Судрын чуулган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.10.22.80 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Мөр 2:
'''Судрын чуулган''' ({{lang-ar| جامع التواريخ }}; {{lang-fa| جامع‌التواریخ }}) бол XIV зууны үед бичигдсэн түүхийн зохиол юм. Энэ зохиолыг [[Перс]]ийн эмч, эрдэмтэн [[Рашид Ад Дин]] бичжээ. "Судрын чуулган"-д [[Чингис хаан]] болон түүний удмынхны түүх голлон бичигдсэн бөгөөд Монголчуудын захиргаанд орсон олон нүүдэлчин аймгийн түүх мөн бичигдсэн байдаг ажээ.
 
Монголын эзэнт гүрний түүхийн сурвалжийн гол бүтээлийн нэг нь Рашид ад-Диний “Жами ат-таварих” /Jami’u’t- Tawarikh/ буюу "Судрын чуулган" болно. Юань улсаас уригдан ирсэн Болд чинсан зэрэг Монголын түүхийн өргөн мэдлэгтэн, бусад үндэстний түүхч нар оролцон хамтран уг зохиолыг бичиж туурвижээ. “Судрын чуулган” нь “Монголын нууц товчоон”-д дурдагдаагүй олон зүйлийг дурдсан байхаас гадна тус сурвалжийн мэдээ зэнги батлан өгүүлсэн байдаг нь эдүгээг хүртэл олдоогүй “Алтан дэвтэр” мэт сурвалжийн талаар дурдсан байдгаараа үнэ цэнэтэй билээ. Энэхүү зохиол нь олон зохиогч, бичгийн түшмэд нар хамтран бичсэн хамтын бүтээл гэж үнэлэгддэг төдийгүй дэлхийн түүхийг бичих анхны томоохон оролдлого байсан юм.
[[Зураг:GhazanConversionToIslam.JPG|250px|right|thumb|"[[Газан]] хаан [[Ислам]]ын шашинд орсон нь". "Судрын чуулган"-ы чимэглэл зураг.]]
 
Газаан (1294-1304) хаан, Монголчуудын уламжлалт эрдэм мэдлэг, түүхийг үлдээх зорилгоор өөрийн сайд Рашид ад-Динд үүрэг болгон Чингис хаан ба түүний үр удам угсааны талаар бичих даалгавар өгсөнд “Ерөөлт Газааны түүх” нэрт зохиол бичигдэж эхэлсэн гэдэг. Энэ нь өргөжсөөр бидний өнөөгийн мэдэх “Судрын чуулган” зохиолын цөм болсон юм.
 
“Судрын чуулган” зохиол нь Өлзийт хааны үел бичигдэж төгсчээ. Зохиолын баримтуудын ихэнхи нь Монгол хаадын дэргэд ордонд он удаан жил ажилласан хүмүүсээс сонссон зүйл, уйгур, хятад, түвэд, энэтхэг, түрэг, араб, еврей, христийн шүтлэгтэн зэрэг гүн ухаантан, шашны судлагч нар, түүхч хүмүүсээс сонссон, холбогдох номноос орчуулуулсан зүйлүүдээс бүрддэг.
 
Энэ зохиолын зарим хэсгийг перс, цагадай хэлээр бичигдсэн гэгддэг ба хожим зарим хэсэг нь араб хэлээр орчуулагдсан байна. Бидний үеийг хүрсэн хоёр хувилбар байгаагийн 1306-1307 оны хооронд бичигдсэн эхний хувилбар нь гурван ботиор, 1310 онд бичигдсэн дараах хувилбар нь дөрвөн боть болон хэвлэгдсэн байна.
 
Судрын чуулганы нэгдүгээр ботийн Монголчуудтай холбогдох хэсгийг E.M.Quatremere франц хэлэнд /1836/, И.Н.Березин орос хэлэнд /1858, 1868, 1888/ хэвлэгдэж Л.А.Хетугарова нарын орчуулга 1952 онд; англи хэлэнд Ж.АБойл /1971/, В.М.Такстон /1999/, турк, хятад Солонгос, Япон хэлнүүдэд орчуулагдан гарчээ.
 
Улмаар орос хэлнээс монгол хэлэнд Ц.Сүрэнхорлоо /2002/, англи хэлнээс Г.Аким /2013, 2016/ нарын орчуулгаар хэвлэгдсэн нь монголын түүхийн судалгаанд чухал нэгэн алхам болсон юм.[[Зураг:GhazanConversionToIslam.JPG|250px|right|thumb|"[[Газан]] хаан [[Ислам]]ын шашинд орсон нь". "Судрын чуулган"-ы чимэглэл зураг.]]
 
== Цахим холбоос ==