Тэнгэрлэг нэгэн гэр бүл (Tелевизийн цуврал): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 5:
 
== Оршил ==
[[File:7th_Heaven_original_cast.png|thumb| ''Тэнгэрлэг нэгэн гэр бүл'' дүрүүд (6-р улирал)|link=Special:FilePath/7th_Heaven_original_cast.png]]
Энэ цувралд Калифорниагийн Глэноак хэмээх зохиомол хотод амьдардаг Протестант сүмийн ламтан Эрик Камден, түүний Энни болон тэдний долоон хүүхдүүдийн тухай өгүүлдэг. Люсигээс бусад бүх хүүхдүүд нь библийн гол дүрүүдийн нэрээр нэрлэгдсэн. Анхандаа тэд таван хүүхэдтэй байдаг ба 3-р улирлын "In Praise of Women" нэртэй анги дээр ихэр хүүхэд төрж долоон хүүхэдтэй болдог. 4 хүүхэд нь болох Мэт, Мэри, Люси, Саймон нар цувралын туршид өөр өөр цаг хугацаанд гэрээсээ холдоцгоодог. Саймон коллежид сурахаар, Мэри эмээ, өвөөтэйгээ хамт амьдрахаар явдаг бол Мэтт гэрлээд бас эмч болохоор гэр бүлээ орхиж хол явдаг. Хэдийгээр Кэмдений гэр бүлээс гурван хүн байхгүй ч гэсэн гэр үргэлж дүүрэн байдаг. Люси гэрлэснийхээ дараа гаражийн байр луу нүүдэг. Тэдний охин төрөх үед тэд тэндээ л байдаг. Дараа нь тэд хөрш зэргэлдээх байшин руу нүүдэг. Рүүти сүүлийн улирал дээр богинохон хугацаанд Скотланд руу явдаг. Шоуны туршид Кэмденийхэн янз бүрийн зочдод байшиндаа хоргодохыг санал болгодог.