Датань хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Юйцзюлюй Датань'''<ref>'''Моуханьхэшэнгай (牟汗紇升蓋, Móu hàn hé shēng gài)''' цолтой. </ref>(хятадаар:..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

08:06, 4 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Юйцзюлюй Датань[1](хятадаар:郁久閭 大檀, пиньинь:Yùjiǔlǘ Dàtán)бол Жужан улсыг 414-429 онуудад захирч байсан хаан юм. ЮйжШэлүнь хааны авга ах Пүхүний хүү буюу үеэл нь юм. 414 онд Булужэнь нарын ноёдууд хаан суурийг булааж авсны дараа, Булужэний өөрийн эрх мэдлээ бататгах тэмцэлд татагдаж, олон түмний тусламжтайгаар ялалт байгуулж, хаан болов. Түүнийг 429 онд хүү Ути нь залгамжлан Жужан улсын хаан болов.

Хаанчлал

Датань, хаан болсны дараа тус жилийн өвлийн 12 сард Хулюй хааны өс хонзонг нэхэж, Умард Янь улсын хил рүү довтлон орж, олз арвинтай ялалт байгуулсан. Энэ ялалтанд урамшсан Датань хаан, түүний харьяат аймгийн ноёд, цэргүүд өмнө зүгт Тоба Вэй улсын хойд хил рүү жил бүр дээрмийн довтолгоон хийж эхэлсэн. Гэвч 424 оны 12 сар, 425 оны 10 сар, 429 оны 5 сард Вэй улсаас 100,000-300,000 тооны цэргийн хүчээр Жужан улсад дайран оржээ. Эхний хоёр дайнд Жужан улс 100,000 гаруй адуу морьдоо олзлуулж, Жужаны 300,000 харьяат ард олзлогдов. Гэтэл удалгүй эдгээр ардыг Жужан улс хураан нэгтгэж, ахин сэргэж эхэлсэн байдаг. Ингээд 429 оны 5 сард 100,000 цэргээр Хэрлэн голын чиглэлээр гэнэдүүлэн довтлон олон тооны хүн ард, мал хөрөнгө олзлов. Баруун зүгт Датань хаан зугтаж амжсан ч, Уйгур аймгийн довтолгоонд хиар цохиулж, улс нь бутарч, хүн ард нь хядагдан цөөрөв. Ингээд сэтгэл санааны дарамтанд орж, тус жилдээ тэнгэрт хальсан.

Өмнөх
Булужэнь
Жужан улсын хаан
414-429
Дараах
Ути

Эшлэл

  1. Моуханьхэшэнгай (牟汗紇升蓋, Móu hàn hé shēng gài) цолтой.