Элбилгэ хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Элбилгэ хатан''' (Руни бичиг:𐰃𐰠𐱅𐰼𐰾:𐰴𐰍𐰣, галиг:Ilbilga Katun) бол Хөх Түрэгийн хаант улс|..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

04:41, 12 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Элбилгэ хатан (Руни бичиг:𐰃𐰠𐱅𐰼𐰾:𐰴𐰍𐰣, галиг:Ilbilga Katun) бол Түрэгийн хожуу хаант улсын Элтэрэс хааны хатан юм. Билгэ хаан, Күлтигин жанжин нарыг төрүүлсэн. Элбилгэ гэдэг нь жинхэнэ нэр биш, төр улсын хааны хатанд олгож байсан хүндэт цол байсан бололтой. Жишээлбэл Уйгур улсын Баянчур хааны авааль эхнэрийг бас ᠋᠋᠋Элбилгэ хатун гэж түүхэнд тэмдэглэсэн нь андуурахад хүргэдэг. Түүхэнд энэ хатны тухай Билгэ хааны гэрэлт хөшөөнөө гагц удаа дурдажээ. Билгэ хааны гэрэлт хөшөөны бичээст: Дээрээс Түрэгийн тэнгэр, доороос ариун дэлхий ус, Түрэг улс үл сөнөх болтугай, өнөд орштугай хэмээн миний эцэг Элтерес хаан, эх Элбилгэ хатан зулайгаас өргөн дэвшүүлэв.[1]

Эшлэл

  1. А.Амар "Монголын товч түүх" УБ., 1989. т.66