Содовжамцын Хүрэлбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Сорхууд овогт Содовжамцын Хүрэлбаатар''' (1951 оны 10 сарын 17-нд төрсөн) нь Монголын д..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

03:39, 15 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Сорхууд овогт Содовжамцын Хүрэлбаатар (1951 оны 10 сарын 17-нд төрсөн) нь Монголын дипломатч. Япон улсад 2 удаа, мөн БНАСАУ-д онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв. Өдгөө Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч.

Намтар

Боловсрол

Хүрэлбаатар 1969 онд Баянхонгор аймагт дунд сургууль дүүргээд Улсын Багшийн Дээд Сургуулийн орос хэлний ангид элсэн орж 1971 он хүртэл суралцсан. Улмаар 1971-1976 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж дипломатч мэргэжил эзэмшжээ. Мөн 1989-1991 Оросын ГХЯ-ны Дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал

  • 1976-1981 Гадаад харилцааны яамны Азийн газрын ажилтан. Энэ үедээ Япон улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд томилогдон орчуулагчаар 2 жил ажилласан.
  • 1981-1987 Япон улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1987-1989 ГХЯ-ны Азийн газрын 2-р нарийн бичгийн дарга
  • 1991-1996 ГХЯ-ны Ази-Африкийн газрын дарга
  • 1997-2001 Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
  • 2002-2005 ГХЯ-ны бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөх
  • 2005-2008 ГХЯ-ны Азийн газрын дарга
  • 2008-2011 БНАСАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
  • 2012~2017 Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

Шагнал

  • Мандах нар одонгийн алт мөнгөн од, зэрэглэлийн одон (2017)
Өмнөх
Рэнцэндоогийн Жигжид
Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
2012-2017
Дараах
Дамбадаржаагийн Батжаргал
Өмнөх
Жанчивдоржийн Ломбо
Монгол Улсаас БНАСАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
2008-2011
Дараах
Маньбадрахын Ганболд
Өмнөх
Бадам-Очирын Должинцэрэн
Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
1997-2001
Дараах
Замбын Батжаргал