Херберт фон Караян: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 6:
 
== Уран бүтээлийн замнал ==
1929 онд Зальцбург хотын театрт Ричард Штраусын "Саломеи" дууриар ажлын гараагаа эхлүүлж, 1929-1934 онд Германы Ульм хотын театрт капельмейстерээр ажиллажээ.<ref name=":2" /><ref name="Osborne 2000" /> Удирдаачаар бие даан ажилласан анхны бүтээл нь 1933 онд тоглосон "Фауст" дуурь юм. 1935 онд уран бүтээлчийн хувьд ид оргилдоо хүрч [[Бухарест]], [[Брюссель]], [[Стокхольм]], [[Амстердам]], [[Парис]] хотуудын театрт зочин удирдаачаар ажиллажээ. 1938 оноос Берлиний Филармонид удирдаачаар ажиллаж эхэлсэн нь түүнийг нэр алдарт хүргэж өнөө үеийн хамгийн шилдэг удирдаач хэмээн зарим судлаачид бичиж байв. Тухайн жилдээ сонгодог хөгжмийн алдартай студи болох "Дойче Граммофон"-той гэрээ хийж Моцартын "Увидаст лимбэ" дуурийн хөгжмийг бичүүлжээ.
[[Файл:Bundesarchiv_Bild_183-R92264,_Herbert_von_Karajan.jpg|thumb|Херберт фон Караян 1941 онд]]
Нацист буюу Германы Үндэсний Социалист намын гишүүнээр элсэж байсан нь хожим түүний талаар олон янзын маргаан дэгдэхэд хүргэж байсан. 1946 онд Нацист Герман ялагдсаны дараа Зөвлөлт Холбоот улсын нөлөөгөө тогтоосон газруудад түүнийг тоглолтод оролцохыг хориглож байжээ. 1947 оноос эргэн уран бүтээлдээ идэвхтэй орсон ч Нацист намын гишүүн байсан шалтгаанаар 1955 онд [[Америкийн Нэгдсэн Улс|АНУ]] дахь аялан тоглолтын үеэр [[Детройт]] хотод хийх концертыг хориглож, [[Филадельфи|Филадельфийн Филармонийн]] удирдаач Южин Орманди түүнтэй гар барихаас татгалзаж, Нью Йорк хотын Карнеги танхимд тоглох концертын өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдав. Гэвч үүнээс үл хамааран түүний удирдсан хөгжмийн концертууд өндөр үнэлэлт авч байлаа.