Улаанхус сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 21:
}}
 
'''Улаанхус''' нь [[Баян-Өлгий]] аймгийн [[сум]] юм. Анх 1923 он Шеруши хошуу нэртэй суурь нь тавигдаж байсан. 2023 он түүхт 100 ойг тэмдэглэнэ. Улаанхус сум бол Монгол улсын хамгийн хүн ам ихтэй сумдын нэгэнд зүй есоор ордог. 9000 гаруй хүн амтай. Нэг сонирхолтой нь сумын нутаг дэвсгэрт казахуудаас өөр нэг ч үндэстэн ястан амьдардаггүй юм. Монгол улсын хамгийн өндөр цэг болох [[Таван Богд]]ын оргил энэ сумын нутагт оршдог. Одоогийн Улаанхус сум 1962 онд Ойгор сумыг тус суманд нэгтгэсний үр дүнд өргөжин бий болсон юм. Сумын өргөн уужим нутагт сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүний эмнэлэг тус бүр 3 бий. Тус сумын нутагт Монголд төдийгүй дэлхийд хосгүй, Ойгорын эртний сүг хадны бичээс нь 20 км талбайг эзэлж, эрдэмтэд болон жуулчдын анхаарал сонирхлыг татсаар байна.
 
==Хүмүүс==
Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул юм. Энэ сумын нутагт голлох Шеруши омгийн угсаа залгамжилсан ноён, Ахтайн Жылхышы, Жылхышийн Сүхэрбай,Малын Дорнод Туркестан улсын генерал-майор асан Сүхэрбайн Далелхан нарыг дурдах нь зүйтэй. Монгол улсад нэрд гарсан төр нийгмийн зүтгэлтэн , партизан Карибайн Шангишбай,аймгийн анхныЗасаг дарга нар Дүзелбайн Женисхан,партизан КарибайнШабийн ШангишбайХабдыл, Асханбайн Сарай, Ром, Хузкейн Дармен эрдэмтэн профессор Өмирбекийн Хамбар, Асханбайн Сарай, Ануарын Ното, Абильтайн Минис, Байтазагийн Хурметбек болон Миналын Динейхан, Орайханы Шерхан, Камалашын Бихумар, Монгол Улсын Гавъят Эмч Рамишын Асай зэргийн дэд эрдэмтэн докторууд, алдарт дуучин Ж.Хадуу, А.Хавлааш, Ж.Хиватдолда, уран зохиолчид Б.Имашхан, К.Махфуз, Ж.Байыт, Х.Даян, М.Хабдай, П.Мурат, И.Кенес, И.Нарау, И.Еликбай, [[улсын начин]] Т.Нурхадыл, Б.Серик, аймгийн хурц арслан М.Борбан, М.Азкей, М.Нажкей, С.Бердихан нэр тус сумын уугаалууд юм.
 
== Эрүүл мэндийн төв ==