Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 31:
 
1642 онд Түвдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар [[1911 он]] хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” [18, 92x] гэж байжээ. Учир нь тэдэнд Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэдэнд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.
 
== Цэцэн хан Шолой (1577-1652) ==
Халхын улс төр, угсаатны нэгдлийг хадгалах гэж Махасамади (олноо өргөгдсөн гэсэн самгарди үг) гэгээн цэцэн хаан Шолой нь Түшээт ханыд зориуд очиж шашны тэргүүн тодруулах ажлыг зохион байгуулсан гэх. Тэр хоёр ч удаа Түшээт ханыд зорин очиж түүний жирэмсэн хатнаас хүү төрвөл Халхын шашны тэргүүн болгохыг зөвлөсөн байна. Тиймээс өөрийнхөө “гэгээн” цолыг Занабазарт өгсөн гэдэг. Цэцэн хан Шолойн нь тэр үед нүүрлэж байсан харийн түрэмгийлэл заналхийллээс болгоомжлон энэхүү үйлдлийг хийсэн юм.
 
Монгол орныхоо тусгаар тогтнолд ихэд санаа зовж байсан нь илэрхий. Тухайлбал: Лигдэн хутагт хааны хатан болон хүү Эжээ хонгорыг Манжуудад олзлогдохоос аврах гэж Халхад ирүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Өвөр Монголын Сөнид, Авга зэрэг аймгуудыг өөртөө дагаар оруулан тэр үеийн Манжийн хааны цолтой адилхан Гэгээн цэцэн хан гэж өргөмжлүүлснээрээ Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар сөрж байв. Сөнид аймгийг хатган Манжийн эсрэг босгон улмаар Халхын хангуудтайгаа хамтран Манжийн эсрэг Сөнидийн Тэнгис ванг өмгөөлөн байлдсан байна. Чухам иймээс өрсөлдөгч феодал Түшээт ханд буулт хийн түүнийг дэмжин Халхын улс төрийн нэгдлийг хадгалахыг илүүд үзсэн аж. Тэр үед Засагт ханыхан аль хэдийнээ Халхад хамгийн анхны хувилгаан Жалханзыг 1634 онд тодруулчихсан байлаа. Мөн тэд өөрсдийгөө Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүний удмын хувьд Халхыг захирах ёстой гэсэн үзэлтэй байсныг сөрж төв Халхын Түшээт ханыг дэмжсэнээрээ Шолой сэцэн хан алсыг харсан ажээ. Тэд өөр зуураа үйл ажиллагаагаа нэгтгээд зогсоогүй Ойрадуудтай холбоо тогтоон 1640 онд Ойрадын нутагт Халх, Зүүнгар, Халимаг ноёдуудын чуулган зохион байгуулав.
 
== Богдуудын тухай ==