"Монголын буддизм"-ны өөр хувилбарууд

Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
 
== Шарын шашны голомтыг самарсан нь ==
'''Шарын шашны голомтыг самарсан нь''': Ингээд шашин төрийг хослон барих хувьтай төрсөн хаанаараа удирдуулсан Монголын эрх баригчид улс түмнээ хөгжил дэвшилд хүргэх байтугай, төр улсаа удирдах чадваргүй нь нотлогдон байр сууриа тавьж өгөх нь гарцаагүй байв. Улмаар Ардын нам хэмээх Оросуудаар дэмжүүлсэн бүлэглэл гарч ирснээр шарын шашны мөхлийг ёролсон юм. Тэд Оросуудаас авсан тусламжийнхаа төлөөсөнд коммунист үзэл суртал авчирснаар шарын шашинд үхлийн цохилт өгчээ. Коммунист шашин нь өрсөлдөгч шарын шашныг устгаж байж л газар авах нь ойлгомжтой байв. Гэсэн ч Монгол орон шарын шашинд хэт фанатик байдлаар автагдсан, зомби байдлаасаа хурдан гарах боломжгүй байв. Иймд Богдыг хэмжээт хаанаар үлдээн, хутагт хувилгаадаар засгийн эрх бариулж байсан авч эрх мэдэл нь үнэндээ өрнөдийн соёлын давуутайг мэдэрч, ашигласан буриад, халимгуудад, тэдний нөлөөнд орсон бусад Монголчуудад хурдан шилжиж эхлэв. Эмгэнэлтэй нь эдгээр Оросын Монгол гаралтай сэхээтнүүдээр дамжуулан зөвлөлтүүд эрх мэдлийн барьц атгалтаа аажмаар чангалсаар буддист зомбигоос коммунист зомби болтол нь Монголын ард түмний тархийг “базжээ”.
 
=== Богд жанч халсан нь ===
1924 оны 5 сарын 20-нд сүүлчийн Богд жанч халив. Шинэ үндсэн хууль, шинэ төрийн бүтэц байгуулах бэлтгэл ажилтай холбоотойгоор Богд гэгээнийг засгаас “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн тун оновчтой шийдлээр зарлажээ. Харин шашны зарим зүтгэлтнүүд болон шүтлэгтнүүд IX Богдыгоо нирваан дүрийг олж сүнс дахин төрдөг нүгэлт ертөнцийн амьдралын хүрдээс салсан, сансар огторгуйд тасарсан асар их мэргэдийн нэг Будда болсон гэсэн ардын засгийн мэргэн шийдвэрт нь итгэсэнгүй.
 
IX Богдыг сэм тодруулан, Банчин Богдоос батламж авав. Уг ажлыг Богдын засгийн үеийн баатар Гомбо-Идшин гүн тэргүүтэй Төвдөд айлчилсан төлөөлөгчдийг хувийн журмаар дагасан гэх лам Гэндэнсоном зэрэг хүмүүс хийжээ. Энэ удаа эрх мэдэл Манжуудад бус Монголчуудад байсан тул IX Богд Сэлэнгийн Зүүнхараа нутгийн Ялбагт орших мэргэн хүүхэн гэгдэх Цэнд (зарим бичигт Цэнджав гэсэн байдаг) гэдэг хүүхний гэдэснээс олдож Т.Лувсандорж гэдэг хүүхэд болон төрсөн байна.
 
VIII Богд нь 1948 онд нас барсан. Харин түүнийг тодруулах ажилд холбогдсон VIII Богдын багш Ёнзон хамба тэргүүтэй “ард түмний дайснууд” коммунист хуулиар хайр найргүй шийтгүүлэв. 1926 оноос ардын засаг Богдыг дахин тодруулахгүй, аливаа нэгэн хутагт хувилгаадын хойт дүрийг зөвхөн ардын засгийн зөвшөөрлөөр зарлаж байхаар хуульчилснаар Манжийн Тэнгэрийн тэтгэсний гэсэн сүржин цолтой харгис хааны 1793 онд гаргасан журмыг албан ёсоор хүчингүй болгов. Хуулиа улам чангаруулж 1934 оноос хутагт хувилгаадыг тодруулах, залах явдлыг “үүрд” цаазлан хорив. Энэ хуулийг цуцлаагүй тул өнөө ч хүчин төгөлдөр байгаа гэсэн үг!
 
Шинэ коммунист үзэл дэлгэрэхийн тулд хуучнаа шахах нь гарцаагүй тул адгуу хувьсгалчдын шахалтаар хүчиндэж хийсэн өөрчлөлт нь зарим хэсгийн дургүйцлийг хүргэжээ. Тэснэ тэснэ гэхээд үүнээс илүү яаж тэсэхэв гэгчээр 1932 лам нар бослого гаргав. Архангай, Хөвсгөл зэрэг нилээн хэдэн аймгуудыг хамарсан томоохон будлиан боллоо. Егөөтэй нь энэ удаа улааныхан шарыгаа даржээ. Лам нар болон шарын шашныхан хэт хоцрогдлоосоо шалтгаалаад нийгмийн хөгжлийг буцаах, дэвшилтэд техник технологийг дайсагнах замаар дундад зууны маягаар зэрлэг балмад аашилж байжээ. Хамгийн хоцрогдсон зах хязгаарын нутгуудад л бослого хүчээ авч чадсанаас нийт Монголыг хамарч чадсангүй. Орчин үеийн арми, арга барилтай ардын засгийн багахан хүч тэднийг харьцангуйгаар амархан цохисон.
 
== Далай ламын Монгол дахь тоглолт ==
Anonymous user