"Монголын буддизм"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
=== Гурав дахь үе ===
'''Гурав дах үе''' нь 16, 17-р зуунд Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан нар буддын шашныг төрийн шашнаар сонгон нэвтрүүлсэн юм
 
== Богдуудын тухай ==
 
=== Анхдугаар Богд ===
Анхдугаар Богдыг Түвдийн Дарнадын хувилгааны дүр гэсэн байна. Дарнад уг нь Түвдийн Буддизмийн Жонанг урсгалын толгойлойгч, нилээн хэдэн бүтээлтэй нэр хүндтэй, эрдэмтэй лам байв. Жонанг урсгал нь Сакяа урсгалаас салбарлаж гарсан бөгөөд шарын шашинтай өрсөлдөгч урсгалуудынх нь нэг байжээ. 1614 онд Дарнад нь Монголд ирж хэд хэдэн сүм, хийд байгуулж байсан мэдээтэй. Чухам хаагуур яаж явсан нь тодорхойгүй. Бодвол Халхад үйл ажиллагаагаа явуулж байсан юм болов уу. Түүнийг нас барсны дараа 1639/40 онд Халхын Түшээт ханы гэрт тодруулан Өндөр гэгээн хэмээгддэг Занабазарыг таван настайд нь Халхын богд гэгээн 1635-1723) хэмээжээ. Чухам яагаад Халхад Жонан урсгалын тэргүүн ламыг дахин тодруулсан түүхэн учир шалтгаан нь битүүлэг. Анхнаасаа Монголд Дарнадын хувилгаанд өргөмжилсөн үү? хожим Далай лам түүнийг Дарнадын хувилгаан гэсэн үү? гэдэг нь асуултын тэмдэгтэй.
 
XIV Далай ламын ам алдсанаар бол “Жонангийн хийдүүдийг V Далай лам шашны шалтгаанаар бус улс төрийн зорилгоор хаасан. … Тэд Цангийн хааныг дэмжиж байсан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох шашны дайн, мөргөлдөөний аюулаас зайлсхийсэн юм” гэсэн байна. [23] Чухамхүү энэхүү Цан хаан хэмээгчид нь Лигдэн хутагт хаан, Цогт хунтайжын холбоотон болж шарын шашны эсрэг тэмцэж байжээ.Эндээс үзэхэд магадгүй Далай ламын захиргаа өөрийн өрсөлдөгч Жонангийн урсгалыг дарж аваад удирдагчийн Халхад төрсөн болгож зайлуулсан байх талтай. Халхуудын хувьд эхэндээ улаан, шар нь хамаа байсангүй. Эсвэл Халхууд анхнаасаа улааны шашныг дэмжиж байгаад сүүлд нөхцөл байдлаас улбаалаад шарын шашныг сонгосон байх.
 
Цогт тайжийн Түвдийг дайлах гэсэн, Абтай ханыг Очирбат буюу очирдар (гармаа хэмээх улааны урсгалын нэг нэр) түшээт хан гэж байснаас харахад анхнаасаа улааны шашны нөлөө Халхад их байжээ. Иймд магадгүй Жонанг урсгалаар далимдуулан Түвдийг Халхын мэдэлд оруулан нийт Монголд ноёрхох алсын зорилт тавьсан ч юм бил үү? Занабазар нь нэг хэсэг Түвдэд шавилан суугаад 1651 онд 15 насандаа Халхад буцахад нь [[Далай лам]] багш нь түүнд Халхын шашны тэргүүн богд Жавзандамба хутагт цол алтан тамга хайрлахын хамт Дарнатын хувилгааны хойт дүр мөн хэмээн мөнөөх хувилгааны алт эрдэнээр бүрсэн гавлын ясыг хадгалуулан, 40 ловон, жасын нярав тэргүүтэй 50 шадар нийт 90 Түвдүүдийг бурхан шүтээн, судруудын хамт дагалдуулан өгч илгээв. [[Занабазар]] номын хувьд хир байсан нь бүү мэд. Монгол хэл рүү ном зохиол орчуулсан нь мэдэгдээгүй байна. Харин тайлбар зохиолуудыг Түвд хэл дээр бичсэн.
 
Монгол лам нар буддын гүн ухаан зохиолуудыг тайлбарласан зохиол бичиж байснаас өөрсдөө гүн ухааны чиглэлээр нэг их бичиж байгаагүй юм шиг. Занабазар Самгарди, Түвд үсгээс үндэслэн [[Соёмбо|Соёмбо үсэг]] зохиосон авч амжилт олсонгүй. Ямар зорилгоор шинээр үсэг зохиосон нь тодорхойгүй. Энэ мэт шашны голдуу эрдэмтэд шинээр нилээн бичиг үсэг зохиож Монгол уйгаржин бичгийг халах гэж оролдоод байсан нь Монгол бичгийн уг сурвалж нь [[Христ итгэл|Христийн шашнаас]] гаралтай, үүнээс үндэслэн түүнээс цэрвээд байсан гэсэн сэжгийг төрүүлдэг. Шинээр Монгол бичиг үсэг зохиох улс төр, эдийн засаг, нийгмийн ямар ч шалтгаан байгаагүй юм. Өндөр гэгээн урлагийн нарийн мэдрэмжтэй авьяаслаг барималч хүний хувьд бурхадууд бүтээж Монгол маягийн бурханы арга барилыг бий болгосноороо гавьяатай. Гэхдээ энэ нь Энэтхэг, Түвдүүдийн бүтээлээс тиймч их ялгаатай бус.
 
[[Ногоон дарь эх]]<nowiki/>ийг Занабазарын оргил бүтээл гэдэг ба үнэхээр ногоон дарь эх нь эмэгтэй хүний бэлхүүс, хөх зэрэг биеийн харьцааг тун чадварлаг гаргаж чадсан секси бүтээл болсон. Эр хүний далд хүслийг өдөөхөөр сайхан биетэй Монгол хүүхнийг дүрсэлснийг нь ажихад мань хүн бүсгүй хүний гоо сайхныг сайн мэдэрч, амталж явсан юм уу даа гэмээр. Ядаж дор хаяж сайхан бүсгүйг шалдаж байгаад харж бүтээсэн нь илт. Тэр харин улс төрийн үйл ажиллагааны хувьд тун ч сөрөг дүрийг Монголын түүхэнд бүтээжээ. Манжид дагах Долон нуурын чуулган дээр Халхын ноёдод буян заяагүй шар хятадыг (оросыг хэлжээ) дагаснаас, эд баялагтай, нүнжигтэй хар хятадыг дагасан дээр гэж хэлснээр Халхын 550 ноёдоос нэг нь татгалзаж бусад нь зөвшөөснөөр Халх тусгаар тогтнолоо алджээ. Эндээс харахад түүх газар зүй, тухай үеийн улс төр, орнуудын талаар маш муу ойлголттой байсан нь харагддаг юм. Тэр үеийн европын хөгжлийн нөлөөгөөр Орос орон нь хэдий ядууч техник технологийн түвшнээр Манжуудаас хамаагүй илүү болчихсон байлаа. Мань хүнд Хятадын торго дурдан, хадаг яндар илүү сэтгэгдэл төрүүлсэн байдаг нь тэр үед хэлсэн үгнээс нь харагддаг. Гэхдээ Өвөрлөгчийн нутагт байсан учраас Манжид буухаас өөр зам байгаагүй биз ээ. Ихэд өндөр насалсан бөгөөд түүний үхэл тойрсон үнэн худал янз бүрийн яриа байдгаас Халхын тусгаар тогтнолыг алдсанд гэмшиж, Манжуудын эсрэг хандаснаас хорлуулсан гэдэг боловч түүнийг батлах баримт, нотолгоо байдаггүй. Энэ бол Халхуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх гэсэн хүсэл, шарын шашны нь лам нарын түүний түүхэнд гүйцэтгэсэн сөрөг үүргийг цагаатгах гэсэн хүслээс гаралтай цуу яриа л байх. Түүнийг үхэхэд нь шарилыг нь хадгалах зорилгоор Амарбаясгалант хийдийг байгуулжээ.
 
Манжийн хаанаас Монголчуудаас авсан өчнөөн алба татвар, цэрэг дайны зардал, тэдний төлөө байлдсан Монгол цэргийн цусны хариуд Монголчууд Манж дай чин гүрнээс иймэрхүү хэдэн сүмтэй л хоцорсон билээ. Тийм боловч Халх Манжид дагаар орсонд ганц Өндөр гэгээнийг буруутгах нь зүйд үл нийцнэ. Олон хүчин зүйлс байдгийн нэг нь Энх Амгалан хаан Халхыг дагуулж аваад “Энэ хэргийг би уулаас Далай ламтай хамт явж шийтгэсэн учир түүнд Халхыг дагаж орсныг мэдэгдэж баярлуулах хэрэгтэй” [18, 91х] гэж зарлиг буулгаснаас мэдэгддэг.
 
=== Хоёрдугаар Богд ===
Анхдугаар Богдыг нас нөгцмөгц Халхууд хойд дүрийн тодруулах гэж яаравчлан оролджээ. Тэгмэгц Манжийн хаан өөрийн хүргэн эфү Дондовдоржийн хүүг хойд дүрээр тодруулахаар Далай ламд нууцаар даалгавар өгч II Богдоор (1724-1757) тодруулсан. Өөрийнхөө гүнжээс төрсөн гэж баахан цуу тараасан боловч үнэнд гүйцэгдэн Хотгойд хатны хүү гэдэг нь олонд ил болжээ. II Богд өөрийн ах Ренчиндорж ванг Бээжинд цаазлуулсанд эгдүүцэж тэр үед өрнөсөн Халхын эрх чөлөөний төлөө тэмцэлд талтай хандав. Харамсалтай нь сахил хүртэж зориг нь мохсон хүний ёсоор Монголчуудынхаа төлөө олигтой дуугарч чадалгүй гуйвж дайвсаар Манжийн заль мэхэнд автаж тэдэнд удаа дараа ашиглуулан босогчдыг дэмжих оюун санааны асуудлыг будилуулж явсан юм. Халхад бослого дарагдсаны дараа хэрэгцээгүй болсон гуйвамтгай лам маань Манжийн хааны явуулсан тусгай хүн хорлогдож 36 насандаа таалал төгссөн гэдэг. Мөн II Богдыг нас бармагц Манж төр болон Халхын ноёдын дотор III Богдыг төрүүлэх нууц, далд уралдаан өрнөв.
 
[[Манжийн үе|Манж]]<nowiki/>ууд Халхын дотроос Богд төрөхийг аюултай гэж Түвд газраас тодруулж байхаар шийджээ. Тэдний хувьд энэ нь анхны туршилт бус бөгөөд өвөр Монголын шашны тэргүүн анхдугаар Жанжаа хутагтыг таалал төгсмөгц дараагийн дүрүүдийг Түвдээс тодруулах зарлиг буулгаж байсан нь Монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход Түвдүүдийг ашиглах улс төрийн зорилготой байсан нь ойлгомжтой. Түвд хүн Монголчуудын ирээдүйн талаар санаа зовохгүй. Мэдээж Монгол шашны тэргүүн Монголчуудынхаа талд орж Манжийн колончлолд саад болох талтай гэж энгийн тооцоог тэд хийжээ.Гэвч оюунлаг Халхууд буулт хийхийг хүссэнгүй.
 
=== Гуравдугаар Богд ===
III Богдын дүрийг бээл Намжилсүрэнгийн зэрэг долоон ноёдын гэрээс тодруулах гэж оролдов. Гэтэл Түвдийн шашны дээрээсээ хоёр дахь хүн Банчин богд нь Манжийн хааны даалгавраар Халхын гурвадугаар Богдыг 1758 оны тавдугаар сарын шинийн нэгэнд Төвдийн тайж Данзангомбын гэрт төрсөн гэж төлөг буулгажээ.
 
Шинэ хувилгаан 1763 онд Халхад ирэхэд нь Халхын буян, заяа дээр харь хүн суулаа гээд Монголчууд маш хүйтнээр хүлээн авч ялангуяа алсын хараатай Монгол лам нар их эсэргүүцсэн байна. III богдын багш нар, онцолбол хамба номон хан Жамбалдорж шинэ Богдыг зүйл бүрээр хавчин доромжилсон, сургах нэрээр занчсан гэгдэж түүний оронд Түвдээс лам нарыг ирүүлж III Богдын багш болгов. Энэ Богд 1773 онд арван тавтайдаа өвчнөөр таалал болов гэдэг ч V гэгээнтний намтар оршив гэдэгт бичсэнээр бол “II гэгээнтэн бузар бурангуйг дарж ариутгасны ачийг эс бодсон хэдэн шавь нар буруу үзлээр III Богдын зохиол бүхнийг хориглосон шалтгаанаар 16 төдийхөн сүүдэр зоогложухуй” [18, 93х] хэмээснийг харахад Түвд Богд заларсныг эсэргүүцсэн Монгол лам нарт хорлогдсон юм байна гэж ойлгогдохоор.
 
=== Дөрөвдүгээр Богд ===
III Богдыг үхмэгц Халхууд дахин Монгол нутгаасаа IV Богдыг тодруулах гэж оролдсон нь бас нэгийг өгүүлнэ. Жишээ нь, Түшээт хан Цэдэндорж, ван Санзайдорж нар өөрсдийн хөвгүүнийг IV богдоор тодруулах гэж оролджээ. Манжийн хаан үүнийг буруушаасан зарлиг гарган Түвдээс ямагт Жавзандамба хутагт тодрохыг заав. Түүний дараахан Далай лам, Банчин эрдэнэ нар мэргэ төлөг буулгаж хутагтын дүр Монгол газар төрөх шинж тэмдэг илэрсэнгүй Түвдийн газар төрөх төлөгт илэрчээ гэсэн байна.
 
Агуу их Буддагийн мэрэг, төлөгийг буруушааж, бурхан байдаггүй хүн өөрөө гэгээрэх ёстой гэсэн сургаалийг Түвдийн буддизм гуйвуулж түүний шашны тэргүүнүүд нь өөрсдийгөө бурхан хэмээж мэргэ төлөг үйлдэн харийн дайсанд үйлчлэн сүсэгтэн олноо хуурч байсны бас нэг яруу тод жишээ нь энэ билээ. Ингээд Халхын дөрөвдүгээр Богд Лувсандовдонваанчиг нь VII Далай ламын авга Сономдашийнд 1775 онд төрөөд 1813 онд таалал төгсжээ.
 
=== Тавдугаар Богд ===
Богдын тавдах дүр нь 1815 онд Төвдийн Гомбодондов гэдэг айлд төржээ. 1842 онд өвчнөөр нас барсан. Мөн VI Богд 1842 онд найман настайдаа гэгээнд тодрон Их хүрээнд ирээд тавин есхөн хоногийн дараа өвчнөөр жанч халив. Халхын VII Богд 1850 онд нялхдаа гэгээнд тодорсон. 1855 онд Их Хүрээнд ирж ширээнээ заларсан. 1868 онд гэнэтийн өвчнөөр таалал болсон.
 
=== Долоодугаар Богд ===
VIII Богд Жавзандамба 1869 онд Далай ламын дэргэдийн нэгэн айлд төржээ. 1875 онд Халхад ирж ширээнээ заларчээ. 1911 онд автономит Монгол улс тогтоход шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөгдсөн. 1924 онд таалал болсон. Дээрхи он дарааллыг харж сууж байхад Монголын Богдууд бүгд өөрийн үхлээр үхээгүй мэт. Ер нь бүх Богдыг хорлогдож үхсэн тухай цуурхал, баримт, ярианууд байдаг.
 
=== Наймдугаар Богд ===
Хамгийн өндөр насалсан [[Жавзандамба хутагт|VIII Богд]] Жавзандамба хутагт юм. Түүний үхэл хүртэл Монгол улсад хэмжээт хаант эрхийг халж үндсэн хууль батлах бэлтгэл ажлын үетэй давхцаж байдаг нь тохиолдол биш мэт.
 
=== Есдүгээр Богд ===
'''IX Жавзандамба хутагт Монгол улсын хаан болсон нь''': Тал бүрээсээ араатанд боорлуулсан гөрөөс мэт болсон Манж чин гүрэн өнгөрсөн зууны эхээр шинэчлэл хийж улсаа өөд татахаар шийджээ. Ядаж байхад Бельги, Нидерланд мэтийн одой төрсөн гадаад далайн чөтгөрүүд хүртэл Чин гүрнийг дээрэлхээд байв. Ингээд хуучны олон ёсыг халж өөрчлөх болсны тоонд Монголд хандах бодлогоо шинэчлэв. Олон цагаач Хятадыг шилжүүлэн түүнд саад болсон шашны болон хуучны засаг захиргааг нь өөрчлөх нь шинэчлэлийн гол зорилгын нэг боллоо. Үүндээ шинэ засгийн бодлого гэж хөөрхөн нэр хайрлаад өнгөц харахад улс орныг хөгжүүлэх олон сайхан зорилт дэвшүүлжээ. Хамгийн ноцтой нь энэхүү шинэчлэлүүдээ Хятадуудаар хийлгэснээрээ Монгол үндэстэнд хойшид орших уу эс орших уу гэсэн асуулт тавьлаа. Монголчууд мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийж хөгжих хэрэгтэйг ойлгон ялангуяа хөгжингүй орнуудад боловсрол эзэмшсэн Өвөр Монголын Хорчин, Харчин зэрэг Манжийн хааны ордонд шадар Монгол ноёдууд өөрсдийн гараар өөрчлөлт хийхийг хүсэж байв. Гэвч илэрхий Хятадчлагдаж эхэлсэн Манжийн ордныхон зөвшөөрсөнгүй. Улмаар энэ шинэчлэл нь Манжийн төрийг унагаснаар барахгүй өөрсдийн үндэстэнг нь мөхөлд дуудсанаар дууссан билээ.Харин энэхүү шинэ цагийн дуудлага нь Монголын хамгийн хоцрогдмол хязгаар нутаг байсан Халхуудын үндэсний үзлийг өрдөж өгөв. Заримдаа сул тал түүхэн нөхцөлд давуу тал болон хувирч, давуу тал нь харин зарим нөхцөлд муу үр дүнд хүргэдгийг Монголын түүх дахин сонирхуулав. Хэт дайнч, дайныг аж ахуй, орлогын нэг эх үүсвэр болгосон Монголчууд цагаа тулахаар нэгдэж хүчирхэг цэрэг, арми гаргахын оронд хоорондоо хэмлэлдсээр бусдын эрхэнд орсон бол [[20-р зуун|XX зуун]]<nowiki/>ы эхэн үед хоцрогдсон үзлээрээ шинэчлэлийг эсэргүүцэн, үндэстний соёлоо хамгаалан тэмцэв. Цэргийн хэрэг байтугай хонио гаргах хүн ховордсон, олигтой ч зэвсэггүй Халхууд нэг хүний удирдлаганд эвлэлдэхээс өөр тэмцэх гарцгүй байлаа. Хэрэв хуучин шигээ дайнч, зэвсэг сайтай байсан бол бас л хоорондоо нүдэлдээд эсвэл дош дошин дээрээ суучихаад шинэ аюулын эсрэг тэмцэж чадахгүй нэг нэгээрээ цохигдох талтай ч байсан юм билүү? Ингээд Монголын түүхэнд анх удаа харь гаралтай хүн төрийн тэргүүн нь болсон юм. Түүнд дараахи шалтгаануудын улмаас шинэ Монголын түүхэн удирдагч болох хувь тавилан ноогджээ.
Язгуураасаа Монгол улс нь тусгаар байсан тул эцэг өвгөдийн үйл хэргээ үл мартан тусгаар төр улс болох олон жилийн мөрөөдлөө биелүүлэх цаг ирснийг ойлгон Монголчууд даяр Манжийн эсрэг тэмцэж эхэлсэн түүхэн цаг үе байлаа.
 
Халхууд нь бусад Монголчуудынхаа төвд оршдог, гадны нөлөөнд бага өртсөн учраас хамгийн үндсэрхэг нь байв.
Өвөр Монгол, Буриад зэргээс гадныханд хавчигдсан үндсэрхэг үзэлтнүүд Халхад бөөгнөрч эхэлсэн нь үндэсний үзлийг дэвэргэхэд таатай оч болжээ.
Халхууд Монголын хамгийн том угсаатан тул Халхад л хөдөлгөөн гарч тэмцлийг оройлохоос өөр замгүй байв. Уг нь Өвөр Монголд аль хэдийн хэд хэдэн хүчтэй бослого гарч байсан авч түүхэн газар зүй, угсаатны онцлог, задралаас нь болж газар авч чадахгүй дарагдаж байсан юм.
 
Ар Монгол нь Монгол усгаатны хамгийн хоцрогдсон бүдүүлэг хязгаар байсан тул хаа ч байдаг үзэгдлийн дагуу аливаа шинэчлэл өөрчлөлтийг тун эмзэг хүлээн авав.
Манж улс аль хэдийнээ авилга, шударга бус байдал, хоцрогдолдоо баригдан өмхрөн унахад бэлэн мод шиг болчихсон байлаа. Хөрш Орос улс нь Монгол мэтийн сул сул дорой газар нутгийг олз хайсан махчин адил шунан харж Хятадын эсрэг үзлээр нь далимдуулан өөрийн колони болгох далд хүсэлдээ тэчьяадан Хятадын эсрэг тэмцлийг ил далдаар дэмжэв.
 
Монгол орон шарын шашны гүн итгэл бишрэлд автсан байсан тул VIII Богд л нийт Монголын хөдөлгөөнийг оройлхоор олноо хүлээн зөвшөөрөгдсөн ганц удирдагч байв. Аз таарахад VIII Богд нилээн дураараа, зоримог шийдэмгий хүн байсан нь Монголчуудын үйл хэрэгт сайнаар нөлөөлөв. Эхнэр хүртэл авсан ганц Богд аж. Тэр Хятадын эрх баригчдын элдэв сүрдүүлгээс үл айн сүсэгтэн олноо зоригжуулан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдав. Харин амьдадаа бурхан мэт шүтүүлж байсан түүнийг дараа нь шинэ цагийн шүтээн коммунист бурхад нь чөтгөр, шулмын дүрд хувилган муу муухайн үндэс байсан мэтээр хэт гутаан доромжилдог байсан. Егөөтэй нь үйлийн үрийн дагуу шинэ үеийн баастай амьд коммунист бурхадад дээрхи түүх давтагдаж зарим нь амьдадаа газар доор ортлоо муулуулсан бол арай азтай нь үхсэн хойноо тамд очтолоо баалуулжээ.
 
Хар багаасаа бурхан мэт хүндлүүлсэн жирийн нэгэн азтай Монголжсон Түвд эр дураараа авирлаж шашин санваараа тоолгүй “хүүхэндсээр” өнгөний өвчнөөр өвдөж байсан гээд л зөндөө “баримт” байдаг ч гэсэн Монголыг гэсэн сэтгэлтэй хүн байсан нь илэрхий. Харин ардчилсан засгийн үед түүний түүхэн үүргийг хэт өргөмжилөн дахин туйлшрав. Үнэндээ 1911 оны эрх чөлөөний хувьсгалын уг нь, үндэс язгуур угсаагаа хамгаалсан Монголчуудын хүсэл эрмэлзлийн үр дүн болохоос хаант Оросын хатгаас, Богдын оройлол энэ тэр бол туслах, хавсарга үүрэг төдий байсан юм. Шарын шашинд автаж эрчүүдийн ихэнхи нь лам болсон Монгол орон дахь ганц зохион байгуулалтай хүч нь лам нар, түүний Богдоос өөр өндөр нэр хүндтэй хүн тэр үед байгаагүй ажээ. Иймээс лам нар болон VIII хутагт Жавзандамба энэ үйл хэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг шиг номхон хүлцэнгүй аж төрөх болсон Монголчуудад өөр авралын зам байсангүй. Хэдий тийм ч түүхийн энэ нэн эгзэгтэй үед шашин дэлгэрээд удаагүй байсан үедээ [[17-р зуун|XVII зуун]]<nowiki/>д ганц Түшээт хан аймаг нь 30,000 цэрэг гаргадаг байсан Халх Монгол арайхийж 4,000-аад муу зэвсэглэсэн ядмагхан цэрэг цуглуулж байснаар Монгол орон ямархуу түвшинд ортлоо бие бялдар, сэтгэл санаа, цог золбооны хувьд доройтсоныг бодитойгоор илэрхийлж байна.
 
IX Богдын муудсан мэлмийг сэргээх гэж билгийн нүдээр хардаг Жанрайсаг бурханыг бүтээжээ. IX Богд хэмээгч нь 1932 онд төрсөн ажээ. Нагац ах нь XIII Далай ламын бие хамгаалагч агаад, бас л нөгөө Банчин Эрдэнийн айлдвараар тодруулсан байна. Хөөрхийлтэй нь нэг хэсэг хэнд ч тоогдолгүй явжээ. Санваараа хүртэл орхин хоёр ч удаа эхнэр авсан олон хүүхэдтэй асман лам юм. Янз бүрийн ажил хийж явсан агаад Энэтхэгийн радиогийн Түвд хэлний тасагт хүртэл ажиллаж байсан байна. [25]
 
=== Арай урт насалсан Түвд богдууд ===
Богдуудаас урт насалсан нь ердөө л 55 хүрсэн насалсан байгаа юм. Өндөр гэгээн хүртэл 88 хүрч урт насалсан авч Манжуудад хорлогдсон гэдэг яриа яригддаг. Ямар ч байсан II Богд Манжид хорлогдсон нь үнэн бололтой. Түвдээс заларсан Богдууд нас бага залуудаа үхээд байсан нь Монголчууд тэдэнд дургүйцээд өөрсдөөсөө Богд тодруулах гээд байсантай нь холбоо сэжимтэй юм шиг.
 
'''Хамгийн гайгүй насалсан Түвд богдууд нь''': IV дүр нь 36, VIII дүр нь 55 хүрчээ. Энэ хоёр Богд нь Далай ламын ойрын хүрээнээс төрснөөрөө онцлогтой бөгөөд үүнээс тэдний арай гайгүй насалсан шалтгааныг нь олж харж болох. Тэд дангаараа бус ах, дүү болон дагалдах хүмүүстэй ирснээрээ хамгаалалтанд орсон. Мөн Далай ламын ойрын хүрээнээс ирсэн гэдэг утгаараа бага зэрэг хүндлэгдэн шууд хорлогдчихоогүй нь илт. Нөгөө талаар VIII Богдын үед Монголчууд нөхцөл байдалтай эвлэрсэн бас уг хүн нь Монголчуудад уусан жинхэнэ монгол хүн шиг өсөн, Түвд хэлээ ч сайн мэддэггүй Монголдоо элэгтэй хүн болсноор Түвд Богдуудаасаа хамгийн урт насалсан буй заа.
 
== Лам нарын оролцоо ==
Anonymous user