"Хүний эрхийг хамгаалагч"-ны өөр хувилбарууд

Tag: Reverted
=== Хүний эрх Монголд ===
Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Энэ нь хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байгаагийн илрэл юм. Иймээс зарим нэг хүний эрхийг хамгаалагч нарыг эрсдэлд оруулах асуудал гарч байна. Тухайлбал залуухан хүний эрхийг хамгаалагчдад зайлшгүй анхаарал хандуулах, туслан дэмжих хэрэгтэй. Үүнд хүүхдүүд өөрсдөө тэмцэх хэрэгтэй. Хүүхэд хүүхдийнхээ эрхийг хамгаалагч байх хэрэгтэй. Эдгээр залуу тэмцэгчдийн ач холбогдлыг өндрөөр үнэлэх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд хүмүүс хоорондоо гутаан харилцан доромжлох, цаашлаад уул уурхай хөгжсөн орон нутагт амьдарч буй малчид иргэдийг эрх байнга зөрчигддөг. Ус, байгаль орчин, агаар бохирдсоноор тэдний эрх ч зөрчигдөж байна гэсэн үг.
 
=== Хүний эрх хамгаалагч-Зоригтон ===
Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас 2019,2020 онуудад нийт сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрхийг хамгаалагч ЗОРИГТОН” сэдвийн хүрээнд хөрөг найрууллын уралдааныг зарласан.
Хүний эрхийг хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч гээд олон янзын хүмүүс байдаг.
Шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, бусдыг ад зэтгэр мэт буруутгах үзэлтэй үл эвлэрдэгээс өнөөдөр тэдний үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна. Хоосон амлалтаар хүний эрхийг арилжиж байгаа этгээдүүдтэй зоригтой тэмцэж чадах хүмүүс юу юунаас илүү эрхэм. Бид хамтдаа өөрчлөлт авчирч чадах, эр зоригийг дэмжиж, монголын хүний эрхийн хамгаалагчдын тухай олон нийтэд сурталчлан таниулахын тулд энэ хөрөг нийтлэлийн уралдаанд зарласан.
 
 
[[Ангилал:Хувь хүний эрх]]