Карл Маркс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 14:
 
== Марксын сургаал ба марксизмууд ==
К.Маркс ихэнх суут сэтгэгчдийн адил эрдэм судалгааны ажлаа дагнан эрхэлсэн эрдэмтэн хүн байсангүй. Тэрбээр идэр залуугаасаа капиталист нийгэм дэх дарлал, мөлжлөг бурангуй ёсыг илчлэн шүүмжилсэн нийтлэлүүд бичиж, нийтлэлчийн хөдөлмөрийг шинжлэх ухааны болон улс төрийн хувьсгалч үйл ажиллагаатайгаа хослуулж Европ болон АНУ-ын хэд хэдэн сонин, сэтгүүлд зохиолч ба редактораар хамтран ажиллаж байжээ. Маркс пролетари нар бол капитализмыг булшлах хувь тавилантай хүч гэж үзээд тэднийг гэгээрүүлэх, зохион байгуулах ажлыг биечлэн хийж байсан хувьсгалч, тэмцэгч хүн байлаа. К.Маркс үнэхээр сэтгэл зүрхээрээ хувьсгалч, тэмцэгч хүн байсан явдал түүний бүтээсэн онол сургаалыг ойлгох түлхүүр нь билээ. Нөгөө талаас марксизм гэдэг нэрийн дор бальщевизмбольщевизм, ленинизм, сталинизм, маоизм мэт догматик мөртлөө хувьсгалч чиглэл дэлгэрээд зогссонгүй нийгмийн биет практик үйл болж байсан билээ. XIX зууны эцэс ХХ зууны эхээр Марксын сургаалыг нэг талаас Э.Бернштейн, К.Каутский нарын ажилчны хөдөлгөөний реформист зүтгэлтнүүд, нөгөө талаас Ленин, Троский мэт большевик, меньшивик хувьсгалчид өөр өөрийнхөө үндэслэлийн үдгээсүднээс тайлбарлан хэргэлж байв. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ. Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч ОХУ, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.
 
== Үзэл санааны үндэс ==
Мөр 43:
Үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны хоорондох зөрчил нь нийгмийн дэвшлийг хангах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ зөрчил туйлдаа хүрсэн нөхцөлд нийгмийн хувьсгал гарч, хуучин үйлдвэрлэлийн аргыг шинэ үйлдвэрлэлийн аргаар буюу нэг нийгэм солигдоно гэж Маркс үзжээ. Энэ бол нийгэм эдийн засгийн байгууллын тухай Марксын сургаалын гол цөм юм.
== Карл Марксын хожуу үеийн амьдралын замнал==
Маркс дэлхийн социологийн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан онол, сургуулийг үндэслэсэн юм. Марксын социологийн онол нь нийгмийг систем болгон үзэж эдийн засаг, нийгэм, улс төрийн бүрэн хүрээнд задлан шинжилжээ. Нийгэм өөрийн зүй тогтоолын дагуу хөгжөдөг гэсэн санаа Марксаас өмнө байсан хэдий ч түүнийг шалтгаацал, хөгжил, үр дүнийн үүднээс нэгтгэн боловсруулсан гэж болно. Тэр нийгэм, эдийн засгийн байгуулал, нийгмийн анги тэдгээрийн эвлэршгүй тэмцэл, нийгмийн хувьсгал, өмч, гэр бүл, төр, түүний мөхөл, бие хүн ба нийгэм, ёс суртхуун үзэл суртал, улс төрийн ухамсар зэрэг социологийн онол асуудлыг хооронд нь нягт уялдуулан бүр нарийвчлан задалж үнэлэлт дүгнэлт төдийгүй онолын хэмжээнд боловсруулалт хийсэн юм. Эдгээр онол дүгнэлт ямарч гэнсэн зуу гаруй жилийн турш дэлхий дахинаа алдаршиж зарим улс орон практик болгон хэрэгжүүлэхийг зорьсон боловч бүтэлгүйтсэнийг бид мэднэхэрэгжүүлсэн. Марксын онолыг төрөл бүрийн “марксизм” болгохгүйгээр социологийн онолын нэг гэдэг үүднээс сайтар задлан шинжлэх нь жинхэнэ шинжлэх ухаанч хандлага байх болно.
1881 онд эхнэр Жэнни нь нас барсны дараа Маркс салст бүрхэвчийн үрэвсэлтэй болж амьдралынхаа сүүлчийн арван таван сард зовиуртай байв. Өвчин нь даамжирч гуурсан хоолойн үрэвсэл, цээжний гялтан хальсны үрэвсэл болсны улмаас 1883 оны 3-р сарын 14-нд Лондонд нас баржээ. Түүнийг Хайгэйтийн оршуулгын газар 1887 оны 3-р сарын 17-нд оршуулсан ба түүний бунхан дээр "БҮХ ГАЗАР ОРНЫ ХӨДӨЛМӨРЧИД НЭГДЭГТҮН", Коммунизмын тунхаг бичгийн сүүлчийн мөр болон Фэуэрбахын 11 дахь номлолын Энгелсийн хувилбарыг сийлжээ. "Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан - гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм."