Дэлхийн спэй өдөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Created by translating the page "World Spay Day"
(Өөрчлөлт алга)

03:17, 23 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

2006 оноос эхлэн жил бүрийн 2-р сарын сүүлийн мягмар гарагт дэлхийн спэй өдөр буюу “амьтдыг хөнгөлөх өдөр”-ийг тэмдэглэж иржээ.

Түүх

Анх энэхүү өдрийг 1995 оноос Амьтдын Лигийн Дорисын Өдөр /Doris Day Animal League (DDAL)/ хэмээх жил бүр зохион байгуулагддаг үйл ажиллагаааны хүрээнд анх АНУ-д спэй өдрийг тэмдэглэж энэ өдөр гудамжны тэнэмэл амьдралтай амьтдыг хөнгөлж, үр дамжих сувгийг нь боохыг уриалж, түүний ач тусыг танилцуулж байсан байна. DDAL нь 2006 оноос АНУ-ын хүмүүнлэгийн нийгэмлэгтэй /Humane Society of the United States (HSUS)/ хамтран ажиллах болсноор уг өдөр нь энэ цагаас эхлэн HSUSийн ивээл дор дэлхийн өдөр болон зохион байгуулагдах болжээ.

Бид гэрийн тэжээвэр амьтдаа маш ихээр хайрладаг тул гудамжинд хүнд нөхцөлд амьдарч байгаа амьтдыг харахаараа ихэд өрөвддөг билээ. Тэдгээр амьтадын хувьд орох оронгүй, хайрлах эзэнгүй, хоол тэжээлийн хомсдолтой байдлааар өдөр хоногийг төөрүүлэхээс гадна, халдварт өвчин тусах, тараах, гудамжны амьтан усгалд өртөн амиа алдах гэх мэт эмэгнэлтэй хувь заяа хүлээж байдаг.

Тиймээс цаашид олон олон амьтдыг ийм хүнд, өрөвдөм хувь заяанд амьдруулахгүйн тулд, одоо амьд байгаа амьтдыг харгисаар устгахгүй байх хамгийн сайн арга нь гудамжны болон өсгөж үржүүлэхийг хүсээгүй гэрийн тэжээмэл амьтдын үржлийг зогсоох мэс ажилбар хийх нь хүмүүнлэг ажил болж байгаа юм. Гэвч үүнийг эсэргүүцдэг хүмүүс ч бас байдаг.

Монголчууд бидний хувьд энэ бол эртнээс байсан зан үйл бөгөөд үржлийн азарга, бух, хуц, ухна, буурнаас бусад бүх эр малаа хөнгөлж, агталж ирсэн тул тийм ч хол сонсогдохгүй байх.

Анх муур, нохойнд мэс ажилбар хийх ажлыг 1930-аад оноос хийж эхэлсэн бөгөөд анхны амьтдад спэй хийдэг эмнэлэг 1969 онд Лос-Анжелес хотд нээгджээ.

1970 оны үед гудамжны тэнэмэл амьтдын тоо хэт ихсэж хамгаалах байрууд дүүрсэн бөгөөд энэ үед зовлонгүйгээр тариа тарьж устгах буюу эутанаци /euthanasia/ хамгийн өндөр хэмжээнд хүрч байв.

Тиймээс 1972 оноос Америкийн амьтдад харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн /The American Society for the Prevention of Cruelty to Animals/ зүгээс гэртээ амьтан тэжээхээр үрчлэн авч байгаа бүх хүмүүсийг амьтандаа спэй хийлгэхийг шаардах болжээ.

DDAL-ээс мэдээлснээр бол 2008 оноос хойш 39 муж улсын 6,421 мал, 6,388 муур, 3,007 нохой, 26 туулайнд мэс ажилбар хийсэн бөгөөд уг ажилд зориулж HSUS-ийн зүгээс 385,000 долларын санхүүжилт өгсөн байна.

2014 оны дэлхийн спэй өдөр болсон үйл ажиллагаа

2014 оны дэлхийн спэй өдрөөр АНУ-ын 50 мужаас гадна нийт 41 улс оролцож 700 газарт энэ өдрийг зохион байгуулсан бөгөөд 68,000 амьтдыг мэс засалд хамруулж байжээ. Харин тус жил Канадын Хүмүүнлэг Нийгэмлэгүүдийн Холбооны /The Canadian Federation of Humane Societies/ зүгээс “ Канад улсад спэй хийх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэе” уриатай зохион байгуулж, тус өдрөөр мал эмнэлгүүд энэ үйлчилгээнийхээ үнийг хямдруулан ажилласан байна.

Өнөөдөр Монголд ч бүх мал, амьтны эмнэлгүүд спэй үйлчилгээг хийдэг болсон бөгөөд та ч гэсэн гэртээ үржүүлэх зорилгогүйгээр амьтан тэжээж байгаа бол энэ өдөр мал эмнэлгүүдрүү яриарай.