны 9 сард Ути хаан тэнгэрт хальсан.