Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 23:
 
=== Гурав дахь үе ===
'''Гурав дах үе''' нь 16, 17-р зуунд Түмэдийн Алтан хаан, Халхын Автай сайн хаан нар буддын шашныг төрийн шашнаар сонгон нэвтрүүлсэн юм
'''Гурав дах үе''' нь тэр үеийн бүс нутгийн хамгийн хүчирхэг феодал Алтан хан нь Түвд дэх залгаа нутгуудад Монголыни ноёрхолыг дахин сэргээснээр эхэлжээ. Түмэдийн Алтан хан нь ер нь тухайн цагтаа тун ланжгар амьтан байлаа. Түүнээс Монголын албан ёсны хаан төдийгүй Хятадын Мин гүрний хаан хүртэл айн ширвээтэж байв. Түүнээс цэрвэсэн бүх Монголын хаан нь цахар аймгаа аван Хянганы нуруу даван зайгаа барьжээ. Алтан уул нь баруун түмний жонон байсан боловч эрч хүч нь нэмэгдэх тутам хаан цолонд санаархах болж Түмэн засагт хаанаас хан цол шаардан авч тайвширч байжээ. Бяр нь амтагдсан хүчирхэг феодал Зүрчид рүү дайран довтолж тэднийг дагаар оруулснаар ирээдүйн Манж гүрний мандалтыг хэдэн жилээр хойш нь татаж буян үйлдсэн байж магадгүй. Баруун зүгт Ойрадыг дайран довтолж зүүн Монгол руу халдах аюулыг цаашлуулж шахаж, хавчигдан давчидсан Ойрадуудыг Дундад ази руу булаан эзлэх дайнд түлхсэн нүгэлтэй ч байж болох. Улмаар хэд хэдэн удаа Мин гүрний хойд хязгаарыг сүйрүүлсэн довтолгоо хийн нийслэл Бээжин хотын бүслэн сүрдүүлж бас л хаан цолыг шаардаж авав. Онцлууштай нь Алтан хаан чөлөөт худалдаа, цагаач иргэдийн чөлөөтэй амьдрах эрхийг шаардаж, суларч доройтсон Хятад орныг эзлэн түрэмгийлэх бодлоос татгалзан байлдааны ажиллагаагаа хязгаарлаж байсныг бодохоор их дэвшилтэт үзэлтэй хүн байсан мэт. Ямар ч байсан өрнөдийнхний ярьдаг чөлөөт худалдаа, эдийн засаг, хүний амьдрах газраа сонгох эрх чөлөөг тэднээс өмнө Монгол хаан Хятадаас шаардаж байлаа. Тэр үед Монголчууд ч Хятадад цэргийн голдуу албанд зүтгэж, Хятадууд нь цөөнгүй тоогоор Монгол нутагт ирэн Монгол хааны иргэний салбарт зүтгэж байсныг Алтан хаан Мин гүрний хоорондын харьцаанаас харагддаг. Мин гүрэн чөлөөт худалдааг хязгаарлаж, Хятадаас зугтаж очсон иргэдийг шилжүүлж өгөхийг шаарддаг байсан бол Алтан хаан эсрэгээр байлаа.
 
Гадны түүхчидийг дагадаг манай толгойгүй түүхчид зөвхөн Монголчуудад суурин иргэншлийн бүтээгдэхүүн шаардагдаг байснаас Монголчууд хөрш Хятад зэрэг орон руу уулгалж байсан гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийдэг нь алдаатай ойлголт юм. Аливаа ямар ч улсад чөлөөт худалдаа хэрэгтэй, ашигтай байдаг гэдгийг орчин үеийн бүх хүн одоо гадарлах болсон байлгүй. Хятад оронд байтугай бүх дэлхий дахинд техникийн хувьсгал хийхээс өмнө нүүдэлчдийн бод мал хөдөлгөх хүчинд нь их хэрэгцээтэй байсан, мөн хүйтэн сэрүүн болдог газруудад нь дулаан хувцас шаардлагатай л байсан, хоол тэжээл энергийн давтагдашгүй эх булаг мах хэнд ч хэрэгцээтэй байдаг юм. Тэдний эдийн засаг нүүдэлчидтэй худалдаа хийхгүйгээр эдгээр хэрэгцээгээ бүрэн хангах болоцоогүй байсан гээд тоочоод байвал маргаж болох нилээн зүйл байж л байна. Энэ бүхнийг хааж, боогдуулж байснаараа тэр үеийн Хятадын эрх баригчид бүс нутгийн хөгжлийг хясан боогдуулснаар өөрийнхөө орны хөгжилд хүртэл мэдэхүйц саад болсон. Ямар ч байсан Монгол оронд буддын шашныг дахин залж ирсэн Алтан хаан гэж алдаршсан Ананд (1507-1583) нь дэлхийн түүхэнд нөлөөлөх хэмжээний сүүлчийн Чингисийн удмын хүн, тухайн үедээ бүс нутгийнхаа түүхэн хөгжилийг тодорхойлсон хамгийн хүчирхэг хүн байсныг хүлээн зөвшөөрөх байхаа. Иймээс хүч чадал нь багтаж ядаж явсан энэ хүнд
 
# Онолын болон оюун санааны хувьд өөрийгөө баталгаажуулж зөвтгөх. Албан ёсоор бүх Монголын хаан ширээ залгамжлаагүй тул хаан болох санаархалаа зөвтгөх онолын үндэс нь шарын шашин болон Далай ламаас авсан хаан цол нь байв.
# 2. Шинээр байгуулж байгаа өөрийн улсыг оюун санааны хувьд зангидах. Монгол орны оюуны хэргэцээг хангах. Шарын шашин орж ирснээр дэлхийн томоохон философи, соёл урлагийн бүтээлтэй Монголчууд дахин танилцаж, оюуны сэтгэлгээний дэвшил болсон нь гарцаагүй.
# Монгол улстай дайсагнан өрсөлдөж байсан Хятадын Мин улсын эсрэг тэмцэлд дотоодын сөрөг хүчнийг ашиглан, тэдний Монголд хэрэглэж байсан өөрийг нь өөрсдөөр нь устгах арга технологийн эргүүлж хэрэглэх. Цагаан лянхуан бүлэг хэмээх Хятадын буддын шашны нууц нийгэмлэг нь Алтан хааны холбоотон болсноор Мин гүрний эсрэг тэмцэлд амжилт олоход нь түшиг тулгуур болж байжээ.[12, 237x] Ингэснээр өөрийнхөө холбоотон болох Цагаан лянхуа бүлгийн дэмжлэгийг олох хэрэгтэй байсан нь Буддын шашныг хүлээн авахад нь зарим талаар нөлөөлөсөн байх. Егөөтэй нь Монголын Юан гүрнийг түлхэн унагаахад голлох нөлөө үзүүлсэн улаан алчууртын босогчид энэхүү Цагаан лянхуа бүлгийн гишүүд байсан бөгөөд Мин гүрний эсрэг Алтан хааны холбоотон болсон нь хувь заяаны тохуурхал байлаа. Ёстой нөгөө мөнхийн дайсан, холбоотон гэж байдаггүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдгийг Монголын түүхэнд үзүүлжээ.
# Бөөгийн ёсны элдэв бурангуй заншлыг халах хэрэгтэй байв. Жишээ нь: Алтан хааны нэгэн ачыг оршуулах хойллогод зуун хүүхдийг алж эхчүүдийн уйлуулах, зуун ботгыг алж ингэ буйлуулах балмад шийдвэр гарч ард, олны дургуйцлыг төрүүлэн эсэргүүцэл тэмцэл гарчээ. Түүнчлэн тэр үеийн Монгол оронд аллага таллага, дайн мөргөлдөөн газар авч Монгол хүний зан авир хэт догшин, дайнч байлдаанч, ёс суртахуун зан заншлын үнэт зүйлс нь зэр зэвсэг, бахархал нь баатар эрс төдийхнөөр хязгаарлагдаж байсныг нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу өөрчлөх болсон нь гарцаагүй. Ингээд шарын шашны талыг баримталдаг түүхчдийн тэмдэглэдгээр Буддын шашинд орсноор цусан давалгаа хөдөлсөн их мөрнийг сүүгээр үйлдсэн тунамал далай болгон [14, 151-152х] нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг өөрчлөх явдал болсон байна.
 
Ийнхүү дээдсийн ноёрхолыг бэхжүүлэх, ард олны эсэргүүцэл тэмцлийг зөөлрүүлэх, дайн байлдааныг зогсоон, энх тунх амар жимэр амьдралыг хангах Монголын нийгмийн дотоодын оюун санааны хэрэгцээний улмаас шашин дэлгэрэх зайлшгүй түүхэн шаардлага Монголын нийгэмд бүрджээ.
 
Алтан хаан нь бүс нутгуудад Монголын ноёрхолыг дахин сэргээж эхэлснээр Түвдэд Монголчуудын ноёрхлыг тогтоох санаархалтай байсан нь ойлгомжтой. Нөгөө талаас Түвд дэх дотоод, гадаад байдал болон шарын шашин нь: Монголыг шашны нөлөөгөө дэлгэрүүлж болох бас нэг газар гэж үзсэн байх. Түвдэд шарын шашин нь ноёрхолоо тогтоохдоо уламжлал ёсоор Монголын цэрэг, эдийн засгийн хүчийг ашиглах. Монголчуудын түрэмгийлэлээс зайлсхийх боломж байгааг олж харан Алтан хааны урилгыг дуртайяа хүлээн авчээ. Хоёр талын ашиг сонирхол яв цав нийлснээр 1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Хэдий Далай лам гэсэн нэрээр алдаршсан боловч уулаасаа Далай лам нарын урьд болон хойд дахь дүрүүд нь ямагт “жамц” буюу Монголоор далай гэсэн нэртэй байсныг анзаарахгүй байж болохгүй. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ. Хэдий тийм боловч тэр үеийн Монголчууд их гүрний үлдэгдэл гэсэндээ Түвдийг эрхэндээ оруулах санаагаа орхилгүй Далай лам Содномжамцыг нас бармагц Алтан хааны ач Сүмэр тайжын хүү Далай-Эрдэнэг(1589-1616) Ёндонжамц хэмээн III Далай ламын дараагийн дүрд өргөмжилснөөр Монголчууд бусдын доор биш дээр байх ёстой бодлогыг үргэлжлүүлсэн. Гэвч тал хээрийн дайнч, энгийн, шударга, шулуун хүмүүс болохоор Монгол Далай ламаа нас бие нь жигдэрмэгц болзошгүй аюулаас хамгаалан цэргийн хамгаалалтан доор Түвд оронд тавьсан боловч шашин, сүм хийдийнхэн элдэв далд, нууц явуулгуудыг тооцоолж чадаагүйгээс Түвдэд очоод тун удалгүйгээр Монгол Далай лам ид залуухан насандаа сэжигтэйгээр жанч халив. Иймээс Монгол IV Далай лам гэнэт нас барсанд Монголчууд ихэд зэвүүрхэн дургүйцэж Түвдэд залхаан цээрлүүлэх цэрэг оруулж байсан. [7, 142х]
 
Мэдээжээр шинээр орж ирж байгаа үзэл суртал огт эсэргүүцэл тэмцэлгүйгээр дэлгэрнэ гэж байдаггүйгээс хойш бөө болон Монголчуудын хуучин уламжлал үзэл сурталдаа үнэнч байсан хэсгээс эсэргүүцэл үзүүлэв. Жишээ нь: Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна.[17, 207х]
 
Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ. Харин Монгол дахь энэхүү үйл явдлыг түүний эртний дайсан Мин улс ихэд олзуурхан хөхүүлэн дэмжин баясаж, байсан нь тэр үеийн Мин гүрний Монголд очиж байсан элч төлөөлөгч, тагнуул туршуулуудынх нь мэдээнээс илт харагддаг. [15, 194х]
 
== Халхад шажин дэлгэрсэн нь ==