Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 20:
=== Гурав дахь үе ===
'''Гурав дах үе''' нь 16, 17-р зуунд Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан нар буддын шашныг төрийн шашнаар сонгон нэвтрүүлсэн юм
 
== Лам нарын оролцоо ==
Лам нарын идэвхитэй оролцоо, шашин шүтлэг, уламжлал, үндэс угсаагаа хамгаалах үзэл санаа, Богд гэгээний өндөр нэр хүнд Монгол орныг Манжаас тусгаарлахад гол хүчин зүйлүүд болсон. Гэвч шинээр байгуулагдсан Монгол орны оюун санаа, хөгжлийг нь тэр үеийн Монголын элитүүд залуурдан явах чадваргүй болтлоо дэлхийн түвшнээс хоцрогдсон байлаа. Иймээс тухайн үед Монгол угсаатан дотроо оюуны боловсролоор тэргүүлж байсан голдуу буриад гаралтай сэхээтнүүдийн шинэчлэлд саад хийж гологдож эхэлсэн юм. Түүгээр барахгүй Монгол улс де фасто тусгаар тогтнолоо 1919 онд хадгалж чадаагүй амархан алдсан нь шарын шашны үзэл номлолд хэт автсанаас үүдэлтэй.
 
Монголын тэргүүний сэхээтнүүдийн нэг [[Жамсрангийн Цэвээн]] эрхлэн гаргаж байсан “[[Шинэ толь хэмээх бичиг]]” сонин сэтгүүлийн шинжлэх ухааны нийтлэлүүдийг лам нар эсэргүүцэж байв. Лам нар дэлхий ертөнцийн гарал үүсэл, физикийн болон химийн шинжлэх ухааны тайлбаруудыг шашны номлолтой зөрж байна гэж Богд хаанд айлтган заргалдаж байжээ.[5,98x] Улмаар тэр үеийн эрх баригчдын хоорондын тэмцэл ширүүсч гадаад, дотоод хүчин зүйлсийн оролцоотойгоор хамгийн эх оронч, чадварлаг улс төрчид нь ойрхон хугацаанд сэжигтэйгээр үхэцгээв. Ингээд лам нарын бүлэг Монгол орныг хянах болсон нь улс гүрнээ авч явж чадахгүйд хүрч тэдний толгойлогч Шанзав Бадамдорж нь жижиг Сю хочтой генерал [[Сю Шүжан|Сю Сүжан]]<nowiki/>ыг орж ирэхээс өмнө улс орныхоо бие даасан байдлаас ухарсан 64 зүйл анги бүхий хэлэлцээг Хятадын төлөөлөгч Чен И хэмээгчтэй эхлүүлэв. Хэлэлцээ сунжирснаас тэвчээр алдсан Хятадууд жижиг Сюгаар захируулсан түрэмгий цэрэг оруулснаар энэхүү эмгэнэлт жүжиг дараагийн үзэгдэлдээ шилжжээ. Генерал Сю нь ердөө л Монголчуудын хоцрогдол, бүдүүлгийг ашиглан Их хүрээнд цэргийн десант буулгачихжээ. Монголчуудын хувьд энэ нь гэнэтийн зүйл болж нэг л өдөр асар олон Хятад цэрэг гарч ирээд л Нийслэл Хүрээг эзлээд авчихаж. Үнэндээ жижиг Сю хэмээх хочтой энэхүү балмад этгээд нь тухайн үеийнхээ шинэ технологийг ашиглан автомашинаар богино хугацаанд цэрэг ачаад гялалзтал хөдөлсөнд л байлаа. Их үд, бага үд, маргааш, бүтэн сар гарахаар уулзая гэдэг цаг хугацааны болхи хэмжүүртэй Монголчууд дэндүү хоцрогдлоосоо болоод юу болоод байгааг тунгааж амжилгүй хурдан машинтай, хурц зэвсэгтэй дайсандаа Нийслэл Хүрээгээ алджээ.
 
== Шарын шашны голомтыг самарсан нь ==