Булган гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 26:
Зүүн баруун Хаац уулсаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уулын орчим нутагт салхины нөлөөгөөр тогтсон элсэн толгод томоохон талбайг эзлэн оршино. Баян-Өлгий аймгийн [[Булган сум (Баян-Өлгий)|Булган сумын]] хойд зах Булган голын эхээр Монгол Алтайн салбар уулсууд оршино. Булган гол 100 гаруй цутгал гол горхитой бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Индэрт, Тошилт, Дээд доод нарийн, Баянгол зэрэг голууд юм. Булган гол нь эхэн хэсэгтээ боргио, харгиа ихтэй ширүүн урсгалтай, доошлох тусам урсгал нь намуухан дөлгөөн болно. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын Шинжиан-Уйгарын өөртөө засах орны нутагт ороод Өлөнгөр гол болж Өлөнгөр нуурт цутгана. Газрын гадарга нь гадаад хүчний нөлөөнд хүчтэй автсан хурц ирмэгтэй хяр, хад цохиотой уул нуруу, хонхор хөндий, нүх сэнж үүссэн цохиот уулс, бөмбөг шиг бөөрөнхий болтлоо элэгдсэн мөлгөр чулуутай хуурай сайр, хотос, хонхор, жижиг үйрмэг чулуу бүрхэн хучсан дэнж, тал бэл бүхий төрх байдалтай юм. Булган голын орчимд уур амьсгал ерөнхийдөө эрс тэс шинжтэй, зун нь халуун, өвөл нь хүйтэн, хур тунадас бага, салхи ихтэйгээс гадна намар орой хүйтэрч, хавар эрт дулаарах учраас хүйтний улиралд манай орны бусад нутгаас арай өвөрмөц юм. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голуудын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ урсах болсон нь сонирхол татаж байгаа юм.
Ургамалжилтийн хувьд баглуур, шар мод, хялгана, буйлс зонхилсон цөлийн хээрийн бүлгэмдэлтэй байдаг. Хэвгий тал, толгодлог газраар хялгана, хиаг, шаваг бүхий бүлгэмдэл ноёрхоно. Харин голын хөндий, хужирлаг нугын хөрстэй газраар бургас, харгана, чацаргана бүхий дэрст ургамал зонхилно. Булган голын хөндий нь зэрлэг чацарганы бут хадгалагдаж үлдсэн цөөн газрын нэг юм. Нөгөө талаар энэ орчимд бургас шугуй, дэрс, хонхот харгана, зэгс, шагшуурга бүхий цөөрөмтэй байдаг нь усны минж идэш тэжээлээ олох, өсч үржих, амьдархад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.
Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж,зэгсний зэрлэг гахай, мөнгөн сортой хар булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл гэх мэт амьтан бий. Нөөц газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд Монгол орны улаан номонд орсон Шаргал үхэрдэй загас байдаг ба зөвхөн тухайн голд байдаг Алтлагалтлаг хэлтэг, Зүүнгарынзүүнгарын сугас, Ердийнердийн гүрц зэрэг 4 загас байдаг. Мөн Алгана, Шивэршивэр сугас, Улаанулаан нүдэн, сахалт эрээлж, шивэрт сахалт эрээлж, ерлийнердийн варлан, морин гүрц зэрэг 11 тарлийн загастай. Мөн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай.
 
==Гадны холбоос==