Цэндийн Молом: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
Мөр 2:
 
==Намтар==
Ц.Молом 1932 онд [[Увс аймаг|Увс]] аймгийн [[Давст сум]]анд төрж, 1950 онд Санхүү эдийн засгийн техникум, 1958 онд [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУОХУ]]-ын [[Эрхүү]] хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж, санхүүч эдийн засагч мэргэжил эзэмшжээ.
 
Тэрбээр 1950-1963 онд [[Сангийн яам (Монгол)|Сангийн яаманд]] зааварлагч, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд байцаагч, Санхүү эдийн засгийн техникумд багш, хичээлийн эрхлэгч, захирал, Сангийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайд, 1963-1965 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны ерөнхий хорооны гишүүн, 1965-1968 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-д худалдааны төлөөлөгч, 1968-1969 онд Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд, 1969-1979 онд Сангийн яамны сайдаар тус тус ажилласан. Улмаар 1979-1983 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байв.