Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Undid edits by 103.212.118.147 (talk) to last version by Zorigt
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 85:
=== Монголчлох шалтгаан ===
Хамгийн ноцтой нь Чин гүрний бодлоготой Түвдийн Монгол руу хандах ашиг сонирхол нь нийцэж байлаа. Түвдүүд шашнаар дамжаалан нөлөөлөө тогтоож орлогын баялаг эх үүсвэрээ хадгалах зорилгоор Монгол хэл рүү Буддын ном зохиолыг орчуулж байсан улааны шашны Сажа/Сакяа урсгалынхантай тэмцэлдэж, уг урсгалыг дэмжигч Лигдэн хаан, Цогт хунтайж нартай дайсагнаж байсан нь Манжийн улс төр, эдийн засаг, дипломат бодлогоор Монголыг эзлэх зорилготой яв цав нийцэж байлаа. Эх хэл дээрээ Буддын философийг уншин ухаарч сэтгэж, хэлэлцэж чаддаг хүмүүс юу гэж Манжийн далд явууллагад амар автан, дотоодын тэмцлээсээ шалтгаалан харийн харьяат болохыг хүсэх билээ. Ер нь Монгол хэл дээр Буддын ном, судруудыг орчуулах ажил Ойрадын Зая Бандидаас (1599-1662) хойш зогссон юм. Манж, Түвдийн аль алинд нь Буддын шашны мөн чанарыг ухаардаг, түүний философийг судлан оюун санаагаа хөгжүүлдэг Монголчууд бус харийнхны хэлснийг цээжлэн, бодож сэтгэж ухаарах шаардлагагүй манкуртууд, сохроор дагадаг дуулгавартай дагалдан гүйцэтгэгч нар хэрэгтэй байсан нь ойлгомжтой.
 
== Манж болон Түвд эв санааны нэгдэл ==
Манж болон Түвдүүдийн эв санааны нэгдэл нь Монголчуудын хагарч бутарсныг бэхжүүлэхэд илэрч байлаа. Тэд Чингис хааны цааз, засаг хууль ёсоор хэн дуртай хүн нь өөрийн дураар хаан цол зүүж явахыг хориглосон, зөвхөн түүний алтан ургийн хүн Монголчуудын Их Хуралдайгаар (одоогийн парламентийн хуралдаан маягаар) сонгогдон хаан болж улс гүрнээ нэгдсэн жолоодлогоор явах зарчмийг өөрчилжээ.Жишээ нь:
 
# Түмдийн Алтан ханд Далай ламаас Хувилай хааны бүх цолыг хэрэглэхийг зөвшөөрөн түүний үйл хэргийг залгамжлагч, хойд дүр нь гэж өргөмжилснөөр Монгол улсад хоёр их хааны засаглалыг бий болгож Монгол улс дээд зэргээр бутрах нөхцөлийн үндсийг тавьсан.
# Халхын Автайд хан цол өгснөөр Монголын хамгийн том аймгийг бүрэн тусгаар тогтнуулахад оюун санааы дэмжлэг болов.
# Далай лам бас л Автайн дүү Түмэнхэнд сайн ноён цол өгч халхын гурван хантай энэ зэрэгцүүлснээс улбаалаад Манжийн хаад халхын дотоод хэрэгт орох далим өгчээ. Дараахи нь Манжийн хаан зарлиг гарган Түмэнхэний ач Данзан ламыг халх хангуудтай энэ зэрэгцүүлэн өргөмжлүүлж, Халх долоон хошууг найм болгосон. Сонирхууштай нь цэргийн тоо, галт зэвсгээр давуу Галдангийн довтолгоог Түшээт хааны цэрэг гурван өдөр, гурван шөнө няцааж байлдахад Данзан ламын үр Шамба эрх дайчингийн цэрэг Халхын цэргийн дэгийг эвдэн зугтааснаар Түшээт хааны цэрэг бүслэгдэн ихэнхи нь эцсээ хүртэл байлдсаар арваны нэг хүрэхгүй хувь нь Түшээт хааныхаа хамт бүслэлтийг сэтлэн мултарсан түүхтэй. Гэтэл эдний удам Цэрэн эфү (Манжийн хааны хүргэн), хүү Цэнгүнжав нар нь Монголчуудынхаа эсрэг гарамгай байлдаж Манж хаанд гавьяа байгуулснаар шагналд нь Сайн ноён аймаг үүсгэж Халх Монголыг дөрвөн аймаг болгож дахин задалсан. Бүр хожим эдний удам Наянт ван хэмээгч 1911 оны Монголын эрх чөлөөний тэмцлийг эсэргүүцэн тэмцэж байв.
# Хасарын угсааны хошуудын ноёдод хан цол олгож Ойрадын ноёлогч Цорос аймгийнхантай нь тэмцэлдэх үндэс тавьсан.
# Далай лам бас л Чингисийн угсааны бус Галданд бошгот хаан цол олгож Халхын хангуудтай мөчөөрхөн тэмцэлдүүлэх үзэл сурталын үндэсийн өгсөн.
 
Мөн Монголчуудыг оюун санааны хувьд нэгдэх замын хааж Монголын том аймаг, улс болгонд шашны тэргүүнүүдийг залжээ. Жишээ татваас: Эзэл, хуваа буюу хуваа, эзэл гэсэн бодлого баримтлан Халхад Жавзундамба, Ойрадад Галдан (1643-1697), өвөр Монголд Жанжаа хутагтуудыг шашны тэргүүнүүд болгон тусад нь өргөмжилсөн нь монгол орны бутралыг оюун санааныхан хүрээнд бататгав. Манжийн хаад Жанжаа хутагтыг эрхэмлэж байсан бол, Түвдүүд Ойрадыг илүүд үзэж байсан байна. Баримт дурдвал Манжийн түүхэнд ганцхан удаа л улсын багш хэмээх хүндэтгэлийг Далай ламд ч, Банчин богдод ч өгч байгаагүй мөртлөө Энх-Амгалан хааны үед Жанжаа хутагт өгч байж. Түвдүүд болохоор Галданг илт дэмжиж, түүнийг дайтахаар сахилаа өгч шар шувтлахад нь зөвшөөрч, хожим амьтаны амийг нигүүлсэн тэвчигч бурханы номт Далай ламын хүсэлтээр Зүүн Туркестаны лалын шашны тэмцэлдэгч нэг талыг дэмжиж дайтахыг хүсэж бичиг илгээж байлаа. [21, 647x] Мөн Зүүнгарынхан Халх руу түрэмгийлэн довтлох нэг шалтагаа болгон Өндөр гэгээнийг Далай ламын элч төлөөлөгчөөс өндөр суудалд заларсан хэмээн яллаж байв. [16, 240х]
Хэдий тиймч Буддын шашин хүчтэй дэлгэрснээр дэвшилтэд үзэгдэл гарч соёл иргэншлийн тулгуур хот, суурин үүсэх бодит хөрс болсон. Жишээ нь: Богдын Хүрээ -Улаанбаатар, Хошуудын Авлай хийд- Казахстаны Семиплатиск, Цорсын гулзын (угалзын) хийд – Шинжааны Кульж, Өвөр Монголын Хөх хот зэрэг Монголын нутаг асан дээрхи эдгээр олон хотууд шарын шашны суурин хийдүүдээс үүсэлтэй.
 
== Манжийн шашны Монгол дахь бодлого ==