Запорожье (бүс нутаг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
(Өөрчлөлт алга)

10:19, 11 Нэгдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Запорожье (Украин: Запоріжжя) — Украйн орны төв өмнөд хэсэгт оршиж байсан нутгийн нэр байв.

Запорожийг одоогийн Украйны нутагтай харьцуулсан газрын зураг

Днепр мөрний боргио тус газар байдаг бөгөөд «Боргионы цаад (нутаг)» гэсэн утгатай юм.

Өнөөгийн Украйн улсын Николаев, Кировоград, Запорожье, Днепропетровск, Херсон, Донецк мужийн нутаг дэвсгэрийг хамарч байв.

16-18-р зуунд Запорожид хагас автономит хазаг улс оршиж байсан нь Запорожийн хазаг юм.

Түүх

1667 онд Москвагийн царь, Польшийн ван нарын байгуулсан Андрусовын гэрээ ёсоор 1686 онд Оросын харьяанд тус нутаг шилжсэн ба үүнээс Запорож гэсэн нэр авсан. Өмнө нь Польш-Литвын мэдэлд байхад «Хээр хөдөө» гэсэн утга бүхий нэртэй байв. 1750 онд Оросын хааны зарлигаар нутгийн өрнө умард этгээдэд Польш-Литватай хиллэдэг хэсэгт Шинэ Серб хэмээх цэргийн түшиц газрыг тасдан байгуулсан. Дараа нь Кременчукт төвлөн Шинэ Серб, Словянсерб, Запорожийн умард хэсгийг оруулан Шинэ Орос гэсэн нутаг дэвсгэрийг үүсгэжээ.