Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Correction
Tags: Mobile edit Mobile web edit
Correction
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 6:
 
=== Хоёр дахь үе ===
'''Хоёр дахь дэлгэрэлт''' нь Чингис хааны хаанчлалын сүүл үe, Өгөөдэй хааны үeэс эхлэтэй гэж нэрт түүхч A.Амар "Монголын товч түүх" бүтээлдээ өгүүлсэн.
'''Хоёр дахь дэлгэрэлт''' нь Хөх нуур хавийг эзлэн суусан Өгөөдэй хааны хоёр дахь хүү Годан ноён [[Төвөд|Түвд]] рүү өнгөлзөж эхэлснээс үүджээ. Монголын их гүрний номлолын дагуу тэнгэрт ганц бурхан газарт ганц л Монголын хаан байх ёстой тул Түвдийг эрхшээлдээ оруулах нь эзэмшил нутаг нь хөрш зэргэлдээ Годан ноёны тэр тусмаа ирээдүйн Их хааны ширээг залгамжлах ёстой хүмүүсийн эхэнд тавигдаж байсан хүний нэр төрийн хэрэг ажгуу. Тийм боловч ядуу буурай, газар нутгийн таагүй байрлалтай, үл ойлгогдох шашин бүхий Түвд орон нь Монголчуудын гол анхаарлын төвд орох улс биш байсан. Иймд Годан ноёны мэдэлд Түвд орныг шууд эзэлчих хангалттай хүч байгаагүй тул тухайн үеийн Түвдийн хамгийн нөлөө бүхий Сажа хийдээр дамжуулан эзлэн дарангуйлахаар шийджээ. Мэдээж Монголчуудын эзэрхэг түрэмгий бодлогод дургүйцсэн Түвдүүд шууд дагасангүй. Ингээд Годан өөрийн мэдлийн багахан цэргийн хүчээр “үзүүлэх тоглолт” хийн бурханы шашин шүтэн урьдын дайчин байдлаа алдсан Түвдийн цэргийг хялбархан цохин зарим сүм хийдийг нураан ихэд тонон сүйтгэсэн байна. Гэвч Монголчуудын довтолгоо [[Өгэдэй хаан|Өгөөдэй]] хааныг нас барснаар зогсжээ.
 
Цаг үеийн байдал эвгүйтсэнийг ойлгосон Түвдийн Сажа хийдийн тэргүүн Гунгаажалцан Годаны урилгыг (үнэндээ тулган шаардалт) хүлээн авч түүний өргөөнд ирж бараалхав. Уулзалт нь сүүлд шашны түүхчдийн бичдэгээр багш шавь, Түвдийн шашинд дагаар орох хүрээнд болоогүй юм. Харин Түвдийг шашнаар нь дамжуулж эзэмших үүднээс мөн Түвдүүдийн сэтгэлийг засах хэрэгтэй тул Сажа ламыг Түвдийн шашны тэргүүнээр өргөмжлөөд Монголчуудын хувьд түүнийг тахилгын лам төдийхөнөөр тавьжээ. Мэдээж дайнч Монголчууд Түвдэд “үзүүлэх тоглолт” хийн хүн, амьтнаар нь “тахилга” өргөчихсөн учир тэр нүгэлээ цайруулах тахилгын лам хэрэгтэй байсан биз ээ. Тохиролцоо ёсоор Түвдүүдийг үг дуугүй татвар төлөхийг шаардаж номхон хүлцэнгүйгээр эсэргүүцэл үзүүлэхгүй дагах зам бол Монголчуудаас аврагдах цорын ганц авралын зам, Монголчууд дагаар орсон улс орнууддаа сайн ханддаг өглөгийн эзэн гэх мэтээр Гунгаажалцан ламаар айлдуулав. [ 10, 323х]
 
Гунгаажалцанг дагаж түүний хоёр зээ дүү нь хамт ирсэний нэг нь хожим нь Пагва лам болсон 9 настай Лодойжалцан (1235 – 1280) байжээ. Гунгаажалцан Буддын шашин нэвтрүүлэх зорилгоор шинээр Монголчуудад зориулсан үсэг зохиох гэсэн боловч бүтэлгүйтсэн. Хожим түүний зээ дүү нь Хувилай хааны дэргэд дөрвөлжин бичиг зохиож чадсан юм. Хувилай хаан тухайн үедээ маш өндөр боловсорсон хүн байсны хувьд эзэлсэн ард түмнүүдээ дан ганц хүчээр захирч болохгүйг, оюун санаа сэтгэлийг нь татахын тулд боловсронгуй системтэй шашин хэрэгтэйг ойлгон төрийн шашины эрэлд гарчээ. Нөгөө талаар Хувилай нь Хятад орныг хар багаасаа захирч суусан хүний хувьд олон Хятад зөвлөхтэй байж тэдний нөлөөнд нилээн автсан хүн байлаа. Тэдний нэг нь Буддын шашны Хятад лам Хайюун гэгч байжээ. Уг хүний нөлөө маш их байсан учир Буддын шашныг Хувилай хаан хүлээн авахад нөлөөлсөн олон хүчин зүйлсийн нэг нь болсон байх.
 
Хайюун нь хаан ширээ залгуулахаар бэлдэж байсан хоёр дахь хүүд нь Женжин (Шижир алт гэсэн үг) Монгол дуудлага нь Чингим гэсэн Хятад нэр өгсөн байдаг. [8, 54х] Хэдийгээр Хятадын соёл иргэншлийг хүндэтгэж үздэг байсан боловч Хувилай уулаасаа ухаалаг алсын бодолтой хүний хувьд Монголчууд тэдний нөлөөнд автаж уусахаас сэргийлэн хэд хэдэн арга хэмжээ авсны (жишээ нь: Монгол хүн Хятад хүнтэй гэрлэхийг хориглосон ) нэг нь Хятад бус өөр газраас шашин шүтлэг авахаар шийдсэнд оршино. Энэхүү бодлогын үүднээс Ромын Пап ламд хүртэл эрдэм номтой зуун хуврага явуулахыг хүсэж байжээ. Гэвч Монгол орны газар зүйн байдлаас шалтгаалаад Буддын шашин л хамгийн боломжит сонголт болон үлдсэн болов уу. Хэдий Хувилайн хүрээнд Хятадын [[Күнз]], [[Дао]], Буддын шашны эрдэм номтой мундаг зөвлөхүүд байсаар байсан ч Түвдийн буддизмийг сонгосноор Монголчуудыг оюун санааны хувьд Хятадын нөлөөнд орохоос сэргийлж чадсанд Хувилай хааны улс үндэстнийхээ өмнө бас нэг гавьяа байгуулсан. Ийнхүү Хувилай хаан нь Гунгаажалцанг залсан боловч тэр үед нас нөгчсөн байсан тул түүний зээ дүү Годан ноёны ордонд байсан 18 настай Лодойжалцанг авчирч Пагва (Р’агс’па буюу хутагт гэсэн үг) ламд өргөмжлөн Түвдийн шашны тэргүүнээр залж буддын шашны нэр хүндээр Түвд дэх Монголын ноёрхолыг бэхжүүлэн өөрийн тахилгын ламд өргөмжилжээ. Ингэснээр Чан-Чун бумын Чингис хаантай уулзсан үеэс хүчийг авсан бумбын (Дао) шашны нөлөөг дарж тэдний эрх ямбын хассан байна. Мөн Хятадын Буддизмаас Монголчуудынхаа оюун санааг хамгаалжээ.
 
[[Хубилай хаан|Хубилай]] нь маш өндөр боловсролтой байсан нь анх уулзахдаа Пагва ламтай Хежавра (Ядам бурханы бас нэг дүр) тарнийн судрын талаар ярилцахад Пагва лам тэр судрыг ерөөсөө уншаагүй байсан тул маргааш нь ярилцая гэж гуйснаар харагддаг. Тэгээд тэр шөнө нь уг судрыг Махагал бурханы дүр цагаан үстэй өвгөний дүрээр Пагва ламд хэлж өгсөн домогтой. Үүнээс үзэхэд Монголын хаад нь өрнийн төдийгүй, дорнын өндөр боловсролтой байсан гэж үзэхээр байна. Учир нь тэр үед Монгол газар доншуучилж явсан өрнийн туршуулуудын нэг Хувилайн төрсөн ах Мөнх хааныг Евклидийн геометр үзэж байсан гэсэн байдаг. Тэгэхлээр мань хүн ч гэсэн бас ах шигээ өрнийн боловсрол эзэмшсэн байж л таараа. Ингээд Монгол хааны гол шүтээн нь Махагал бурхан болжээ. Махагал нь догшин дүртэй бурханы шашныг хамгаалагч бурхан тул догшин Монголчуудыг бурханы шашны хамгаалагч болохыг бэлэгдэн сонгосон бололтой. Хэдий түүхчид ялангуяа бурханы шашны түүхчид буддын шашинд Хувилай хааныг энэ үес орсон гэж үздэг боловч өөрөөсөө боловсролоор нэг их илүү гарахгүй арван наймтай Түвд хүүд шавь орсон гэдэг нь юу л бол. Тэгээд ч өмнө нь Хятад зөвлөхүүд дотор нь Буддын шашинтай маш нөлөө бүхий, эрдэмтэй эрхэмүүд байсан, Пагва ламын уншаагүй байсан бурханы шашны судрыг уншсан байсан зэргээс үзэхэд арван наймтай Түвд хүүд дэлхийг эзэлж Монголын ноёрхолд оруулах зорилготой хүн оюун санааны хувьд дагаж орно гэдэг үнэмшил муутай юм. Зарим бичиг номд нь “сэрэмж алдан” тахилгын ламаар өргөмжилсөн гэсэн үг орчихсоныг ажихад дайн байлдааны явцад үрэгдсэн хүн, амьтны амь насыг тахилга болгоод даатгасан ёс төдий сэтгэл засал үйлдсэн гэлтэй. Тэгээд ч Хувилайн хожмийн үйлийг харж байхад Монгол оронд Монголчууддаа уг шашныг шүтүүлэх, дэлгэрүүлэх талаар дорвитой зүйл хийгээгүйг анзаарахгүй байхын аргагүй.
 
[[Юань улс|Юан гүрэн]] мөхөхөд л Буддын шашин Монголчуудад наалдаж үлдээгүй бодоход мань хүн шашнаар дамжуулж наанадаж Түвд орон цаанадаж бусад улс, ард түмнүүдийг барьж байх улс төрийн бодлого явуулж байсан гэлтэй. Мөн мэдээжээр буддын шашны ололт амжилт, философийг Монголчууддаа нэвтрүүлж оюун санааг нь хөгжүүлэх зорилготой л байсан болов уу. Хувилай хаан дайн байлдаан, ан гөрөө хийх, татвар эмстэй зугаалах, архи дарс уух, өөр шашны хүмүүсийг төрийн хэрэгтээ ашиглахаас ерөөсөө цааргалж байгаагүйг харахад үнэн бишрэлт буддын шашин шүтэгч болж хувирсан гэдэг эргэлзээтэй! Ямарч байсан буддын шашныг өргөмжлөн залснаар Монголчуудын оюуны сэтгэлгээний хувьд ихэд нэмэр болж бурханы шашны ном зохиолыг ихээр орчуулсан нь үнэн билээ. Тийм боловч Пагва ламын Түвд үсэг дээр зохиосон шинэ бичиг амжилт олоогүйтэй хамт, уг бичиг дээр бичигдсэн олон бичлэгүүд түүхийн сорилгыг даван дамжиж ирж чадсангүй. Хэдий тийм ч Юан гүрний дараа Монголчууд дотор буддын шашны нөлөө байсаар байсан нь үнэн. Жишээлбэл: феодалын бутралын үед буддын сахилын Буяншир нэртэй хаан сууж байсан.
 
=== Гурав дахь үе ===