Тэнгэрлэг нэгэн гэр бүл (Tелевизийн цуврал): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Created by translating the page "7th Heaven (TV series)"
(Өөрчлөлт алга)

10:35, 20 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Тэнгэрлэг нэгэн гэр бүл бол Брэнда Хэмптонийн продюсерлэж хийсэн Калифорниагийн Глэноак хэмээх зохиомол хотод амьдардаг Камденийн гэр бүлийн тухай төвлөрч өгүүлэх америкийн гэр бүлийн драма төрлийн телевизийн цуврал юм.

Энэ цувралын эхний анги 1996 оны 8-р сарын 26-нд The WB телевизээр цацагдсан. The WB сувгаар нийт 10 улирал цацагдсан ба тухайн телевизийн түүхэнд хамгийн урт үргэлжилсэн цуврал болсон юм. The WB телевиз хаагдаж UPN телевизтэй нэгдэж The CW нэртэй телевиз байгуулагдсан ба 2006 оны 9-р сарын 25-наас эхэлсэн цувралын сүүлийн улирал энэ шинэ сувгаар цацагдсан. 2007 оны 5-р сарын 13-нд төгсгөлийн анги цацагдсан. Тэнгэрлэг нэгэн гэр бүл цувралын сүүлийн ангиудыг Spelling Television компани продюсерлэсэн.

Оршил

Файл:7th Heaven original cast.png
Тэнгэрлэг нэгэн гэр бүл дүрүүд (6-р улирал)

Энэ цувралд Калифорниагийн Глэноак хэмээх зохиомол хотод амьдардаг Протестант сүмийн ламтан Эрик Камден, түүний Энни болон тэдний долоон хүүхдүүдийн тухай өгүүлдэг. Люсигээс бусад бүх хүүхдүүд нь библийн гол дүрүүдийн нэрээр нэрлэгдсэн. Анхандаа тэд таван хүүхэдтэй байдаг ба 3-р улирлын "In Praise of Women" нэртэй анги дээр ихэр хүүхэд төрж долоон хүүхэдтэй болдог. 4 хүүхэд нь болох Мэт, Мэри, Люси, Саймон нар цувралын туршид өөр өөр цаг хугацаанд гэрээсээ холдоцгоодог. Саймон коллежид сурахаар, Мэри эмээ, өвөөтэйгээ хамт амьдрахаар явдаг бол Мэтт гэрлээд бас эмч болохоор гэр бүлээ орхиж хол явдаг. Хэдийгээр Кэмдений гэр бүлээс гурван хүн байхгүй ч гэсэн гэр үргэлж дүүрэн байдаг. Люси гэрлэснийхээ дараа гаражийн байр луу нүүдэг. Тэдний охин төрөх үед тэд тэндээ л байдаг. Дараа нь тэд хөрш зэргэлдээх байшин руу нүүдэг. Рүүти сүүлийн улирал дээр богинохон хугацаанд Скотланд руу явдаг. Шоуны туршид Кэмденийхэн янз бүрийн зочдод байшиндаа хоргодохыг санал болгодог.

Гол дүрүүд ба дүрүүд

Стефен Коллинс - Эрик Кэмден

Катеринэ Хикс - Энни Кэмден

Бэрри Ватсон - Мэтт Кэмден (1-6-р улирал, 7-9-р улирлын зарим анги дээр, 10-р улирал дээр онцгой зочин дүр болж гардаг)

Дэвид Галлагер - Саймон Кэмден (1-7-р улирал ба 10-р улирал, 8-9-р улирлын зарим анги дээр)

Жессика Бел - Мэри Кэмден (1-6-р улирал, 7-р улирлын зарим анги дээр, 8 болон 10-р улирал дээр онцгой зочин дүр болж гардаг)

Бэвэрли Митчелл - Люси Камден

Макензи Росман - Рүүти Кэмден

Хаппи Нохой - жинхэнэ нэрээрээ


List of 7th Heaven episodes