Петра: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
 
'''Петра''' нь ({{lang-gr|πέτρα}}; {{lang-ar|}}البتراء, Al-Batrāʾ) [[Йордан]] улсын Маан амбан захирагчийн тойргийн [[Ваади Араба]]д орших археологийн бүс юм. [[Сөнөсөн тэнгис]]ээс [[Арабын булан]] хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх [[Хор уул]]ын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд [[Дэлхийн гайхамшгууд]]ын нэгэнд зүй ёсоор тооцогддог.
1812 онд [[Швейцарь|Швейцарийн]] аялагч [[Иохан Людвиг Буркхардт]] уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.[[Ньюдигэйтийн шагнал]]т Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа ''“Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ”'' хэмээсэн байдаг. [[ЮНЕСКО]] 1985 онд ''“Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг”'' хэмээн үзэж, [[Дэлхийн өв]]д бүртгэн авчээ.
Петрад хийсэн олон тооны [[археологи]]йн шинжилгээний үр дүнд нэн эртнээс [[хүн]] амьдарч ирснийг нотолсон байдаг. [[Неолит]]ийн үеийн хүний зурсан гөрөөс агнаж буй [[хадны сүг зураг]] олдсон нь үүний нотолгоо юм. [[Эртний Египет|Египет]]ийн найм дахь улсын үед Петра нь байнгын оршин суугчидтай байсны нотолгоо олддог.