Хашхүүгийн Наранжаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tag: Reverted
б Гончиглувсангийн Энхбаатар (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 22:
 
Х.Наранжаргал нь МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, Монголын [[Хэвлэлийн хүрээлэн|Хэвлэлийн Хүрээлэн]]<nowiki/>гийн сэтгүүл зүйн дээд курст Телевизийн онол дадлагын хичээл зааж байсан. Дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцсон.
 
== Хүний эрх хамгаалагч-Зоригтон ==
 
“Мэдлэг бол хүч" Энэ бол Глоб интернэшнл төв төрийн бус байгууллагын уриа. "Өнөөдөр хэн нэгэнд тохиолдож байгаа хууль бус үйлдэл маргааш илүү олон хүний эрх зөрчигдөх эхлэл болно. Тиймээс үргэлж бусдыг гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Хүсэл зориг байвал хүн болгон хүний эрхийг хамгаалагч болох боломжтой юм шүү” гэж Х.Наранжаргал ярьдаг.
 
Сэтгүүлч Х.Наранжаргал 1980-аад оноос тухайн үеийн Монгол Телевизэд сурвалжлагч, редактор, ерөнхий редактор, телевизийн орлогч захирал зэрэг мэргэжлийн чадвар ур шаардсан, нийгэмд их нөлөөтэй удирдах алба хашиж байсан.
 
Монгол Телевизийн буянаар 1991 онд Английн Лондон хотод хэлний сургуульд сурч, BBC телевизэд дадлага хийх боломж олдсон. Эндээс л олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чиг үүрийн талаар ойлголттой болсон хэмээн тэр ярьдаг.
 
Глоб интернэшнл төрийн бус байгууллагыг 1999 онд гурван хүнтэйгээр байгуулж байлаа. Хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин таатай байснаар хөгжих ёстой юм байна гэдгийг ойлгож, нөлөөллийн ажлаа ингэж эхэлжээ.
“Эрх зүйн орчинг сайжруулахаар ажилласан. Энэ хугацаанд мэргэжил нэгтэй сэтгүүлчид маань намайг шүүмжилж албан тушаалаа санагалзаж ийм ажил хийж байна гэсэн сонины нийтлэл ч гарч байлаа. Чөлөөт хэвлэл сангийн захирлаар ажиллаж байхдаа мөнгө төгрөг идэж, уусан гэж ч гүтгүүлж байлаа” гэж тэр хэллээ.
 
Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай, Мэдээлэл авах эрхийн тухай хууль гэх мэт олон хууль батлуулахад тэр өөрийн ажил амьдралын 14 жилийг зарцуулжээ.
Иргэний боловсрол гэдгийг багаас нь бий болгож байх хэрэгтэй. Хүний мэдээлэлтэй байх эрх бол амьд явах эрхтэй нь цуг бий болдог. Бидний харах, үнэрлэх, амтлах, сонсох гэдэг мэдрэхүйн эрхтэнээрээ дамжуулаад л анхдагч мэдээллийг авч байгаагаа сайн ойлгодоггүй. Төрийн байгууллагаас мэдээлэл авах эрх сургуулийн захиргаанаасаа мэдээлэл хүсэж байгаа сурагчаас эхлэнэ тэгэхээр үүнийг багаас нь төлөвшүүлэх нь чухал юм гэсэн байр суурьтай байдаг нэгэн.
 
Хүний эрхийг хамгаалагч гэж мэргэжил боловсрол байхгүй, хүний төлөө дуугарч байгаа бүхэн хүний эрхийн хамгаалагч юм. Энэ зүгээр л хүний эрхийн соёл. Гэтэл манайд бол түүнийг заргач, хэрүүлч гэж янз бүрийн нэр хоч өгөөд дараад байдаг.
 
[https://amnesty.mn/index.php/2019-06-05-14-25-31/170-2020/556-2020-05-27-23-35-34 ХҮНЛЭГ БАЙХ НЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ЭХНИЙ АЛХАМ]
 
/хөрөг найруулал/
 
== Гавьяа шагнал ==
Line 53 ⟶ 31:
{{DEFAULTSORT:Наранжаргал, Хашхүүгийн}}
[[Ангилал:Монголын сэтгүүлч]]
[[Ангилал:Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч]]
[[Ангилал:Монгол Улсын Их Сургуулийн багш]]
[[Ангилал:ЗХУ-ын их сургуулийн төгсөгч]]