Кутлук Билгэ Күл хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 1:
'''Кутлук Билгэ хаан''' (?-747) буюу '''Кутлук Билгэ Күл хаан''', '''Күллиг Бойла'''<ref>Өөрийнх нь нэр нь '''Күллиг Бойла''' буюу '''Күллиг Пэйло''' юм.</ref> бол [[уйгур]]ын [[Яклакар]] овгийн тэргүүлэгч [[Хушу]]гийн хүү юм. 739 онд эцгийнхээ суурийг залгамжласны дараа [[Хөх Түрэгийн хаант улс|Түрэгийн хаант улсын]] дотоод улс төрийн тэмцэлийг ашиглаж, [[Басмал]], [[Харлуг]] аймгуудтай холбоо тогтоож, Түрэг улсын эсрэг тэмцэж, 744 онд амжилтанд хүрч токуз огузын олон аймгуудыг нэгтгээд Уйгур улсыг тунхаглаж, '''Кутлук Билгэ Күл''' хаанд өргөмжлөгджээ. Хэдий тэрээр их ялалт байгуулсан ч, 747 онд нас баржээ.
 
[[Шинэ Тан улсын судар|Шинэ Тан улсын сударт]] Түрэгт 740 оны хавар ирсэн Тангийн Ли ШиЖи элч Түрэгийн хаан Тэнгри хаан, эхтэйгээ хамтарч баруун гарын шадыг хуурч авчраад алснаар Түрэг улсад том үймээн дэгджээ. Тэр өөрөө Түрэгийн хааны ордонд байж байгаад 741 оны [[Панкүл тегин]], [[Кутлук ябгу хаан|Кутлук ябгу]] нарын тэмцэлд өртжээ. Энэ тухайгаа [[Баянчор хаан|Моюнчур]] [[Тариатын бичээс|Тариатын бичээст]]: могой жил (741) хорин найман насандаа би Түрэг улсын дотор будилав, тэгээд мөхөх дөхлөө гэж өгүүлсэн байдаг. Ийнхүү Түрэгийн төр самуурч эхэлснийг биеэрээ ажигласан эцэг хүү хоёр өөрсдийн төр улсаа сэргээх цаг ирснийг мэдэрсэн бололтой. Куллиг Бойла Токуз огуз аймгуудыг эеэр нэгтгээд дараа нь Басмил, Карлук аймагтай холбоо тогтоож Басмил аймгийн эзэн [[Ашина Ши]] (Сэдэ)-г хаанд өргөмжилж Түрэгтэй тэмцэлдэж эхэлжээ. Түрэгийн гол хүчийг нугалж авсны дараа эхлээд Басмилийг дараа нь Карлукийг өнөөгийн Монгол нутгаас хөөж явуулжээ. Улмаар Күллиг Бойла хаан 745 оны эхээр Түрэгийн сүүлчийн хаан [[Кулунбек Баймэй Хулунфу-гхаан|Баймэй Кулунбекийг]] алж улсыг нь сөнөөв.<ref>https://mongoltoli.mn/history/h/729</ref>
 
==Гэр бүл==
Мөр 16:
{{s-start}}
{{Залгамжлал
|өмнө=[[БэмэКулунбек Баймэй хаан]]
|дараа=[[Баянчор хаан]]
|албан_тушаал=[[Монгол хаад|Уйгурын хаан]]