Лувсанжамбын Мөрдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 17:
 
==Намтар==
Л.Мөрдорж 1919 оны 9-р сарын 15 -нд одоогийн [[Улаанбаатар]] (Өргөө) хотноо төрсөн. 1929-1932 онд бага сургууль, 1932-1933 онд санхүү нягтлан бодохын зургаан сарын курст сурч төгссөн. Хуучир хөгжмийг бие даан тоглож сурсан. 1933 онд Улсын Төв Театрт очиж шалгуулж Түдэв, Түвдэн, Алтангэрэл нарын алдар цуутай хуурчдын эрдэм чадвараас суралцахын зэрэгцээ тухайн үед 1930-1936 онд манай оронд ирж ажиллаж байсан тахлын эмч - орос докторын гэргий гарамгай төгөлдөр хуурч М.Д.Берлин-Печниковад давхар шавилан ая дууг тэмдэглэн ноотолж бичих арга ухаанд суралцжээ. 1936 оноос цэрэгт явж үндэсний хөгжмийн тэмцээнд хуучир хөгжмөөр түрүүлж '''Улсын Алдарт Гавьяат Хөгжимчин''' цол хүртэн Жанжны тушаалаар Цэргийн Төв Клубт хөгжимчнөөр шилжиж гурван жилийн цэргийн албаа хаасан. Цэрэгт байхдаа жүжигт тоглон, дууны уран бүтээл туурвиж эхэлсэн. 1939 онд цэргээс халагдан Улсын Төв Театртаа эргэн иржээ. 1940 оны эхээр УТТ-т ирж ажилласан Б.Ф.Смирновын "Композиторуудын семинар"-т хамрагдаж хөгжмийн боловсролоо дээшлүүлсэн.1940 онд бүтсэн "Анхдугаар хичээл" киноны хөгжмийг бичсэн нь монгол хүн '''анх киноны хөгжим бичсэн''' үйл явдал болсон байна. 1940 оны 8 сард Улсын циркт шилжиж саксафоносаксофон хөгжимчнөөр ажиллаж байгаад 1941 онд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Дуу Бүжгийн Ансамбль байгуулагдахад анхны даргаар, 1942-1950 онд Улсын циркийн джаз хөгжмийн удирдаачаар тус тус томилогдон ажиллажээ. 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд (багш нь Е.К.Голобеев, В .Г.Фере) суралцан төгсөхдөө бичсэн түүний дипломын ажил болох "Миний эх орон" I симфони нь '''манай улсын анхны симфони''' болсон юм. 1956-1969 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад хөгжмийн зохиолч, 1969-1974 онд Улсын Багшийн Дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн салбарт (нэг удаагийн элсэлт авсан) онол, зохиомжийн багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв. 1936 онд Ардын Хувьсгалын 15 жилийн ойн баяраар Улсын алдарт [[Монгол улсын гавьяат жүжигчин|гавьяат хөгжимчин цолыг 16 настай хүртжээ.]] БНМАУ-ын [[Төрийн шагнал|Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал]]ыг 1946 онд "Эх орон" дуугаар анх удаа, 1951 онд (хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн хамт) БНМАУ-ын [[Төрийн дуулал|Төрийн дууллаар]] хоёр дахь удаагаа хүртсэн. 1975 онд [[Ардын Жүжигчин]] цол хүртсэн. 1999 онд Монгол улсын ХХ '''"ЗУУНЫ МАНЛАЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ"'''-оор шалгарсан. 2001 онд Монгол Улсын Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгыг Л.Мөрдоржийн нэрэмжит болгон түүний нэрийг мөнхжүүлжээ.
 
30-аад оны төгсгөлд Халх голд харийн дайсантай тулалдаж монгол хөвгүүдийн цус асгарсан тэр үед Л.Мөрдоржийн бичсэн "Партизан Чойбалсан"/1937/, “Сүхбаатар хэмээх дуу” /1938/, “Түүхт хил” /1939/, “Хилийн цэрэг” /1939/, “Байлдагч суман” /1939 он З.Пунцагийн шүлэг/ зэрэг олон сайхан дуунууд нь цэрэг эрийн жавхаа сүрийг магтан итгэл зориг нэмж байлаа. “Түүхт хил” дуу эх орны сэдэвт дуунд баатарлаг өнгө аясыг нэмж, эрчимт хэмнэлийг тогтоосон нь манай дууны урлагт шинэчлэл болжээ. Нийтийн дууны дахилттай бадагчилсан дууны шинэ хэлбэрийг бий болгож “Үүл нүүж цахилгаан бадарсан тал” бадгийг хүүрнэл, өгүүлэмжээр “Энэ бол миний эх орон, эзэн бидний өлгий нутаг”гэсэн дахилтаар оргил хийж маршийн сүрлэг хэвээр бүтээсэн нь нийтийн дууны шинэ хэлбэр байлаа. Л.Мөрдорж жараад жил дуу туурвисан байна. Мөрдоржийн жараад жил туурвисан дуу манай хагас зуун жилийн аж төрөл, сэтгэл зүтгэлийн толь болж байсан юм. Л.Мөрдоржийн анхны дуунууд гарч ирмэгц л бүх нийтээр дуулдаг байсан гэдэг. Үнэндээ тэр үед дуу их цөөн, дуу зохиогч нь ч хуруу дарам цөөхөн байсантай холбоотой. Л.Мөрдорж 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр “Эх орон” дуугаа зохиосон ба энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс нь манай эх орны сэдэвтэй дуунуудын манлай нь болж үлдсэн юм.