Аун Сан Су Чи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 34:
 
== Хувийн амьдрал ==
Аун Сан Су Чи 1945 оны 6 дугаар сарын 19-нд Рангун хотод төрсөн. Эцэг Аун Сан орчин үеийн Мьянма улсын Зэвсэгт хүчний суурийг тавьсан генерал хүн байсан бөгөөд 1947 онд тэр үеийн Бирм улс Их Британитай тусгаар тогтнолоо хэлэлцэхэд оролцож байсан байна. 1947 онд Засгийн газрын бусад зарим гишүүд түүнийг хороожээ. Эх нь нэртэй улс төрч Дау Хин Чи охин Аун Сан болон хоёр хүүгээ өсгөсөн байна. 1960 онд эх нь Энэтхэгт Элчин сайдаар томилогдоход Аун Сан цуг Шинэ Дели явж тэндээ коллежид сурсан байна. Дараа нь Оксфордын Сэнт-Хью коллежид элсэн сурчээ. 1969 онд сургуулиа төгсөөд Нью-Йорк хотод НҮБ-ын нарийн бичгийн газар 3 жил ажилласан байна. 1972 онд Аун Сан Су Чи нь Их Британий түвд судлаач Майкл Эйрис-тай гэрлэж Александр, Ким гэж хоёр хүүтэй болсон байна. СүүлдЯпон, Бутанд амьдарч байгаад Их Британид суурьшиж 1985 онд Аун Сан Лондонгийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1988 онд Аун Сан Су Чи өвчтэй эхийгээ асархаар төрсөн нутаг Бирмд эргэн ирж улмаар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1999 онд нөхөр Майкл Эйрис хорт хавдраар нас баржээ.
 
== Улс төрийн замнал ==