Хүн судлал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Reverted 1 edit by Mtarch11 (talk) (TwinkleGlobal)
Tags: Undo Reverted
Reverted to revision 642583 by Mtarch11 (talk): Rollback (TwinkleGlobal)
Tag: Undo
Мөр 1:
[[Image:Blumenbach's five races.JPG|thumb|right|Хүний гавал.]]
'''Хүн судлал''' буюу '''Антропологи''' (<small>[[Англи хэл|Англиар]]</small> ''Anthropology''; <small>[[Орос хэл|Оросоор]]</small> ''Антропология'') гэдэг нь [[хүн]], [[хүн төрөлхтөн]]ийг судлах [[байгалийн шинжлэх ухаан|байгалийн]] болон [[нийгмийн шинжлэх ухаан]] юм. [[1501]] онд Германы гүн ухаанч Магнус Хундт Антропологи (эртний Грек хэлний ''антропос'' хэмээх ἄνθρωπος, "хүн", ''-логиа'' хэмээх λογία, "судлал") гэдэг нэр томьёог анх хэрэглэжээ.
 
==Антропологийн үүсэл хөгжил==
XIX зуунд Францын их сэтгэгч Аугусте Комте (Auguste Comte 1798-1857) хүний нийгмийг судлах шаардлага байгааг дурдаад ийм судалгааг анх социологи (sociology) буюу “нийгэм судлал” (Hendry 1999: 8) гэж нэрлэх санал тавьснаас хойш нийгмийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны адил хөгжлийн алхамаа эхэлж байдаг. XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеэс энэ санаа улам нарийвчлан салж “нийгэм судлалаас” гадна бас түүнтэй төстэй “нийгэм-соёлын антропологи” (social-cultural anthropology), этнологи (ethnology), этнографи (ethnography) зэрэг бусад хүний нийгэм, соёлыг судалдаг салбар ухаанууд дор дороо Европын улс орнуудад гарч ирсэн байна. Антропологи, этнологи, этнографийн “нийгэм судлалаас” ялгарах гол онцлог нь тэдний арга зүй болон судлагдахуун байлаа. Судлагдахууны хувьдаа “нийгэм судлал” ихэвчлэн өөрийн оршин буй нийгмээ, нийгмээсээ хүнрүү чиглэсэн арга зүйгээр судлаж байсан бол антропологи, этнологи, этнографи ихэвчлэн өрөөл бусад үндэстэн угсаатнуудыг хүнээс нь нийгэмрүү чиглэсэн арга зүйгээр судалж эхэлсэн байдаг. Энэ утгаараа антропологи, этнологи хоёр “нийгэм судлалаас” эрс ялгарч бие даасан салбар ухаан болон хөгжсөн нь XX зууны эхэн үе болно.